Л.Анхзаяа, Л.Энхрийлэн нар “Их дуулга” тэмцээний хошой медальтан болов
Казахстаны Астана хотод зохион байгуулсан жүдо бөхийн “Барыс-2026” их дуулга тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад оролцлоо. Тэднээс хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхий хошой хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ОХУ-ын тамирчныг буулган авч тэргүүн байр эзэллээ.
2026-05-11
“Улаанбаатар кап” тэмцээний шигшээ найман баг тодорлоо
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд дунд зохион байгуулсан “Улаанбаатар кап” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. Зургаан сар үргэлжилж буй тус тэмцээнд ахлах насны ангиллын шилдэг 32 багийн хасагдах шатны тоглолт боллоо.
2026-05-07
Хоккейн шигшээ багийнхан хүрэл медаль хүртжээ
Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан шайбтай хоккейн 18 хүртэлх насныхны “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийнхан Орхон аймгийн “Хангарьд” клубийн дасгалжуулагч Б.Зоригт, Гавьяат дасгалжуулагч, зөвлөх А.Мэргэний удирдлагад оролцлоо. Манайхан хэсгийн эхний тоглолтод өмнөд хөршийн Макаогийн шигшээг 18:0 хожиж, дараагийнхад Индонезын тамирчдыг 5:2- оор илүүрхсэн ч Узбекистаны тоглогчдод 7:2-оор ялагдав.
2026-05-06
М.Баяржавхлан “Бест баззер-2026” барилдаанд түрүү бөхөөр тодорлоо
Монгол бөхийн өргөөнд үндэсний бөхийн хэв маягийг өөрчилсөн нэгэн шинэлэг хэлбэрийн тэмцээн болсон нь баззертай барилдаан байв. “Бест баззер-2026” чансаа өндөр 64 бөхийн барилдаанд Монгол Улсын аварга, арслан, заан, харцага, начин цолтнууд зодоглосон.
2026-05-06
Ж.Анударь, Б.Ганхайч нар “Душанбе-2026” Их дуулга тэмцээнд түрүүллээ
Тажикистаны Душанбе хотод зохион байгуулсан жүдо бөхийн Их дуулга тэмцээнд Монголынүндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад оролцлоо. Эхний өдрийн барилдаанд эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Ж.Анударь алтан медалийн төлөө Нидерланд улсын тамирчин Амбер Герселжийг ялж аварга боллоо.
2026-05-04
“Хасын хүлгүүд” багийнхан 10 дахь удаагаа алтан цом гардав
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолтод оролцсон багуудаас “SG apes”-ын тамирчид хүрэл медаль хүртэж, 75 сая төгрөг гардсан. Харин тэргүүн байрын төлөө “Хасын хүлгүүд” багийнхан “Сэлэнгэ бодонс”-ын тоглогчидтой өрсөлдөхөөр болсон. Аваргын төлөөх цуврал тоглолтод “Хасын хүлгүүд”-ийнхэн өрсөлдөгчөө илүүрхэж, финалд 89:70-аар хожин дээд лигийн аваргаар 10 дахь удаагаа тодров.
2026-04-30
З.Болортунгалаг мөнгө, Г.Төрболд хүрэл медальтай ирэх нь
Өмнөд хөршид эхэлсэн “Саньяа-2026” Азийн элсний спортын VI наадамд оролцож буй Монголын баг жиү жицүгийн төрөлд хоёр хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага чөлөөт бөхийн төрөлд дөрвөн тамирчин зодоглож буй.
2026-04-30
Монголын баг одоогоор хоёр хүрэл медаль хүртлээ
Өмнөд хөршид зохион байгуулж буй “Саньяа-2026” элсний элсний спортын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнээс Монголын баг одоогоор хоёр хүрэл медаль хүртээд байна.
2026-04-28
Л.БАДАМ: Бусдад дээрэлхүүлэхгүй гэж таеквондогоор хичээллэхдээ зодолдох бус, хүндлэл гэдгийг ойлгосон
Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Таеквондо академи”-ийн дасгалжуулагч, улсын шүүгч, МУБИС сургуулийн оюутан, олон улсын хэмжээний мастер (ОУХМ), хар бүс, III дантай Л.Бадамыг спортынхон төдийгүй Монголын хүүхэд, залуус хэдийн мэддэг болжээ. Тэрбээр өнгөрсөн жил нэгэн тэмцээний үеэр тулааны урлагийн давуу тал ямар гайхалтайг харуулж, богино бичлэг хийсэн нь олны анхаарлыг ихэд татсан.
2026-04-24
СЭЗИС-ийн баг Азийн их сургуулиудын аваргуудын лигт оролцох нь
Монголын их, дээд сургуулиудын дунд болдог сагсан бөмбөгийн оюутны лигийн тэмцээн Улаанбаатар хотод хагас жил үргэлжилж шилдгүүдээ тодруулав. Тус тоглолтод Б.Пүрэвдорж дасгалжуулагчтай, Н.Наранбаатар ахлагчтай Санхүү эдийн засгийн их сургуулийн шигшээ баг түрүүллээ. Аваргаар шалгарсан тэд Азийн их сургуулиудын оюутны аваргуудын лигт улсаа төлөөлж оролцох эрхтэй болсон.
2026-04-23
Манайхан Ташкентэд медалийн хур буулгаж байна
Үндсэн төрөлд Б.Өлзийбаяр, Г.Минжинсор, Л.Тэмүгэ, Д.Дамдинпүрэв нар аваргалж, Ц.ХувьТөгөлдөр хүрэл медаль гардан, Т.Мөнхдалай, Х.Дэлгэрмөрөн нар IV байрт орсон юм. Манайхан 64 буудалт болон турк даамын төрөлд өнөөдөр өрсөлдөнө.
2026-04-23
“Дэрэн” багийнхан улсын аварга боллоо
Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан 16 хүртэлх насны хөвгүүдийн УАШТ-д аймаг, нийслэлийн багууд оролцож аваргаа тодрууллаа. Тус тэмцээнд тэргүүн байрын төлөө В.Бралусич дасгалжуулагчтай “Дэрэн”-гийн тамирчид Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай” багийнхныг тоглолтын талбайд буулган авч алтан цом гардлаа.
2026-04-21
Монголын жүдочид тивийн тэмцээнд багаараа тэргүүллээ
ӨМӨЗО-ы Ордос хотод зохион байгуулсан насанд хүрэгчдийн жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлагад оролцлоо.
2026-04-20
Шагайн харвааны холбоо уухайн сургалт эхлүүлжээ
Уухай нь шагайн харвааны салшгүй нэгэн хэсэг бөгөөд харваачдын хийморь, уухайн аялгуугаар дамжин уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлдэг онцгой урлаг билээ. Иймд мэргэжлийн багштай болсноор уухайн зөв дуудлага, аялгуу, өв уламжлалыг хадгалан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
2026-04-20