Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Ашигт малтмал олборлохдоо хаягдал усны далан сэтэлсэн байжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Салбарын хяналтын газрынхан иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийснийг мэдээллээ. Орон нутгийн иргэд “Уул уурхайн компаниуд олборлолтын улмаас үүссэн шар усны даланг сэтэлж, Орхон голыг бохирдуулж байна” гэх гомдол гаргасан аж. Үүний дагуу салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газар, Орхон, Чулуут голын сав газрын захиргааныхан хамтран дээрх хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
2025-11-20

Нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн өвөлжих нь

Нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн өвөлжих нь
2025-11-19

Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна

Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна
2025-11-18

Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсэг, Орхон, Дархан-Уул, Сэлэнгийн нутгаар цасан шуурга шуурна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд,Өвөрхангайн зүүн болон өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
2025-11-13

Салбарын хуулийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хэрэгцээ, шаардлагатай уялдуулна

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сард анх удаа хуралдсан юм. Ажлын хэсгийнхэн 1997 онд баталсан уг хуулийг цаг уур, орчны шинжилгээний салбарын олон улсын чиг хандлага, техник технологийн шинэчлэл, нийгэм, эдийн засгийн салбаруудын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хэрэгцээ, шаардлагатай уялдуулан сайжруулахаар ажиллаж буй. Үүний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгаа, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн бөгөөд шинэчилсэн найруулгын үзэл баримтлал төслийг боловсруулжээ.
2025-11-11

Аравдугаар сар зургаа дахь хүйтэн сар болж өнгөрлөө

Өнгөрсөн аравдугаар сарын агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 4.5, олон жилийн дунджаас 2.9 хэмээр тус тус хүйтэн байсныг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс танилцуулав.
2025-11-07

Ингэт толгойн хүн чулууг Жужаны үеийн буддагийн хөшөө болохыг тогтоожээ

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт орших Ингэт толгойн хүн чулууг нарийвчлан судалсны эцэст Жужан улсын үед бүтээсэн буддагийн хөшөө болохыг тогтоожээ. Мөн эл хөшөөнөөс гадна хоёр жижиг сүмийн туурийг илрүүлсэн бөгөөд эдгээрээс авсан дээжийг лабораторид шинжлүүлэхэд 95.4 хувийн магадлалаар Жужаны үед хамаарах олдвор болохыг нь тогтоосон байна. Түүнчлэн малтлагаар илрүүлсэн барилгын дээврийн вааруудыг харьцуулан судлахад Сяньбийн угсааны нүүдэлчдийн байгуулсан Умард Вэй улсын дурсгалуудтай ижил хэв загвартай байжээ
2025-11-07

Ихэнх нутагт цаг агаарын аюулт үзэгдэл болохыг анхаарууллаа

Ихэнх нутагт цаг агаарын аюулт үзэгдэл болохыг анхаарууллаа
2025-11-06

Уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн нүүдэлчдийн түүх

Алтайн уулсын орой цэнхэртэн харагдах, говь, хээрийн заагт орших хуурай, цөлөрхөг энэ талд Даваасүрэнгийнхэн аж төрнө. Ган, зудын давтамж нэмэгдэж, өвс тэжээл ховордож, усны эх үүсвэр багассан тус газарт нутгийнхан худаг гаргах, хамтын бэлчээр ашиглах зэрэг арга сэдэн амьдарч буй. Хөдөө нутгийн залуус ердөө хэдхэн километрийн зайд орших урьд хожид үзээгүй шинэ содон ахуй нийгмийг үзэх мөрөөдөлд автаж, хударгалсандээлээ савхин хүрэм, жийнсээр солихыг Улаанбаатарын магтуу ч гэх. Хотыг зорих түмнийг ийм л нүдээр харж, гэр хорооллын янданг нэмлээ гэж гадуурхах нь бий. Харин “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлд уур амьсгалын өөрчлөлтийн “хуй салхи”-нд өртөн мал сүргээ алдаж, шинэ амьдрал хайн арга ядахдаа нийслэлийг зорьж буй Дагвасүрэнгийн Даваасүрэн, Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхийг өгүүлэх болно.
2025-11-04

Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх нь

Цаг уур, орчны шинжилгээний газраас өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байхыг анхаарууллаа. Харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Ирэх оны нэгдүгээр сард ихэнх нутгаар цаг агаар өмнөх жилүүдийнхтэй ижил байх хэдий ч хоёрдугаар сараас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгуудаар эрс хүйтрэх аж.
2025-11-03

Өнгөрсөн арав хоногт сүүлийн 44 жилд тохиогоогүй хүйтэн өдрүүд өнгөрчээ

Аравдугаар сарын дунд арав хоногт агаарын дундаж температур нэмэх хоёр хэмийн дулаан байдаг бол энэ жил хасах 4.9 хэмийн хүйтэн байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хэмээр хүйтэрсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн арав хоног буюу энэ сарын 11-20-нд агаарын дундаж хэм 4.9 байсан нь 1981 оноос хойш тохиосон хамгийн хүйтэн хоногууд болжээ. Харин энэ сарын 22-25-нд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарсан юм.
2025-10-27

Дэлхийн цоохор ирвэсийн дөрөвний нэг нь Монголд бий

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн аравдугаар сарын 23-ныг олон улсын цоохор ирвэсийн өдөр болгон зарласан. Эл өдрийг дэлхийд нэн ховорд тооцогдох цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, хайрлан хамгаалах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
2025-10-26

Ховор амьтдын төрөл, тоо толгой, тархац нутгийг судаллаа

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-аас биологийн олон янз байдлыг хамгаалах, судалгаа, шинжилгээ хийх үндсэн чиг үүргийн хүрээнд ховор амьтдын тархац, нөөцийн судалгаа болон мониторинг зохион байгуулснаа мэдээллээ. Тус байгууллагууд энэ сарын 14-15-нд Богдхан уулын Түргэн, Зүүн дэлгэр, Шажин хурах, Бага тэнгэрийн ам зэрэг байршилд хээрийн судалгаа хийсэн байна.
2025-10-21

Зэрлэг амьтанд ээлгүй, стандартын бус хашааг буулгаж эхэллээ

Зэрлэг амьтанд ээлтэй UCS0304B:2025 хашааны стандарт мөрдүүлэх ажлыг Богдхан уулын ха쬬 гаалалтын захиргаанаас эхлүүлээд байна. Үүний дагууБогдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашигладаг 580 орчим иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ. Эхний ээлжид стандартад нийцээгүй 34 байршилд 12 452м хашааг буулгаж, газар чөлөөлж байна.
2025-10-20

Цас орно

16-ны өдөр Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. 
2025-10-16

Дэлхийн байгаль хамгаалагчид чуулж байна

Дэлхийн байгаль хамгааллын конгресс АНЭУын Абу Даби хотноо энэ сарын 9-15-нд болж байна. Олон улсын байгаль хамгаалах холбооноос дөрвөн жил тутамд зохион байгуулдаг эл конгресст өнөө жил дэлхийн 160 гаруй орны төр засаг, судалгаа шинжилгээний байгууллагын болон хувийн хэвшлийн 10 мянга гаруй төлөөлөгч оролцож буй юм.
2025-10-14

Монголд энэ оны эхний 10 сард 14 мянган удаа газар хөдөлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 14 042 удаа газар хөдөлжээ. Ингэхдээ 3.5-5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 43 удаа бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлт болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2025-10-13

 Цас орж, шуурах тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг  эрчимжүүлэхийг даалгав

 Цас орж, шуурах тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг  эрчимжүүлэхийг даалгав
2025-10-13