Цахимаар ч биш, танхимаар ч биш хичээллэнэ гэв үү, Боловсролын сайд аа
Зуслангаасаа гарч болох уу, гэрээсээ ажиллах уу, тэгш үү, сондгой юу, танхимаар хичээллэх юм уу, цахимаар уу гэх мэт асуултад тодорхой хариулт алга. Улаанбаатар хотын иргэд ойд төөрсөн сармагчин лугаа болчихлоо. “Сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох өдөр тэгш тоотойд нь шатахуун олгоно” гэж иргэдийнхээ янзыг үзэх нь эрхтэн, дархтнуудад л хөгжилтэй байх. Хичээлийн шинэ жил хэзээ мөдгүй эхлэх гэж байхад есдүгээр сарын 1-нд танхимаар орох, эсэх нь ч тодорхойгүй өдий хүрэв. Үүний “буруутан” нь COP17 гэх нь халаг байна.
2026-08-17
Хорих ангид “гээгдсэн”, хүүхдийн сурах эрхийг хуулиар нээв
Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын өмнөхөн, парламентын хаврын ээлжит чуулган хаахтай зэрэгцэн шахуу хуваариар бөөндөж баталсан олон хууль дундаас хамгийн их анхаарал татаж буй нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай юм. Үүгээр гэр бүлийн маргаан болон өсвөр насныхны холбогдсон хэрэгт хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг тэргүүнд тавих, төрөлжсөн шүүх болон тусгай журмаар илүү хүмүүнлэг, шуурхай шийдвэрлэх боломж бүрдүүлсэн юм.
2026-08-17
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ
Уг нь Монгол Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооных учраас 50 муж улс бүгдэд нь ижил үйлчилдэг Үндсэн хуулиас бусдаар өөрийн газар нутагт хэрэгжүүлдэг эрүүгийн гэмт хэрэг, замын хөдөлгөөн, боловсрол, гэр бүл, бизнесийн зарим зохицуулалтын бие даасан хуультай байдаг. Харин Монгол нэгдмэл улс бөгөөд орон даяар нэг л Үндсэн болон холбогдох хуулиудыг дагадаг.
2026-08-17
Барилгын өндрийг “хазаарладаг” хуультай болъё
Ерөөсөө бушуу ийм хуультай л болъё. Сонгуульд зориулж, зөвхөн тойргийнхноо тойглох хуулийн төсөл өргөн барьтлаа “хийцгүйрдэг” парламентын гишүүдийг шахаж шаардаад ч болов үүнийг ажил болгоё. Хууль санаачлан батлуулах онцгой эрх тэдэнд бий. Эсвэл нийслэлийн удирдлагуудад санал хүргүүлж, бодитой алхам хийхийг шаардъя. Тэд хүсвэл Засгийн газартай хамтраад энүүхнийг ядаж цөхөх юмгүй хийчих боломжтойг Х.Нямбаатарын үед батлуулсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиас харж болно.
2026-08-14
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?
Орхон аймгийнБаян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Эрх чөлөөний өргөн чөлөө-1 хаягт барьж байгаа “Будда вилла” хотхоны захиалагчид орон сууцын ордероо авч чадахгүйд хүрээд байна. Учир нь “Ай ти жи эм” ХХК нь дээрх хаяг дээр 2014 оноос 145 800 ам метр газар эзэмшиж, түүн дээрээ орон сууцын “Парк вью” хотхоныг төлөвлөн, улмаар барилга угсралтын ажлаа эхэлжээ. Гэтэл тус хотхоны төлөвлөсөн газарт “Дизель прогресс” ХХК нь 1700 ам метр газар эзэмших болж, түүн дээрээ хоёр блок 82 айлын 2-5 өрөө 53-109 ам метр орон сууцуудтай “Будда вилла”-г босгосон аж.
2026-08-13
“Нөөц амь” буюу үүдэл эсийн эмчилгээ
Хүн төрөлхтний анагаах ухааны хөгжлийн оргил үе нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал байсан бол XXI зууны эрүүл мэндийн салбарын гайхамшиг нь үүдэл эсийн эмчилгээ болжээ. Үүдэл эсийн судалгаа, туршилтыг дэлхийн олон улсад хийж буй ч энэ нь тухайн орны хөгжил, эдийн засгийн чадамжаас ихээхэн шалтгаалдаг.
2026-08-13
Чиглэлээсээ “хадуурсан” сургуулийн автобус
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн ЗДТГаас бага, дунд ангийн сурагчдыг гэр, сургууль хооронд нь аюулгүй тээвэрлэх тусгай автобусыг үйлчилгээнд явуулаад долоон жил болж байна. “Сургуулийн автобус” төсөлд анх нийслэл дэх ерөнхий боловсролын 29 сургуулийг хамруулж, 35 чиглэлд 40 автобус үйлчилгээнд явуулж байсан бол 2025-2026 оны хичээлийн жилд 296 автобусаар 60 чиглэлд 76 сургуулийн 13 мянга гаруй хүүхдийг тээвэрлэжээ. Харин энэ хичээлийн жилд төсөлд хамрагдах сургуулийн тоо, автобусны чиглэлийг боломжит хэмжээнд нэмж, 1-6 дугаар ангийнханд үйлчлэхээр төлөвлөн, бэлтгэлээ базааж буйг нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва саяхан мэдээлсэн.
2026-08-12
Тан руу нүүж явна
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-08-12
Иргэдийн мэдээллийг “хулгайлж”, цахимыг цэгцэлнэ гэв үү
Хууль зүй, дотоод хэргийн сайд олны магтаалд “хөөрч”, оёгоор өвдсөн үү, эсвэл хөндлөнгөөс зөвлөж, буруу зөрүүг нь хэлэх хүнгүйдээ тэр үү, “Хүн бүр ганцхан сошиал хаягтай байх тогтолцоо руу шилжинэ. Ингэхдээ зөвхөн насанд хүрсэн хүн регистрийн болон утасны дугаараараа бүртгүүлж, цахим сүлжээнд хандах боломжтой байна” хэмээчхэв. Өнгөрсөн сард тэрбээр өргөтгөсөн хуралдаанаараа хууль хяналтын болон харилцаа холбооны байгууллагуудтай хамтран цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлд хариу арга хэмжээ авах салбар дундын ажлын хэсгийг байгуулахаар болсноо мэдэгдсэн.
2026-08-12
Нисдэг тэрэг нийтийн тээвэр биш
Улс, нийслэлийн удирдлагуудыг удтал улигласан дүүжин тээвэр, метро, тусгай замын автобусны төслөө ярьж, түгжрэл, төвлөрлийг бууруулах түмэн төлөвлөгөө, буман бичиг цаас боловсруулах аядан зууралдаж байтал хувийн хэвшлийнхэн хотын нэг цэгээс нөгөө рүү зорчигч тээвэрлэдэг нисдэг тэрэгний үйлчилгээ нэвтрүүлж сүйд майд болох вий дээ. Ингэж мэдэхээр л дүр зураг, сонин содон үйл явдал сүүлийн үед шил даран өрнөж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн түүхт ойд зориулсан “Шувуун саарал” баяр наадмын үеэр Төв аймгийн удирдлагууд наадамчин олонд бэлдсэн түлхүүрийн оосор зэрэг дурсгалын эд зүйлсээ зэвсэгт хүчний байгууллагын нисдэг тэрэгнээс шидэн тарааж, “хишиг” хүртээсэн л гэнэ.
2026-08-11
Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа...
Онгон байгалийн аюултай нөхцөлд хамгаас илүү итгэсэн хүндээ өршөөлгүй хаягдсан эмэгтэй хүн дэлхий дахинд олон мянга байсны заримаас нь өгүүлье.
2026-08-10
Хүннү рок буюу монгол онгод
Олон янзын хэл, соёл, зан заншилтай дэлхийн иргэдийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран холбодог цорын ганц гүүр бол хөгжим билээ. Хүний сэтгэлийн гүнээс урган гарах тэрхүү хөг эгшиг өөр нэгний мэдрэмжийн утсыг хөндөж, түүнийг бүтээн туурвиж, дэлхий дахинд түгээнэ гэдэг юутай гайхалтай бөгөөд бахархалтай. Ийм хувь заяанд хөтлөгдөн, эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж яваа уран бүтээлчид бол Төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонт “Hu” хамтлагийн залуус юм. Тэд хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулсан “Wolf totem-The Hu world premiere” тоглолтоо өнгөрсөн бямба гарагт толилуулж, 40 мянга гаруй үзэгчтэй хамт омогшил, уухайгаар дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүллээ. Эрх чөлөөт монгол залуусын онгод хэрхэн цалгиж, өв соёлоо дэлхийн хөгжмийн тайзнаа яажшуухан илэрхийлж буйг тэр үдэш үзэгч бүр мэдэрсэн биз ээ.
2026-08-10
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий
Сүүлийн жилүүдэд орон сууцын захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн жилийн өмнөөс хохирсон иргэд төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад хандсаар байсан ч олигтой үр дүнд хүрэлгүй байсаар ирсэн. Эцэстээ энэ асуудал “орон сууцын залилан” хэмээх нэр томьёотой хүртэл болж, нийгмийн үзэгдэл болтлоо газар авсан. Тиймээс, төр оролцож зохицуулалт хийхээс аргагүйд хүрсэн юм. УИХ-д л гэхэд Өргөдлийн байнгын хорооноос 2026 оны гуравдугаар сарын 13-нд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн орон сууцын бодлогын газар, Хот байгуулалт, хот стандартын газар, Нийслэлийн хяналт шалгалтын газар зэргийг оролцуулж, “Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлт”ийн талаар мэдээлэл сонссон.
2026-08-10
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий
Сүүлийн жилүүдэд орон сууцын захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн жилийн өмнөөс хохирсон иргэд төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад хандсаар байсан ч олигтой үр дүнд хүрэлгүй байсаар ирсэн. Эцэстээ энэ асуудал “орон сууцын залилан” хэмээх нэр томьёотой хүртэл болж, нийгмийн үзэгдэл болтлоо газар авсан. Тиймээс, төр оролцож зохицуулалт хийхээс аргагүйд хүрсэн юм.
2026-08-10
Монголчуудын сэтгэлийн боловсрол “ширгэж” байна
Монгол хүний мөс чанар, нэгнээ гэсэн нинжин сэтгэл цаг хугацаа өнгөрөх тусам биднээс алсарсаар, нийгэм хүн дүрст араатнууд, хүйтэн чулуун зүрхтнүүдээр дүүрч байх шиг. Энэ нь зөвхөн хувь хүний асуудал бус, бидний нийтийн харилцаа, зөвшөөрч буй зан үйлийн талаарх болон давж болох, болохгүй хил хязгаарын тухай ойлголт юм. Ялангуяа сүүлийн үед цахим орчинд хэн нэгний гадаад төрх, гэр бүл, амьдралын нөхцөл, эмзэг байдлыг нь дур зоргоороо шоолж доромжлон, түүнийгээ үзвэр, контент болгон ашиглах явдал хавтгайраад байна.
2026-08-10
Шинжлэх ухаанаа хөсөр хаясан улс чадваргүй мэргэжилтнүүд л “үйлдвэрлэдэг”
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой энэ онд тохиож буй. Нэгэн зууны түүхийг ардаа орхисон тус салбарынхны хувьд өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлээ дүгнэж, цаашдын зорилго, хөгжлийн чиглэлээ тодорхойлох хариуцлагатай үе ирээд байна. Гэвч шинжлэх ухааны салбарын хөгжлийн суурь болсон материаллаг бааз, туршилт, судалгааны тоног төхөөрөмжийн шинэчлэл манай улсын хэмжээнд хангалтгүй хэвээр.
2026-08-07
Эвдэрхий замаар түрээ барьж, иргэдийнхээ халаасыг тэмтэрч эхэллээ
Уяанаасаа алдуурсан мэт л нийслэлчүүд зуны гурван сар уул, ус бараадан хөдөө амарцгаадаг билээ. Олон нийтийн анхаарал суларсан, аялал зугаалгын энэ үеэр төрийн өндөр дээд албан тушаалтнууд ханцуй дотроо наймаалцаж, иргэдийнхээ халаасыг тэмтрэх ажиллагааг эрчимжүүлдэг бичигдээгүй хууль манай улсад л үйлчилдэг. Үүний нэг нь олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг 2-5 дахин нэмэгдүүлсэн явдал. Ахиад л татварын дарамт, иргэдийн нуруун дээр ачаа ирэх нь тэр. Чухам юу болоод өнгөрснийг эргэн сануулъя.
2026-08-07
Сошиал хийрхэлд “барьцаалагдсан” сайд, дарга нарын туйлшрал
•АНУ-ын Калифорни мужийн Санта Круз хотын Сибрайт далайн эрэгт хүчтэй давлагаанд өртсөн 10 настай хүүг баатарлагаар аварч буй дүрс бичлэг нь нийгмийн сүлжээнд тархаж, дэлхий нийтийн анхааралд орсон Райдер Уильямсыг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд урьж, “Иргэний дээд хүндэтгэл” үзүүлэхээр болжээ. •Монгол Улсад саяхан болсон IMC-2026 олон улсын математикийн олимпиадыг зохион байгуулахад гаргасан зарим зардлыг шийдэхийн тулд хувийн сууцаа худалдахаас аргагүйд хүрээд буйгаа нийгмийн сүлжээнд хуваалцсан багш Б.Идэржавхланг Ерөнхий сайд Н.Учрал хүлээж авч уулзан, шаардлагатай санхүүжилтийг нь шийдэж өгөхөөр болов.
2026-08-06