“Бөхөнтэй нутгийн хүүхдүүдийн түүх” аянд нэгдээрэй
Манай улсын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн Америкийн Үндэсний газар зүйн нийгэмлэгийнхэнтэй хамт ран “Бөхөнтэй нутгийн хүүхдүүдийн түүх” сэдэвт аян өр нүүлж эхэлжээ. Энэ нь монгол бөхөн хамгааллын ажлыг орон ну тагт эрчимжүүлэх, олон улсад сурталчлан таниулах, хүүхэд, залууст экологийн боловсрол олгох зорилготой юм.
13 цаг 7 мин
Монголын шатарчид олон улсын тэмцээнд цахиур хагалж байна
Сингапур улсад үргэлжилж буй шатрын “24th Asean+Age group chess cham pionships-2026” тэмцээнд 25 орны 700 орчим тамирчин оролцож байна. Монголын шатрын багаас дасгалжуулагч Г.Энх баярын удирдлагад оролцсон “Стейниц Монголын шатрын академи”-ийн тоглогчдоос Г.Ивээлхүслэн 12 хүртэлх насны охидын ангилалд хүрэл медаль хүртэж, Олон улсын шатрын холбооны мастер цол ны болзол хангалаа. Тэгвэл тус академийн дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирд лагад өрсөлдсөн тамирчдаас ОУШХны дэд мастер Б.Энхнамуун 14 нас ны охидын ангилалд мөн III байр эзлэв.
13 цаг 37 мин
Завьт эргүүлийнхэн Туул голд живж байсан хоёр хүүхдийг аварчээ
Хан-Уул дүүргийн XI хороонд өсвөр насны хоёр хүүхэд Туул голд живэх гэж байна гэсэн дуудлага уржигдар 14.51 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай очиж, 18 настай Е, 15 настай Э нарыг аварсан байна. Тодруулбал, тэд Туул голд сэлж байхдаа хөл алдаж, 15-20 метр урсаж байсныг эсэн мэнд гаргажээ.
14 цаг 37 мин
“D-Parliament”-д бүртгүүлсэн өргөдлүүдээс хоёр нь л саналын босго давлаа
УИХ-ын Тамгын газарт харьяалагдах нийтийн өргөдөл, гомдлын “D-Parliament” цахим системд иргэд сүүлийн үед нийгмийн тулгамдсан асуудал, төр засгийн алдаатай бодлого, шийдвэрийн талаар өргөдөл, гомдол илгээх нь эрс олширсон. Харамсалтай нь, тэдгээрээс парламентын түвшинд ул суурьтай авч үзэж, ажил хэрэг болгосон нь ховор. Өнгөрсөн онд гэхэд иргэдийн гаргасан зургаан өргөдөл ажлын хэсэг байгуулах, хууль боловсруулах саналын босго давсан ч нэгийг нь л ажил болгожээ.
15 цаг 7 мин
Ажилгүй иргэдийн тоо 13.4 мянгаар өсжээ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний долоон сарын үзүү лэл түүдийг Үндэсний ста тис ти кийн хорооноос өчигдөр танилцуул лаа. Хө дөл мөр эрх лэлтийн түвшин II улирлын байдлаар 58.1 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс нэг хувиар буурчээ. Ажиллах хүчнээс гадуурх 906.2 мянган хүний 5.5 хувь нь тодорхой шалтгаанаар ажил хийх боломжгүй байсан гэжээ.
15 цаг 37 мин
“Цөлжилт Монголд”
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын олон нийтэд зориулсан Green zone буюу ногоон бүс өчигдөр албан ёсоор үүд хаалгаа нээлээ. Тус бүсээр дамжуулан цөлжилт, газрын доройтлын шалтгаан, үр дагаврыг иргэдэд таниулахын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, сайн туршлагыг сурталчилж байна.
16 цаг 7 мин
Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд ойртлоо
Лондоны металлын бирж (LME)-ийн спот зэсийн үнэ өнгөрсөн даваа гарагт 1.2 хувиар өсөж, тонн нь 14 310 ам.долларт хүрсэн нь энэ оны нэгдүгээр сарын түүхэн дээд ханшийг давсан дүн болов. Цахилгаан эрчим хүч болон барилгын салбарт өргөн ашигладаг зэсийн LME дэх нөөц тавдугаар сараас хойш тал хувиар буурч, 210 мянган тонноос доош түвшинд очсон байна.
17 цаг 7 мин
Хөөсрөлд хөтлөгдөж, хөгжлөөс “жийгдсэн” аялал жуулчлал
Олон улсын аялал жуулчлалын зах зээл тогтвортойгоор сэргэж, цар тахлын буюу 2020-2021 оны тэг зогсолтын үеийн хямралыг даваад буйг НҮБ-ын Аялал жуулч лалын байгууллага (UN tourism)-аас мэдээлэв. Өнгөрсөн онд дэлхий дахинд 1.5 тэрбум жуулчин аялж, тус салбарын орлого 2.2 их наяд ам.долларт хүрчээ. Аялагчийн тоо ч, ашиг орлогын хэмжээ ч таван жилийн өмнөх үеийнхээс 3-4 дахин өссөн аж. Энэ оны I улиралд олон улсад 307 сая жуулчин аялсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс хоёр хувиар өссөн дүн болов.
17 цаг 37 мин