Он гарснаас хойш ДОХ-ын халдвартай есөн хүн оношлогдов
Манай улс ХДХВ/ДОХ-ын халдварын бага тархалттай орны тоонд ордог ч эрсдэлт бүлэг өндөртэй, нийт хүн амын дундах бэлгийн боловсрол дутмаг, уг өвчин хурдацтай нэмэгдэж буй хоёр гүрний дунд оршдог зэрэг нь маш том аюул дагуулах болжээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн энэ оны эхний дөрвөн сарын статистик мэдээгээ саяхан эмхэтгэсэн. Уг судалгаагаар он гарснаас хойш есөн хүн ДОХ-ын халдвартай нь оношлогдсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрвөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. ДЭМБ-ын судалгаагаар бөмбөрцгийн хэмжээнд 2022 оны байдлаар 39 сая хүн ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насны хүүхдүүд гэнэ.
2025-05-15
1700 орчим хүүхэд байнгын хэвтэрт байна
Жил бүрийн тавдугаар сарын 13-ныг бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Mанай улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 оны энэ өдөр нэгдэн оржээ. Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр тухайн хүүхдэд хугацаа алдахгүйгээр дэмжлэг үзүүлэх, мөн хоёрдогч хүндрэлээс сэргийлэх томоохон алхам гэж мэргэжилтнүүд үздэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хөгжлийн хоцрогдолтой байна уу, үгүй юү гэдгийг эрт илрүүлснээр хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн дэлхий нийтийн судалгаа бий аж.
2025-05-14
Э.Анхбаяр: Улаанбурханы халдвараар өвчилсөн 4 сартай хүүхэд өнөөдөр үүрээр ЭНДСЭН
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр Улаанбурхан өвчний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Улаанбурхан өвчнөөр өвдөх хүний тоо нэмэгдэж байна. Нэг харамсалтай мэдээ байна. Уг халдвараар өвчилсөн 4 сартай хүүхэд өнөөдөр үүрээр эндсэн. Харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Эмгэнэл илэрхийлье. Тус нярай дархлаажуулалтад хамрагдаагүй, маш хүнд байдалтай. 2-3 эмнэлэг дамжсан, сар гаран хатгаатай байсан хүнд ирсэн" гэлээ.
2025-05-13
Сувилагчид найман давхар, 100 өрөө бүхий сургалт, судалгааны төвтэй болох нь
Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв дэх жилдээ зохион байгуулсан “Сувилагч тандаа баярлалаа” улсын зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөний нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, төр засгаас сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сувилагчдыг бэлдэх чиглэлээр багагүй анхаарч, энэ мэргэжилтний цалинг 2019 онынхтой харьцуулахад 1.7-2 дахин нэмж, 2024 оноос орон нутаг, онцгой нөхцөлийн нэмэгдэл олгож эхэлснийг онцолсон юм. Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвийг ирэх намраас ажиллуулж эхлэх болсныг дурдав. Үүний зэрэгцээ АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, судалгааны төвийн бүтээн байгуулалт өнөөдөр (өчигдөр) эхэлж буйг дуулгалаа.
2025-05-13
Архангай аймагт энэ намраас "Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв" ажиллаж эхэлнэ
Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт энэ намраас Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв ажиллаж эхлэхийг дурдлаа.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байгааг дуулгалаа.
2025-05-12
Улаанбурхан өвчиний хавьтлын тоо 11819-д хүрчээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1723 бүртгэгдснээс 275 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 263 нь гэрээр эмчлүүлж байгаа бол эдгэрсэн 1185 байна. Одоогийн байдлаар хавьтал болсон нийт 11819 тохиолдол бүртгэгджээ.өвчин юм.
2025-05-12
Т.Мөнхсайхан: Хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас эхлэн анхаарах бодлого хэрэгжүүлнэ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр , "Хүүхдийн хамгааллын байгууллагын 100 жилийн ой өчигдөр Хүүхдийн төлөөх үндэсний зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны хурлаа хийлээ. Засгийн газар, эрүүл мэндийн салбарын нэг баримталж байгаа нэг чиглэл бол эрүүл ирээдүйг бий болгох юм. Үүний хүрээнд хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас эхлэн анхаарах бодлого хэрэгжүүлнэ.
2025-05-07
Манай улсын эрүүл мэндийн салбарт 1115 эх баригч ажиллаж байна
Эрүүл мэндийн салбарт нийт 1,115 эх баригч ажиллаж байгаагийн 39.6% нь сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4% нь Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3% нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт байгаа төдийгүй нийт төрөлтийн 99.2%-д эх барихын мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
2025-05-06
Улаанбурхан өвчнөөр 10-14 насныхан их өвджээ
Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 2025 оны Тавдугаар сарын 5-ны байдлаар өссөн дүнгээр1296, эдгэрсэн тохиолдол 868, Улаанбаатар хот болон 10 аймагт нийт 281 тохиолдол эмнэлгийн тусламж авч байна.
2025-05-05