Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа. Тодруулбал, энэ оны эхний таван сард манай улс 142 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 5.4 тэрбум, импорт 4.5 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарчээ. Ха¬рин экспорт өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буюу 932.9 сая ам.доллароор буурсан аж.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хүргэх шийдвэрийг өнгөрсөн оны хавар гаргаж байв. Тэгвэл тус хорооныхон дахин хуралдаж бодлогын хүүг хуучин хэвэнд нь хадгалах, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргаснаа өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Ингэж шийдвэрлэхдээ эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, инфляцын төлөвийг харгалзсан байна.
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ