Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд толилуулна
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн театрын тайзнаа ирэх оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгох нь. Жүжгийн зохиолыг Францын “Mistral” хэмээх гарааны компанийнхан Мольер тэргүүтэй XVII зууны үеийн бусад зохиолчийн бүтээлд тулгуурлан хөгжүүлсэн хиймэл оюунаар бичүүлж буйгаараа онцлогтой гэнэ.
2025-10-11
Онгод авьяасын цалгиатай Онон, Улз нутаг
1922 онд Ардын засгаас буриадуудыг Монголын харьяат болгох шийдвэр гарч, тэр нь хоёр жилийн дараа л хэрэгжжээ. Тухайн үед жанжин Д.Сүхбаатар, зохиолч С.Буяннэмэх нар Улз нутагт ирж, Тээгийн толгойн орчим ард иргэдтэй уулзсан байна. Сүх жанжин “Элэг нэгт буриад зон монгол нутагтаа элбэг дэлбэг, сайн сайхан аж төрөх болтугай” гэсэн сайхан ерөөл хэлсэн гэдэг. Тиймээс Улз нутгийн буриадууд
2025-09-11
Чимээгүй хувьсгалч
ЗСБНХУ-ыг атомын бөмбөгтэй болоход чухал үүрэг гүйцэтгэсэн их эрдэмтэн Виталий Хлопин 1890 онд төржээ. Тэрбээр шинжлэх ухаанд төрөө шинэ байдлаар ханддаг болгох үндэс суурийг тавьсан онолыг бий болгосноороо нэрд гарсан хүн юм.
2025-09-05
“Мөнхийн ус”-ыг орлох мөрөөдлийн нээлт
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс үхэшгүй мөнх амьдралын тухай мөрөөдсөөр ирсэн. Үлгэрийн баатрууд хүртэл залуужуулах шидтэй ундаа, мөнхийн амьдрал бэлэглэх булаг хайж, эрдэмтэн судлаачид хөгшрөлтийн нууцыг тайлах гэж оролдсоор өдийг хүрчээ. Харин XXI зуунд шинжлэх ухаан энэ мөрөөдөлд бодитойгоор улам ойртож буй. Биологийн шинжлэх ухаан, генетик, эс судлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, хөгшрөх нь зөвхөн хувь тавилангийн бус, тодорхой хэмжээнд буцааж болох биологийн үйл явц гэдгийг нотлохоор оролдож байна.
2025-08-19
Бидний нүцгэн үнэн хийгээд үйлийн үрийн тойрог дахь бас бус зүйлсийн тухай
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.МөнхЭрдэнийн кино шүүмжийг уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр урлаг, утга зохиолын салбарт ус, агаар шиг дутагдаж буй шүүмж судлалаар мэргэшсэн залуу судлаачдын нэг бөгөөд энэ чиглэлээр зохион байгуулсан томоохон уралдаануудад идэвхтэй оролцдог нэгэн юм. Б.Мөнх-Эрдэнэ хамгийн сүүлд МУИС-иас өнгөрсөн онд зохион байгуулсан “Утга зохиол, урлагийн шүүмж бичвэрийн улсын уралдаан”-д “Г.Аюурзанын фатализм” бүтээлээрээ дэд байр эзэлсэн.
2025-08-08
“Netflix” компани сансраас шууд дамжуулах нь
Сансрын дүрслэлийг дэлхийн үзэгчдэд шууд дамжуулан үзүүлэх нь. Тодруулбал, пуужингийн хөөрөлт, сансрын нисэгчийн даалгаврын явц, хяналтын мэдээлэл, Олон улсын сансрын станц (ISS)-аас дэлхий рүү шууд дамжуулах дүрслэл зэргийг “Netflix” компани энэ зунаас эхлэн “NASA+” ст-рийминг контентоороо хүргэхээр болжээ. Ингэснээр тус платформын 700 сая гаруй хэрэглэгч сансрын шууд дамжуулалтыг үнэ төлбөргүй үзэх юм.
2025-07-12
Ам, ажлын зөрүү
Энэтхэг, Пакистан улсууд биенээ дайнаар сүрдүүлж, хилээ хаав. Өнгөрсөн сарын 22-нд лалын шашинтнууд Кашмир мужид хэсэг аялагч, жуулчлагчийг буудсаны улмаас ийм алхам хийцгээсэн бөгөөд Нью-Дели үүнээс болж Исламабадыг “хил орчмын алан хядах ажиллагааг дэмжлээ” хэмээн буруутгалаа.
2025-05-15
Гейтс хөрөнгөө үр хүүхдүүдээ үлдээхгүй, өглөг буянд зориулна
“Microsoft”-ыг үндэслэн байгуулагч Билл Гейтс өөрийн хөрөнгийн 99 хувийг ойрын 20 жилд өглөг, буяны үйлсэд зориулахаар шийдсэнээ зарлав. “Хорвоог орхихдоо баян чигээрээ өөд болсон гэж хэлүүлэхгүй байхаар би төлөвлөж байна” гэж тэрбээр өөрийн цахим хуудсанд бичжээ. Энэ үгийг цагтаа буяны үйл хэрэгт хөрөнгөө зар¬цуулсан Эндрю Карнеги хэлж байжээ.
2025-05-13
Аз жаргалын үзүүлэлтээр 147 орноос 77-д жагслаа
Дэлхийн аз жаргалын өдөр өчигдөр тохиолоо. Олон улсын судалгааны “Gallup” байгууллагаас Оксфордын их сургуулийн Сайн сайхан байдлын судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээтэй хамтран жил бүрийн энэ өдөр “Дэлхийн аз жаргалын тайлан”-г танилцуулдаг уламжлалтай.
2025-03-21
18-29 насныхны 14.1 хувь нь цэргийн алба хаажээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол цэргийн өдрийг угтаж, эрэгтэйчүүдийн талаарх сонирхолтой мэдээлэл хуваалцлаа. Тухайлбал, эрэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэрийг урьдын адил Бат-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн нар “хошуучилж” байна. Сонирхуулахад, Эрзориг нэртэй 42, Эрэмгий 15, Цэрэгээр дуудагдах 14 хүн байдаг аж.
2025-03-18
Зөвхөн баяраар бус, бусад үед ч өмсөх минимал загвар зонхилж байна
Сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ өдрүүдэд хүн бүр дээл, хувцас, идээ ундаагаа бэлддэг уламжлалтай. Цагаан сар, Үндэсний их баяр наадам гэхээр хүн бүрд хамгийн түрүүнд уламжлалт хэв загвараа хадгалсан дээл бодогддог байх. Дээл бол манай орны байгаль, цаг уурын онцлог, эрхэлж буй ажил, амьдралын хэв маягийг тольдон харуулдаг түүхэн товчоон гэлцдэг. Иймд өнөө жилийн сар шинийг гоёлыг өнгөлөх үндэсний брэндүүдийн үнэ болон загварын мэдээллийг хүргэе.
2025-02-26
“Сансар бидэн рүү ойртсоор байна”
Сансрын долоо хоногийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсад энэ сарын 4-10-нд тэмдэглэж байна. Үүний хүрээнд шинжлэх ухаан сонирхогчдын “Гэж юу вэ” хүрээлэл болон “Дүдү” хүүхдийн музейнхэн хамтран “Spaceсon-2024” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тэд өнөө жил “Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд эл арга хэмжээг Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг өрнүүлж буйгаараа онцлогтой.
2024-10-07