Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Урлагтай яриа

"Алтан өд”-д өрсөлдүүлэх бүтээлүүдийг хүлээн авч эхэллээ 

Утга зохиолын оны шилдэг бүтээлийг тодруулах “Алтан өд” наадмын энэ жилийн шалгаруулалтыг Монголын зохиолчдын эвлэлээс зарлалаа. Шалгаруулалтад 2023 онд уншигчдын хүртээл болсон утга зохиолын бүтээлүүдийг нийт есөн төрөлд өрсөлдүүлэх нь. Тухайлбал, яруу найраг, хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээл буюу романы төрөлтэй. Мөн хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл буюу өгүүллэг, туурь, тууж, баримтат, хүүхдийн, шог хошин, зөгнөлт, жүжиг, киноны зохиолын төрөлд бүтээлээ ирүүлж болох нь. Түүнчлэн утга зохиолын орчуулга болон шүүмж, судлалын шилдэг бүтээлийг шалгаруулах аж. Эдгээрээс гадна хүний эрхийг дээдэлсэн, жендерийн хэвшмэл ойлголт, хандлагыг эсэргүүцэх, халахад чиглэсэн, хүний язгуур эрхийг олон нийтэд сурталчилсан нэг бүтээлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс тусгай шагнал гардуулахаар болжээ. 
2023-12-15

М.УРТНАСАН: Морин хуурч болж өвөөгийнхөө хүслийг биелүүлсэн

Америкт ажиллаж, амьдардаг морин хуурч М.Уртнасантай ярилцлаа. Тэрбээр хөгжмийн сургалтын “Хуурчийнхан” төвийн АНУ дахь салбарын тэргүүн юм. Мөн тэнд морин хуурын фестиваль зохион байгуулдаг залуусын нэг. Морин хуурын чуулгын хөгжимчнөөр ажиллаж байсан, 2006 оноос АНУ-д суурьшиж, гэр бүлтэй болсон, хоёр хүүгийн аав түүнтэй ийнхүү хөөрөлдлөө.
2023-10-04

“Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно

“Орфей” театрынхан өнгөрсөн онд АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” саркастик мелодрам жүжгийг үзэгчдэд хүргэсэн.
2023-08-16

Төгөлдөр хуурч доктор

Доктор Э.Мөнхшүр “Эрдмийн зэрэг хамгаалчихлаа, боллоо” гээд бүхнийг орхисонгүй. Нэгэнтээ “Монгол хөгжим судалж өөрийгөө, өөрсдийгөө таних гэсэн юм” хэмээж байсанчлан хөгжмөө судалсаар л буй аж. Тэрбээр эдүгээ мөн Б.Шаравын хөгжим судлалаар мэргэшиж буй удирдаач, хормейстер, Корнеллийн их сургуулийн багш Жосеф Леранжистай хамтарч Монгол, Америкийн хөгжмийн уран бүтээлчдийн хамтарсан “Уужим талын аялгуу” төсөл хэрэгжүүлэхээр зорьжээ. Үүнийг урт хугацаанд, тогтвортой үргэлжлүүлэх бөгөөд тодорхой үе шатуудтай байх аж. 
2023-07-24

Б.Энхсайхан: “Алиса” жүжиг бол сэтгэлгээний эрх чөлөөний бэлгэдэл

-Хүүхдийн үзвэр илүү чанартай байх ёстой- Английн зохиолч Льюис Кэроллын бүтээл “Алиса” бол зөвхөн хүүхдэд төдийгүй томчуудын хувьд ч тэр, сэтгэлгээний эрх чөлөөний бэлгэдэл болсон дэлхийн сонгодог зохиол.
2023-05-23

"Алтан өд 2022" наадмын шилдгүүдийг тодрууллаа

МЗЭ-ийн Удирдах зөвлөл 2023 оны нэгдүгээр сарын 28-нд хуралдаж, Үндэсний төвүүдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцээд, "Алтан өд 2022" шагналыг дараах бүтээлд олгохоор шийдвэрлэлээ.
2023-02-03

Үр

Үр
2023-01-26

Сэтгүүлч Р.Оюунжаргал найм дахь бүтээлээ англи хэл дээр хэвлүүлжээ

Урлаг судлаач, сэтгүүлч Р.Оюунжаргал “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номоо 2018 онд хэвлүүлсэн. Энэ нь зохиогчийн найм дахь бүтээл юм. Түүний охин Ц.Дөлгөөн эл номыг англи хэл рүү орчуулж, Дастин Роулинс хянан тохиолдуулжээ.
2023-01-12

Биднийг хэзээ ч уйдаагаагүй шинэ жилийн сэдэвтэй шилдэг 10 кино

Шинэ оноо та хэрхэн угтдаг вэ. Сувгаа солиод л нэгэн хэвийн дуу хуур хүчээр үзэж уйтгарлан суугаа юм биш биз. Тэгвэл та бүхэнд биднийг хэзээ ч уйдаагаагүй шинэ жилийн шилдэг 10 киног санал болгож байна.
2022-12-31

"Утгын чимэг” наадмыг ирэх сард зохионо

МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг 2022” наадмын эхний шатанд ирсэн 80 өгүүллэгийг Удирдах Зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж шүүгээд, дараах 10 өгүүллэгийг шалгаруулжээ. Шилдэг 10-т дараах өгүүллэгүүд багтжээ.
2022-12-28

Уругвайтай дүрслэх урлаг, уран зураг, хөгжим зэрэг салбарт хамтарч ажиллах боломжтой

Уругвайтай дүрслэх урлаг, уран зураг, хөгжим зэрэг салбарт хамтарч ажиллах боломжтой
2022-12-08

Мэйкап артист Ц.Ариунзаяа дэлхийн нүүр будалтын аварга болжээ

Ц.Ариунзаяа “OMC Hairworld” тэмцээний хуримын нүүр будалтын төрөлд түрүүлжээ
2022-09-14