Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

“Уул уурхайн бус салбарын татварыг бууруулах хүсэлтийг хязгаарлах хэрэгтэй”

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт Монголд ажиллаж, макро эдийн засгийн нөхцөл байдал, төсөв, санхүүгийн бодлого, зарим хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцан, дараах мэдээллийг гаргажээ. Үүнд уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдсэний дүнд 2026 оны эхний хагаст Монголын эдийн засгийн идэвхжил хүлээлтээс давж 7.7 хувиар өссөн.
2026-10-12

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа

Манай улс энэ оны эхний есөн сард 8.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолжээ. Харин 14.4 тэрбум “ногоон”-ы үнэ бүхий эрдэс, түүхий эд экспортод нийлүүлснийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Ингэснээр гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 22.7 тэрбумд хүрч, тэнцэл нь 6.1 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
2026-10-02

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна

Хүн амын дунд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болох зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нээлтээ хийлээ.
2026-10-02

Инфляцыг ирэх онд зургаан хувьд барина гэв 

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга С .Бямбацогтод өргөн мэдүүллээ. 
2026-10-01

Дэлхий даяар инфляцтай тэмцэж байна 

Монгол Улсад инфляц өндөр түвшинд хэвээр байна. Наймдугаар сарын байд­лаар жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь байгаа нь энэ оны инфляцын зорилт болох 6±2 хувийн дээд хязгаараас нэлээд өн­дөр үзүүлэлт юм. Наймдугаар сард инфляц өм­нөх сарынхаас 0.5 нэгж хувиар буурсан нь хүнс­ний бүлгийн, тэр дундаа махны үнийн өсөлт саарсантай голлон холбоотой. Гэхдээ хүнс­нээс бусад бараа, үйлчилгээний үнэ сүү­лийн са­руу­дад илүү эрчимтэй өсөж буй нь инф­ля­цын да­рамт эдийн засгийн бусад хэсэгт ч тар­хаж байгааг харуулж байна.
2026-09-25

Инфляц энэ онд 10.7, ирэх жил 8.3 хувь байх төлөвтэй 

Азийн хөгжлийн банк (АХБ)-наас танилцуулсан Азийн хөгжлийн төлөв тайланд Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7, ирэх жил зургаан хувиар өсөх төлөвтэйг мэдээлэв. Энэ нь өнгөрсөн долоодугаар сард танилцуулсан төсөөллөөс өөрчлөгдөөгүй дүн юм. Харин инфляц төсөөлснөөс ихээхэн өсөх гэнэ.
2026-09-24

Тоон зорилтын цаадах бодит байдал 

УИХ 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Удахгүй 2027 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг ч хэлэлцэнэ. Эдгээр бодлогын баримт бичигт эдийн засгийн өсөлт, инфляц, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, зээл зэрэг үзүүлэлтэд тоон зорилт тавина. Гэхдээ тоон зорилт тавихаас өмнө асуух нэг зүйл бий. Энэ тоо бодит байдлыг хэр үнэн зөв илэрхийлж чадах вэ?
2026-09-18

“Торгуулиа төлнө үү” гэсэн мессежээс болгоомжил

Сүүлийн үед төрийн байгууллагын нэрийг ашиглан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэх нэрээр хуурамч мессеж илгээж, иргэдийг залилан мэхлэх оролдлого их  гарах болсон. Тухайлбал, “Торгуулиа яаралтай төлнө үү”, “Таны торгууль төлөгдөөгүй байна” гэх мэтээр яаруулж, мессежээр илгээсэн холбоос дээр даруулахыг шаарддаг.
2026-09-18

“Торгуулиа төлнө үү” гэсэн мессежээс болгоомжил

Сүүлийн үед төрийн байгууллагын нэрийг ашиглан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэх нэрээр хуурамч мессеж илгээж, иргэдийг залилан мэхлэх оролдлого их  гарах болсон. Тухайлбал, “Торгуулиа яаралтай төлнө үү”, “Таны торгууль төлөгдөөгүй байна” гэх мэтээр яаруулж, мессежээр илгээсэн холбоос дээр даруулахыг шаарддаг.
2026-09-18

Зэсийн үнэ жилд 40 орчим хувиар өсжээ

LME буюу Лондоны металлын биржийн энэ сарын 15-ны хаалтын ханшаар нэг тонн зэс 14 083.5 ам.доллар байв. Түүнчлэн LME болон бусад биржээр борлуулах зэсийн гурван сарын фюьчерс ханш ойролцоогоор14 100-14 300 “ногоон” гэж тооцжээ. Ийнхүү зэсийн үнэ энэ он гарснаас хойш 7-8, жилийн хугацаанд 40 орчим хувиарөслөө.
2026-09-17

“Зарлага, өрийн хэмжээг хязгаарт тулгаж, эдийн засгийн бүтцийг гажуудуулсан” 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээ өчигдөр танилцууллаа. Эдгээр төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангасан, эсэхийг тэд шинжилжээ. Мөн орлого, зарлага, алдагдал, өр гэсэн дөрвөн үзүүлэлтийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг үнэлсэн байна. 
2026-09-17

Зураач Ц.Цэгмэд “МОНГОЛ” бие даасан үзэсгэлэнгээ ХААН галерейд нээлээ

Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдийн “МОНГОЛ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн ХААН галерейд өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ.
2026-09-14

Валютаар “урсаж” буй анхаарал

“Сайхан мэдээгээр сонин зарж чадахгүй” гэх үг бий. Орчин цагт уншигч таны анхаарлын төлөөх өрсөлдөөн өглөө сэрэхээс л эхэлдэг болжээ. Дуулиант мэдээ, эхнэр, нөхрийн сошиал дахь хэрүүл, ажлаас ирсэн зурвас, цахим шуудан, товхимол, “TikTok”, “Youtube”-ийн богино бичлэгүүдээс авхуулаад тэр бүх мэдээллийн урсгалд хэн хүнгүй “хүлүүлсээр” буй.
2026-09-14

Гадаад худалдааны бараа эргэлт 22.8 тэрбум ам.долларт хүрчээ 

Монгол Улсын энэ оны эхний найман сарын гадаад худалдааны үзүүлэлтүүдийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-аас танилцууллаа. Эл хугацаанд нийт 8.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсны дотор нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, 22.1 хувийг эзэлжээ. Тэгвэл суудлын, ачааны автомашины импорт өнгөрсөн жи­лийн­хээс буурсан бол улаан буудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийх 10.1-38.2 хувиар өссөн байна. 
2026-09-10

Валют солиулах гээд 93 сая төгрөгөө залилуулжээ 

Валют солиулах гээд залилуулсан гэх дууд­лага өнгөрсөн сарын 29-нд цаг­даа­гийн байгууллагад бүртгэгдсэн байна. Эл гомдол, мэдээллийн дагуу шал­гал­тын ажиллагаа явуулахад иргэн Л юань со­лиулах зорилгоор фэйсбүүк дэх зарын да­гуу үл таних этгээдтэй холбогдож, ул­маар гурван удаагийн гүйлгээ­гээр нийт 93.9 сая төгрөг шилжүүлэн залилуулсныг тог­тоожээ.
2026-09-08

Энэ оны эцэст инфляц 12.1 хувьтай байх хүлээлттэй гэв 

Монголбанк дээд боловсролтой, 26-55 насны,1790 хү­нээс өнгөрсөн улиралд түүвэр судалгаа авсан байна. Судалгаанд хам­рагд­сан иргэдийн хариултад үндэслэн хүлээгдэж буй инфля­цын түвшнийг медиан утгаар нь тооцоход энэ улирлын эцэст инфляц 0.4 хувиар өсөх, харин 2026 оны эцэст 12.1 орчим хувьтай байх магадлалтайг мэдээлжээ.
2026-09-08

Банкнуудын эх үүсвэр 8.7 их наяд төгрөгөөр өсөн, бизнесийн зээлд 15 их наядыг зарцуулжээ 

Монголын банкны холбоо (МБХ)-ноос банкны салбарын энэ оны эхний хагас жилийн тайланг танил­цууллаа. Тайлант хугацаанд системийн нө­лөө бүхий банкнуудын эх үүсвэр 22 хувиар буюу 8.7 их наяд төгрөгөөр өсжээ. Түүнчлэн уул уурхайн га­ралтай түүхий эдийн олон улсын зах зээлийн үнэ өсөлттэй байгаагаас уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл болон барилгын салбарт бизнесийн зо­риулалтаар шинээр олгосон зээлийн хэмжээ 15 орчим их наяд төгрөгт хүрч, жилд 30 хувиар ахисан байна.
2026-09-08

Монголбанк энэ оны эхний найман сард 11.9 тонн үнэт металл худалдан авчээ 

Төвбанк өнгөрсөн сард 3058 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 54.4 хувиар өссөн үзүү­лэлт болов. Түүнчлэн оны эхнээс өссөн дүнгээр тус­гай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, арилжаа эрхлэгч 39 иргэнээс нийт 11.9 тонн үнэт металл худалдан аваад байгаа аж. Үүнийг дэлхийн зах зээлийн үнээр тогтоодог онц­­ логтой.
2026-09-04