Сэтгэцийн эрүүл мэндэд “санаа тавих” олон улсын хурал зохион байгуулна
Жил бүрийн аравдугаар сарын 10-ныг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан ЭМЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Аддиктологийн төв, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний нийгэмлэг, Монголын нейросайнсын нийгэмлэг, АШУҮИС, МУБИС хамтран “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя” уриан дор салбар дундын уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 17, 18-нд зохион байгуулах нь.
3 цаг 25 мин
Хиймэл оюун хяналтаас гарч байна
Дэлхийн хиймэл оюуны нийгэмлэгүүд түүний хөгжлийг удаашруулахыг уриалж эхэллээ. Тодруулга Хиймэл оюуны нийгэмлэг гэдэг нь салбарын эрдэмтэн, инженер, мэргэжилтнүүдээс эхлээд сонирхогчдын нэгдсэн бүлгүүд. Нийтлэг сонирхлоор нэгдсэн тэд мэдлэгээ хуваалцаж, шинэ технологийн талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны орчин бүрдүүлж, төслүүд санаачилдаг.
4 цаг 55 мин
“Туул усан цогцолбор”-ын ТЭЗҮ-ийг Энэтхэгийн компанид хариуцуулжээ
Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангах зорилгоор 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Туул усан цогцолбор” төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувьтай үргэлжилж байгааг нийслэлийн Нэгдсэн төрлийн удирдлагын газраас мэдээлэв. Энэ ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL компани гүйцэтгэж буй бөгөөд I шатны судалгаа тооцоолол, инженерийн шийдлүүдийг нарийвчлан боловсруулж дуусаж байгаа гэнэ.
7 цаг 55 мин
Налайх дүүргийнхэн хошой аваргаар шалгарлаа
Монгол түмний өв соёл, ёс заншил, түүхэн уламжлалыг хадгалан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Монголын үндэсний спортын зуны VIII наадмыг Хүй долоон худагт зохион байгуулсан. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын зуны төрлийн шигшээ тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1672 тамирчин үндэсний спортын 12 төрлөөр 100 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөв.
Өчигдөр 17 цаг 00 мин
БНСУ-д хэт халсны улмаас 19 хүн нас баржээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён тус улсыг хамарсан хэт халалтыг үндэсний хэмжээний гамшиг хэмээн үзэж, халуунд нэрвэгдсэн иргэдэд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхийг орон нутгийн эрх баригчдад үүрэг болголоо.
Өчигдөр 16 цаг 30 мин