Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Рок поп, хип хоп

"The Hu" энэ сарын 10-нд задгай талбайд тоглоно

"The Hu" хамтлаг бие даасан задгай талбайн анхны шоугаа эх орондоо долдугаар сарын 10-нд хийхээр болжээ.  2016 онд анх  "The Hu" хамтлаг байгуулж, 2018 онд "Yu ve", "Chonon svld" зэрэг дуугаа цацаж байсан бол өдгөө тэд дэлхийд танигдсан. 2019 оны тавдугаар сард  тус хамтлаг эх нутагтаа дэлхийн аялан тоглолтынхоо өмнө анхны тоглолтоо хийж байсан. 
2024-06-27

“The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийх нь

“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг ирэх сарын 10- нд анхны бүрэн хэмжээний тоглолтоо үзэгчдэд хүргэх нь. Энэхүү тоглолтын ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн, найруулагчаар Б.Анар ажиллах юм байна. Тэд Монголд урьд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, тайз засал бүхий тоглолт зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж буй гэнэ. 
2024-06-25

“IBIZA” хөгжмийн фестиваль нэг хоногоор хойшлогдлоо

Энэ амралтын өдрөөр “Монгол шилтгээн”-д “IBIZA” хөгжмийн фестиваль 10 дахь жилдээ болох гэж буй.
2024-06-19

БНСУ-ын алдарт дуучин Хё Мин Монголд дахин иржээ

11 жилийн дараа Хё Мин дахин Монголд ирж байгаа нь энэ юм. Тус хамтлагийг монголчууд “Roly poly”, “Number nine”, “Day by day” зэрэг олон алдартай дуугаар нь мэддэг юм. 
2024-06-19

“Хурд” хамтлагийнхны тухай романтик, уянгын кино бүтээнэ

“Хурд” хамтлагийнхан ойдоо зориулж романтик уянгын кино бүтээнэ. 
2024-06-18

Хэзээ, хаана болох нь тодорхойгүй тоглолт

Реппер Big Gee бие даасан дөрөв дэх тоглолтоо хийхээр зарлаад байна. “The legacy” нэртэй уг тоглолт хэзээ, хаана, хэдэн цагт болох нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, товоо зарлаагүй ч тоглолтынхоо тасалбарыг хэдийн борлуулж эхлээд байгаа юм. “Тоглолт хэзээ, хаана болох нь тодорхойгүй ч түүнээс үл хамааран заавал зорин ирэх үнэнч дэмжигчдэдээ зориулсан хамгийн эхний, хамгийн хямд, цөөн тоогоор худалдах тасалбар юм” гэж уран бүтээлч тодотгожээ. Тасалбарынх нь үнэ 80 мянган төгрөг бөгөөд энэ сарыг дуустал борлуулах гэнэ. 
2024-06-07

Гудамжны бүжгийн аваргаар “Citara” багийнхан тодорлоо

“Thanks man” ТББ-ын дэргэдэх “Thanks student” клубээс зохион байгуулсан гудамжны, хамтлаг бүжгийн аварга шалгаруулах “Hype off” тэмцээний шилдгүүдийг өнгөрсөн бямба гарагт Тусгаар тогтнолын ордонд тодрууллаа. Тусгаар тогтнолын ордны байр энэ өдөр үүднээсээ эхлээд л өнгө өнгийн, гял цал хувцсаар жигдэрсэн залуусаар дүүрсэн байв. Бүгд л 14.00 цаг болж тэмцээн эхлэхийг тэсэн ядан хүлээнэ.
2024-05-06

Урлагийнхан шинэ бүтээл бус, Тоглолт хийхийг илүүд үзэж байна

Урлагийнхан, тэр дундаа рок попынхон шинэ уран бүтээл гаргахын оронд жил дараалан тоглолт хийхийг илүүд үздэг болжээ. Нам жим, чимээ аниргүй байсан уран бүтээлчид гэнэт л тоглолт хийнэ хэмээн ил гардаг жишиг ч тогтов. Түүнчлэн тоглолтын хугацаа нь дөхөх үед гэнэт л шинэхэн уран бүтээлүүдээрээ “бөмбөгдөх” нь ч бий
2024-04-24

“A Sound”, “The Lemons” хамтлагийнхан ирэх сарын 15-нд тоглоно

Мөн “Хар тас” хамтлагийнхан “Бүрхэг тэнгэр бид сэрэх цаг болсон” тоглолтоо ирэх сарын 1-нд хийх аж. Түүнчлэн “Инээмсэглэл” хамтлагийнхан 45 жилийн ойд зориулсан VIP тоглолтоороо энэ сарын 12-нд үзэгчдийн сонорыг мялаах нь. Сэтгэлд дотно, хэзээ ч мартагдашгүй хит дуунууд эгшиглэх уг тоглолтоо өндөр зэрэглэлийн зохион байгуулалттайгаар хийхээр бэлтгэл ажлаа хангаж буй гэнэ.
2024-04-08

“Б.Чинбат гэж хүнд хараалгуулж, маш их дарамт дунд байсан”

Надад санал тавьсан олон уран бүтээлч, продакшнтай хамтран ажиллахыг минь зөвшөөрдөггүй, хааж боодог байлаа. Хоёр ч удаа намайг ажил ярих нэрийдлээр танихгүй эрэгтэй хүнтэй уулзуулаад орхиж явсан. Би тэдний бодсон шиг, ашиглаж болно гэж зорьсон хүн нь биш байв. Хүсэхгүй байгаа зүйлээ илэрхийлэх, санал бодлоо хэлэх, уран бүтээл хийж өгөхийг хүсэх, зүгээр л оршиж байхдаа ч Б.Чинбат гэж хүнд хараалгуулж, маш их дарамт дунд байсан. Урт хугацаанд сэтгэл санаагаар унаж, амиа хорлох бодол ч орж ирж байсан хүнд хэцүү цаг надад бий. Эцэст нь иргэн Б.Чинбат нь миний биед халдаж, зодсоноор цаашдын ажил эцэслэгдсэн. 
2024-04-08

Д.Жаргалсайхан: Ёстой жинхэнэ хайр гэхээс өөрийг хэлэх аргагүй

Бусдад үйлчилж сурна гэдэг, ялангуяа гаднын хүндтэй зочдын эрүүл мэндийн асуудлыг урьдчилан судалж, гол анхаарлаа тавьж үйлчилнэ гэдэг асар том соёл, хүн ёсны сэтгэл, өндрөөс өндөр хариуцлага гэдгийг манайхан дараа нь л ойлгосон доо, хөөрхий. ©Чингис Жагаа
2024-03-25

“Нис нис фест” амьд хөгжмийн наадмыг 28 дахь жилдээ зохион байгуулах нь

“Нисванис” хамтлаг “Нис нис фест” амьд хөгжмийн наадмаар ирэх сарын 19-нд сонсогчидтойгоо уулзана. Тус хамтлаг 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд байгуулагдсан түүхтэй. Тэд төрсөн өдрөө тохиолдуулан уг наадмыг 1999 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй билээ. 28 жилийн ойгоо угтаж буй “Нисванис” хамтлаг сонсогчдодоо тун удахгүй олон нийтийн хүртээл болох шинэ цомгоор бэлэг барьж буй гэнэ. Мөн “Нис нис фест”-д “The lemons”, “Growl of clowns”, “Aravt”, “Bulsara”, “Recon”, “Sir Alex” зэрэг хамтлаг урилгаар оролцох юм байна. Түүнчлэн “Нисванис” брэндийн малгайтай цамц болон пудволк худалдаанд гаргажээ. Тус хамтлагийн брэнд бүтээгдэхүүнүүд 99-129 мянган төгрөгийн үнэтэй аж
2024-03-19

Rokit Bay тоглолтоо хийнэ

Реппер Rokit Bay нэрээрээ танил болсон О.Баярсайхан ирэх есдүгээр сарын 14-нд “Пуужин аяраа” тоглолтоороо фэнүүдтэйгээ уулзана. Тэрбээр “Жингүйдсэн пуужин” нэрт дуугаа уржигдар олны хүртээл болгосон юм. Түүнчлэн реппер Rokit Bay тун удахгүй “Odyssey” гэх тав дахь цомгоо гаргах гэж буйгаа зарлажээ
2024-03-15

Дэлхийн хэмжээний охидын хамтлагт нэгдэх боломж нээгдлээ

32 улсад хэрэгжүүлэх “Click the star” төсөлд оролцогчдын бүртгэл эхэллээ. Уг төслөөр дэлхийн 32 улсаас дуулах, бүжиглэх авьяастай, 13-18 насны охидын хамтлаг бүрдүүлэх аж. Үүгээрээ улс орон бүрд “Bling оne” нэртэй, долоон гишүүнтэй 32 хамтлаг байгуулах юм байна. Одоогоор Перу улсаас охидын хамтлагт оролцох шилдгүүдийг шалгаруулжээ. Ингээд төсөл хэрэгжүүлэх хоёр дахь улсаар Монголыг нэрлэж, бэлтгэл ажлыг хангасан гэнэ
2024-03-04

Тэйлор Свифтийн Австрали дахь тоглолт рекорд тогтоолоо

Америкийн алдартай оддын нэг, дуучин Тэйлор Свифт Австрали улсын Мельбурн хотод гурван өдөр тоглолтоо хийсэн. Энэхүү гурван өдрийн тоглолтод нийт 288  мянган үзэгчид цугларч,  рекорд тогтоожээ. Түүний “The Eras” аялан тоглолт орлогоороо дэлхийн дээд амжилт тогтоож, 2023 онд Гиннесийн номд бичигдсэн аж.
2024-02-20

БНСУ-ын дуучин MC Снайпер, Ким Хё Жун, Блү нар Монголд ирлээ

Улмаар маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох тоглолтод оролцох бөгөөд гэгээн хайрын баяр Валентиний хамгийн том наадам гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулж буй ажээ. “Чиний валентин” нэртэй уг тоглолтын тасалбарын 90 хувь нь борлуулж дууссаныг “Эвандис” энтертайментаас онцоллоо.
2024-02-16

“Voice kids” шоу нэвтрүүлгийг ирэх ням гарагт эхлүүлэх нь

Дэлхийн алдартай “Voice” нэвтрүүлгийг Нидерландын продюсер Жонде Мол 2010 онд санаачлан анх олны хүртээл болгожээ. Түүнээс хойш олон орон албан ёсоор эрх аван, өөрийн улсад зохион байгуулсан. Үүний дунд Монгол Улс багтсан юм. Тодруулбал, “Монгол HD” телевиз 2018 оноос “Voice of Mongolia”-г олонд хүргэсэн билээ.
2024-02-16

“Netflix”-ийн цувралд монгол уран бүтээлчийн дууг 30 секунд эгшиглүүлжээ

“Netflix” платформын “Outer Banks” цувралын хоёрдугаар хэсгийн тавдугаар ангид монгол уран бүтээлч Magnolian буюу Б.Дөлгөөний “The Bride & The Bachelor” хэмээх дууг албан ёсны эрхтэйгээр 30 секунд эгшиглүүлжээ. Монгол уран бүтээлчийн дууг бүтээлдээ оруулахын тулд “Netflix” компаниас Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлсөн аж. “Outer Banks” нь 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд нээсэн, Америкийн өсвөр насныхны адал явдлын талаар өгүүлдэг, нууцлаг, драм төрлийн бүтээл юм
2024-01-31