Төсвийн алдагдлыг нэмэх замаар Засгийн газрын өрийг ихэсгэхгүй байхыг зөвлөв
Засгийн газрын зүгээс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д энэ оны наймдугаар сарын 20-нд өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн болон дагалдах хуулиудын төслийг Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн хараат бус, мэргэжлийн зөвлөлөөс хэлэлцэн санал, зөвлөмж гаргасан. Эл зөвлөмжийг өчигдөр олон нийтэд танилцуулав.
9 цаг 25 мин
АН-ынхан УИХ-ын даргыг Цэцэд өгөхөөр болов
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Үүгээр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан тодотгол болон 2027 оны төсвийн төсөл нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн АНынхан үзжээ. Тус намын удирдлагууд уржигдар хуралдаж, дээрх төсвийн төслүүд нь Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн байж болзошгүй гэсэн байна.
Өчигдөр 12 цаг 30 мин
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт /2026.09.07/ өгөв. Энэ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулан албажуулж ажиллахыг сайд нарт даалгалаа.
Өчигдөр 12 цаг 27 мин
“Ажнай”-гийн төлөөлөгч Р.Сэддорж
Говийн бүсийг төлөөлөн Засаг даргаар ажиллаж байсан гурван ч хүн энэ удаагийн УИХ-д сонгогдсоны нэг нь Ренчинбямбын Сэддорж. Өмнөговь аймгийг 2020-2024 онд удирдаж байсан тэрбээр өмнөх Засаг дарга Н.Наранбаатар болон Дундговийг удирдаж асан Ц.Мөнхбат нартай мөр зэрэгцэн суугаа.
Өчигдөр 09 цаг 30 мин
АН: Баялгийн сангийн хөрөнгийг Засгийн газар дур мэдэн зарцуулах нь
АН-ынхан “4-11” мэдээллийн цагаараа өчигдөр Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Орлогыг нэмсэн бол хуримтлал үүсгэх, эсвэл аль нэг мега төслөө бүрэн дуусгахад анхаарах ёстой ч зарлагаа зэрэгцүүлээд тэр хэмжээгээр өсгөсөн төсөв оруулж ирснийг шүүмжлэв. Тус намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “2026 оны төсвийн орлого 2-3 их наяд төгрөгөөр тасарсан, үүнийг яаж нөхөхөө мэдэхгүй атлаа ирэх онд 30 гаруй хувиар өссөн төсөв оруулж ирлээ.
2026-09-04
Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хуулийн дагуу есдүгээр сарын 1-нээс өмнө эл төслийг өргөн барих учиртай юм. Мөн Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслөөс онцлох есөн шийдвэрээ олон нийтэд танилцуулав.
2026-09-01
Ерөнхийлөгч ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна.
2026-09-01
Парламент дахь MCS-ийн төлөөлөл Л.Соронзонболд
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-08-31
АН: Засгийн газар бодит байдлыг үнэнээр нь хэл
Ардчилсан намын “4-11” мэдээллийн цагаар үнийн өсөлт, Засгийн газрын алдаатай бодлогын талаар байр сууриа илэрхийллээ. Монголбанкнаас энэ оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг болсныг зарласан. Төсвийг анхнаас нь алдагдалтай баталсан, үүн дээр шатахууны хомсдолтой холбоотой үнийн болон, инфляцын өсөлт нөлөөлсөн гэж тэд үзэж байна.
2026-08-28
Дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлэх нь
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хуулийг 2022 онд баталж, нүүрс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан ил тод, өрсөлдөөнт нөхцөлөөр арилжаалдаг болсон.
2026-08-27
Гангийн үйлдвэр барих төсөлд хоёр компани шалгарчээ
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт барих уг төслийг эрчимжүүлэх зорилгоор ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан.
2026-08-27
АН-аас “Өөрчилье, бүтээе” үндэсний аян эхлүүлнэ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) өчигдөр Төрийн ордонд хуралдав. Үүгээр АН-ын дарга О.Цогтгэрэл “Өөрчилье, бүтээе” үндэсний аяны талаар танилцуулсан байна. Эл аяныг өчигдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аж. Тэрбээр сэтгүүлчдэд “Монгол Улсын экспортын 96 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн.
2026-08-25