Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц 50 хувьд хүрчээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн ням гарагт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь “Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай танилцжээ. БНЭУ-ын 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрддэг.
2025-11-03

Дорнодчууд орон нутагтаа ажиллах боловсон хүчнээ өөрсдөө бэлдэж байна

Дорнодчууд “Нутгийн ирээдүй” нэртэй сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох төслийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж буй юм байна. Үүний хүрээнд энэ хичээлийн жилд 12 сумаас сэтгэл судлал, биотехнологи, хөгжим, бүжиг, бага ангийн багш, хүний их эмч, экологи, байгаль хамгаалагч, эрх зүй, эх баригч, нягтлан бодох бүртгэл, тэжээл, бэлчээрийн технологи зэрэг мэргэжлээр 23 оюутанд тэтгэлэг олгожээ.
2025-09-02

Тариалангийн талбайн 58.5 хувь нь гангийн эрсдэл өндөр төвийн бүсэд хамаарч байна

Таримал ургамлын биологийн хөгжлийн үе шаттай уялдуулан 2025 оны ургацын нөөц тогтоох ажлыг энэ сарын 15-20-нд зохион байгуулахаар төлөвлөж буйг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ.
2025-08-06

Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг үерийн их, 19 сум маш их эрсдэлтэй байна

Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас үерийн эрсдэлийн ерөнхий төлөвийг гаргажээ. Тус газрын Эрсдэлийн удирдлагын газраас хийсэн үнэлгээгээр 21 аймгаас Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд байна. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймаг дунд, Дорнод, Архангай бага эрсдэлтэй гарчээ. Тодруулбал, 21 аймгийн 330 сумаас 19 нь маш их, 30 нь их, 159 нь дунд, 94 нь бага, 28 нь маш бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Эрсдэл маш их болон их түвшинд байгаа 49 сумын 137 740 айл өрх үерт өртөх аюултайг онцгой байдлын байгууллагаас анхааруулав.
2025-07-02

“Хархорум 2025” наадмын шүүгчээр Оскарын шагналт Марк Баше ажиллах нь

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам өнөөдөр эхэллээ. Ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх уг наадам нь Монголын кино урлагийн салбар луу гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилготой юм.
2025-06-27

Архангайд газар 3.7 магнитудын хүчтэй хөдлөв

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Дээд булаг гэх газарт өчигдөр буюу энэ сарын 26-ны 06.06 цагт газар 3.7 магнитудын хүчтэй хөдөлсөн талаар Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ)-гийнхэн мэдээллээ.
2025-06-27

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд үер бууж, 13 айл усанд автжээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд зургаадугаар сарын 22-ны 18.45-19.50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж, айл өрхүүд усанд автжээ. Үерийн талаарх дуудлагыг тухайн өдрийн 19.20 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Онцгой байдлын ерөнхий газрынхны мэдээлснээр Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Харзат багийн нутагт үер бууж, 13 айлын гэр, есөн хашаа, нэг аж ахуйн нэгжийн барилга усанд автжээ.
2025-06-24

АХБ хамгийн өндөр дүнтэй төгрөгийн бонд гаргаж, сүүний үйлдвэрлэлийг дэмжинэ

Азийн хөгжлийн банк энэ оны хоёр дахь төгрөгийн бондоо гаргаж, 55.8 тэрбумыг татан төвлөрүүлжээ. Зургаан жилийн хугацаатай тус бонд нь 10.3 хувийн тогтмол хүүтэй бөгөөд 2020 онд АХБ-наас гаргасан “Номад”-аас хойших хамгийн өндөр дүнтэй төгрөгийн бонд болж буйгаараа онцлог. Энэхүү хөрөнгийг Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой төсөлд зарцуулах юм байна.
2025-06-20

Цоохор ирвэсийг Увс аймгийн бахархалт амьтан болгох санаачилгыг ИТХ нь дэмжсэнгүй

Увс аймгийн ЗДТГ-ын аялал жуулчлал, байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн Х.Халиуны гаргасан энэ санаачилгыг орон нутгийн удирдлагууд нь хэлэлцээд, хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Тэрбээр энэ талаар “Экологийн тэнцвэрт байдалд чухал ач холбогдолтой, нэн ховор амьтан болох цоохор ирвэсээр дамжуулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, нутаг орныхоо гол онцлог, давуу талыг сурталчлан таниулах, байгаль хамгааллыг сайжруулах боломжтой байлаа.
2025-06-18

Улаанбаатар-Даланзадгадын чиглэлд нислэг үйлдэнэ

Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь “Гурвансайхан” нисэх буудлын засварын ажлыг энэ сард багтаан дуусгаж, ирэх сарын 1-нээс нислэг үйлдэхээр төлөвлөж буйг Зам, тээврийн яамнаас мэдээлэв. Тус нисэх буудлыг өргөтгөж, шинэчлэхтэй холбоотойгоор Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн нислэгийг сүүлийн жил гаруйн хугацаанд зогсоосон.
2025-06-18

Сансар огторгуй, оддын чуулганыг дорнын говиос тольдоорой

Одон орон судлалаар дамжуулан уламжлалт урлаг, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Сэтгэшгүй оддын чуулган-2025” арга хэмжээ энэ сарын 25-27-ны өдрүүдэд Дундговь аймагт болох гэнэ. Гараг эрхсийн хөдөлгөөн, сансар огторгуй, цаг хугацааг хүн төрөлхтөн өөрсдийн шашин, урлаг, домгоороо дамжуулж хэрхэн ойлгож ирснийг соёлын одон орон судлал хэмээдэг.
2025-06-15

Олон улсын 230 гаруй эрдэмтэн, судлаач манай улсад чуулж байна

Олон улсын 230 гаруй эрдэмтэн, судлаач манай улсад чуулж байна
2025-06-06

Насанд хүрээгүй хүү жолоо барьж яваад осолдож, дөрвөн хүүхэд амиа алдав

Насанд хүрээгүй хүү жолоо барьж яваад осолдож, дөрвөн хүүхэд амиа алдав
2025-06-03

Малчдын амьдрал доройтож, ядуурал, ажилгүйдэл ихсэж байна

Малчдын амьдрал доройтож, ядуурал, ажилгүйдэл ихсэж байна
2025-05-25

Малчид, хоршоодын төлөөлөлтэй ноолуур бэлтгэн нийлүүлэх гэрээ байгууллаа

Малчид, хоршоодын төлөөлөлтэй ноолуур бэлтгэн нийлүүлэх гэрээ байгууллаа
2025-05-16

Даланзадгад-Мандалговь чиглэлийн зам засах тендерийг хоёр дахиа зарлалаа

Говийн аялал жуулчлалын гол маршрут болсон Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замыг жуулчны улирлаас өмнө яаралтай засаж, зорчигчдын аюулгүй байдлыг хангахыг аяллын компаниуд, орон нутгийн иргэд шаардаж буй. Энэ долоо хоногийн эхээр болсон говийн бүсийн анхдугаар чуулганы үеэр ч иргэд эл асуудлыг хөндөж, бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүст санал, шүүмжлэл хэлж байв. Тэгвэл Зам, тээврийн яамнаас тухайн чиглэлийн 38.4 км авто замыг засуулахаар хоёр удаа тендер зарласан, одоо ч сонгон шалгаруулалтын зар байршуулаад буй талаараа мэдээллээ. Бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд өнөө жил улсын төсвийн хөрөнгөөр говийн аймгуудын нийт 156 км замд их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд Даланзадгад-Мандалговь чиглэлийнхэд 39.1 тэрбум төгрөг хуваарилжээ. Тендерт оролцогчдын саналыг энэ сарын 23 хүртэл хүлээн авах аж.
2025-05-15

Булган аймгийн Баян-Агт сумд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраав

Булган аймгийн Баян-Агт сумд өнгөрсөн бямба гарагт гарсан ой, хээрийн түймрийг өчигдөр бүрэн унтраалаа. Түймрийн хор хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагынхан өдгөө ажиллаж буй гэнэ. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум буюу Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт дөрөвдүгээр сарын 29-нд гарсан түймрийг унтраахаар 128 хүн, есөн техниктэйгээр ажиллаж байна.
2025-05-12

Тариалан эрхлэгчдэд хүнсний ногооны урамшуулал олгоно

Тариалан эрхлэгчдэд хүнсний ногооны урамшуулал олгоно
2025-05-09