Б.БОЛДБААТАР: Дэлхийн медальтнаар тодорсон өдрөөс өөртөө тавих шаардлагаа өндөр болгосон
Монголын модон бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг, “Залуу од” клубийн тамирчин Б.Болдбаатар модон бөмбөгөөр олон жил тууштай хичээллэж, өдгөө дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсан тоглогч болжээ. Тэрбээр 10 жилийн өмнө спортын талбарт хөл тавьж, амжилтаа хошой алтан медалиар эхлүүлсэн цагаас олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцсоор буй.
2026-08-28
THE LEMONS: Манайхан ер нь их ёдор л доо
“Надад хайргүй чинь үнэн үү
Намайг бодсондоо хуурсан тийм үү
Найдаж хүлээх хэрэггүй гэл үү
Найз нь ойлгохгүй явж тийм үү”... хэмээх “Хайртай”-гаас авхуулаад “Чамдаа өгсөн хайр минь Дандаа үнсэх уруулыг хүлээнэ” гэх “Хүсэл” хүртэл тэдний дуу бүр хэн нэгний хүрч үл чадах дурсамжтай нэгэнт холбоотой. Тун удахгүй хамтлаг байгуулагдсаны 22 жилийн ойн тоглолт буюу “Лемонуудын баяр” болох гэж байна. Энд эгшиглэх эхний 10 дууг оркестрын бүрэлдэхүүнтэй хамтран тоглох юм билээ. Ингээд дуучин Ц.Одбаяр (Одноо), гитарчин А.Энхтулга (Тулгаа), Н.Чинчулуун, басс гитарчин Д.Анар, бөмбөрчин М.Өнөрбаяр (Өөжгий) нартай ярилцсанаа хүргэе.
2026-08-11
Ж.БЯМБАА: Сонсгол улс төрийнхний “жүжиг” болоод удлаа
Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүдийн нэг, Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жавхлангийн Бямбаатай эрүүгийн процессын эрх зүй дэх нотолгоо, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлын талаар ярилцлаа. Тэрбээр Эрхүүгийн их сургууль, Москвагийн Нийгмийн шинжлэх ухааны академид эрдмийн зэрэг хамгаалсан.
2026-08-04
NIGHT TRAIN: Бүтээл туурвих нь уран бүтээлчийн эдгэрэл
“Мичид гялсхийн анивчих
Тэнгэрийн орноос хайсан хайр
Хүрээд наддаа ирсэн ч гэлээ
Хүнийх л байж дээ даанч Хатуу ч гэлээ
Үнэн л байж дээ” хэмээн коверлож дуулснаараа олон хүний залуу насанд хадаатай явдаг “Шөнийн галт тэрэг” хамтлагийн дуучин Цэцэ (М.Цэцэнбилэг), басс гитарчин Баясаа (Б.Баясгалан), Т.Мөнх-Оргил нартай уншигч таныг уулзуулж байна.
2026-07-29
Н.АЛТАНТУЛГА: Сур харваанд гэр бүлээрээ амжилт гаргана гэдэг ховор хувь тохиол
Сур харвааны төрлүүдээр бэлтгэл хийдэг залуусаас ур чадвар, авьяасаараа үндэсний спортод хүч түрэн орж ирсэн харваач бол Баян-өлгий аймгийн Алтай сумын уугуул, ‘’Өлгийн мэргэчүүд’’ багийн харваач Н.Алтантулга. Тэрбээр энэ жилийн наадмын буриад сурын харваанд 48 сумнаас 47 онож, гурав дахь удаагаа тэргүүлэн Хүүхэрэй мэргэн цол хүртсэн. Өмнө нь 2018 онд Үндэсний их баяр наадмын элхарваанд анх удаа түрүүлсэн бол дараа жил нь тэргүүн байрт шалгарч буриад сурын хошой мэргэн болсонюм. Урианхай, үндэсний сураар давхар хичээллэдэг тэрбээр 2022 оны баяраар цэц сорихдоо үндэсний сурын харваанд 40 сумнаас 36 онож, улсын онч харваач цол хүртэж байв.
2026-07-28
ГАНБАТ: Дэлхийн технологийн амин сүнс физик дээр л тогтдог
Колумбийн Букараманга хотноо болсон Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас манай шигшээ баг дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүллээ. Дэлхийн 90 орны 400 гаруй шилдэг сурагчтай өрсөлдөн, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын багийн дасгалжуулагч нарын нэг, Физикийн улсын олимпиадын хорооны дарга, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор, Гавьяат багш М.Ганбаттай ярилцсанаа хүргэж байна.
2026-07-27
Д.АМАРСАНАА: Жендерийн эрх тэгш байдал аль ч улсад бүрэн хангагдаагүй
НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны 2027-2030 оны гишүүний сонгууль өнгөрсөн сард Нью-Йорк хотноо болоход Монгол Улсаас нэр дэвшүүлсэн жендерийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаа шилэгдсэн юм. Ийнхүү тус хороонд манай орноос “суудал”-тай болж, тэрбээр дэлхийн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, жендерийн тэгш байдлыг хангах үйл хэрэгт гардан оролцож, сайн туршлагыг дэлгэрүүлэхээр болсон нь яалт ч үгүй онцлох үйл явдал мөн билээ.
2026-07-23
В.БАТМӨНХ: Эмээл урлах нь байшин барихтай адил
Төв талбайгаар алхаж явахдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийн өдөрт зориулсан үзэсгэлэнд тавьсан хэд хэдэн эмээлийг олж харлаа. Анхаарлыг минь татаж, нүднээ туссан нэг эмээл нь тод шар өнгийн гөлөмтэй бөгөөд түүнийгээ хөх өнгөөр эмжээрлэж, дотор нь хар савхиар сүлжмэл болон алхан хээг залган ширж, гадна талаар нь үүлэн хээгээр чимжээ. Эмээлийн суудал нь тод улаан дэвсгэртэй, цул мөнгөн баавар тоноглолтой аж. Ширээн дээр хөөрөг, хэт хутга тэргүүтэнтэй зэрэгцүүлэн тавьсан хоёр эмээл арай даруухан атлаа чамин төрхтэй, бор шаргал гөлөмтэй аж. Эдгээр эмээлийг урласан “Мөнх ур” урлангийн захирал В.Батмөнхтэй ярилцлаа.
2026-07-10
Б.БУЛГАА: Хичээж хөдөлмөрлөвөл Монгол бөхийн дэвжээ хэний ч хүүг ивээдэг
Наадмын торгон ногоон дэвжээнд баруун, зүүн талын магнайд хүчит бөхчүүдийн цолыг дуудаж, мөрөн дээрээсээ гарган хийморь лундааг нь сэргээдэг хүмүүс бол засуул юм. Засаж буй бөхдөө сэтгэлийн дэм, урам өгөхөөс гадна үнэн шударга, харгүй, хоргүй барилдахыг эрхэмлэн захидгаараа хамгийн ойрын түшиг тулгуур нь болдог.
2026-07-08
Б.НЯМБАЯР: Байгаль орчны салбарт бидний дуу хоолойг үнэлдэг, сонсдог болсон нь том дэвшил
Америкийн “Үндэсний газар зүйн нийгэмлэг” (National geographic society)-ээс олгодог “Wayfinder award” шагналын эзнээр тодорсон доктор Б.Нямбаяртай ярилцлаа. Байгаль хамгаалал, шинжлэх ухаан, технологи, боловсрол, нийгмийн хөгжлийн салбарт манлайлан ажиллаж, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг судлаач, мэргэжилтнүүдэд олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг өнөө жил 15 хүнд хүртээсний дотор тэрбээр багтсан билээ.
2026-07-01