Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өнөөдөр”-ийн сэдэв

Найман жил хийгээгүй ажлаа нэгхэн сарын дотор амжуулна гэв үү

Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн гуравдугаар сараас хойш гэнэт ажилсаг болж, хэнхэглэх нь хэрээс хэтэрлээ. Бараг дүрэмт хувцас нь болчхоод байгаа саарал цамцтайгаа хуралдааны танхимд ч, хаа нэгтээ гудамжинд ч оччихсон, ажлын, амралтын өдөр гэж ялгалгүйгээр “зүтгэж” явна. Олны нүдэнд ч аль хэдийн хоногшив бололтой. Бас хэдхэн сарын өмнө таарсан болгоноо үг дуугүй болтол нь загнадаг байснаа сүүлийн үед илт “соёлжсон”-ыг нь ч сонгууль хаяанд ирсэнтэй холбон тайлбарлахаас өөр аргагүй.
2024-05-08

Эх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлээч, Х.Булгантуяа сайдаа

“Хүү, бид хоёр ажлын хажуугаар Төрийн ордны цэцэрлэг, яам, тамгын газар гээд хаа тааралдсан газартаа мөөмөө идсээр бантантайгаа залгалаа. Австралийн парламентын гишүүн эмэгтэй чуулган дээр хүүхдээ хөхүүлж байсан даа. Манай төрийн ордонд бол хүүхэд орж ч болдоггүй юм байна. Хүүхдийг зургаан сар хүртэл нь хөхүүлэхийг уриалж байгаа бол хүүхэд хөхүүлэх газрыг хаа сайгүй байгуулах ёстой. Одоо бид хоёр бантантай залгасан юм чинь учиртай…”
2024-05-06

Жуулчдаа хүлээж авахад бэлэн үү

Манай улс өнгөрсөн онд түүхэндээ хам гийн олон буюу 651 мянга гаруй жуулчин хүлээн авсан. Нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлээд багагүй хугацааг үдсэн, жилд ихдээ 400-500 мянган гадаадын аялагч ирдэг орны хувьд дэлхий нийт цар тахлын хямралаас бүрэн гараагүй, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал ярвигтай үед “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбараа богино хугацаанд сэргээж, түүхэнд байгаагүй олон зочин угтсан нь яалт ч үгүй онцгой үйл явдал болсон юм
2024-05-03

Сонсгол хэмээх шоу

Эрх баригчид сонгуулийн сурталчилгаа хийхэд зориулсан сонсгол хэмээх “хэрэгсэлтэй” болжээ. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол гэх сүржин нэртэй шоуны гурав дахь “анги”-ийг бид саяхан үзээд дуусгалаа. Тэгвэл сонгууль угтаад дахиад гурван “анги” нь үргэлжлэх төлөвтэй байгаа. Олон нийтийн анхаарлыг татсан, ахуй амьдралтай нь шууд холбоотой асуудал, ялангуяа хэрэг, зөрчлийг сонгон хэлэлцүүлж, тэдгээрийг шийдсэн мэтээр жүжиглэх, цаашлаад хэн нэгнийг мандуулах, эсвэл “намнах” нь сонсгол хэмээх шоуны гол зорилго бололтой
2024-05-01

Туул, Сэлбийг нэмж “зэрэмдэглэх”-ийн оронд усан сан байгуулж, урсцыг нь дэмжье

Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт орших “Хан хиллс” хотхоноос Зайсангийн гүүр хүртэлх хэсэгт авто зам барих ажлыг нэр бүхий компани эхлүүлсэн нь шүүмжлэл дагуулав. Учир нь тус замын трасст Туул голын үерийн хамгаалалтын далан, олон тооны бургас багтсан байлаа. Замын компанийнхан үерийн даланг тэгшилж байна гэх нэрийдлээр гамшгаас хамгаалах байгууламжийн зарим хэсгийг үдэш оройн цагаар хулгайгаар нурааж, сэтэлсэн юм. Түүгээр ч зогсохгүй ажлынхаа явцад голын тэжээгдэл болсон цөөнгүй мод, бутыг хядсаныг тэндхийн оршин суугчид ил болгож, эсэргүүцсэн
2024-04-19

Боловсон хүчний дүрвэлтийг бохир аргаар зогсоож чадахгүй

Өнгөрсөн оны намар зохион байгуулсан нэгэн чуулганы индэр дээр “Залуучууд та бүхний санаачилга, шийдэл, мөрөөдөл, тэмүүлэл, эрэл хайгуулыг амжилтад хүргэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлье” хэмээн сайхан үгс урсгаж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчрах, залуусыг Монголоос явуулахгүй байх арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан” гэж мэдэгдэн олон нийтийг эгдүүцүүллээ. Залуучуудыг дэмжиж, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө гар нийлж ажиллана хэмээн хагас жил орчмын өмнө ярьж байсан сайд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах мэргэн арга бодож олсон бололтой
2024-04-17

Мэдээллийн урсгалд хөл алдан живж буй монголчууд

“Өнөөдөр шөнө 12.30-03.30 хүртэл гар утас, таблет, компьютер гэх мэт зүйлээ унтрааж, биеэсээ хол тавихаа бүү мартаарай. Энэ хугацаанд манай гараг буюу дэлхий маш өндөр цацраг идэвхжилтэй байх болно. Сансрын туяа дэлхийтэй маш ойр өнгөрөх юм. Тиймээс гар утсаа унтрааж, өөрийгөө болон бусдыг аюулаас хамгаалаарай. Гар утсаа унтраахгүй, биеэсээ холдуулахгүй бол маш аймшигтай аюул учруулж болзошгүй юм. Сингапурын телевиз энэ тухай мэдээлсэн. Итгэхгүй байгаа бол NASA, BBC-гээс шалгаж болно шүү. Өөртөө болон бусдадаа хайртай л бол үүнийг яг одоо шэйрлэж түгээ”.
2024-04-15

 Монгол ахуй, хотын соёлтой танилцуулдаг номын сан

“Мөрөөдөл” нь өсвөр насны буюу дунд ангийн сурагчдын зорин очих хэсэг. Хүүхдүүд ангиараа болон ганцаараа ирдэг гэнэ. Мэтгэлцээн, хэлэлцүүлэг, мэдлэгээ уралдуулах АХА тэмцээн тэнд өрнөнө. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгүүд бүрэн байна лээ. Монголын ардын аман зохиолын дээжис, монгол бичгээр бичсэн хуучны ховор номууд ч энэ танхимд олон. “Мөрөөдөл” хэмээн нэрлэх болсон нь энэ насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой аж. Тэд ирээдүйнхээ талаар төсөөлж, санаа зовнидог. Эдгээр мэдрэмжээ зөвөөр илэрхийлэх агаад ойлгох чадварыг хүүхдүүд энэ танхимд суралцаж, хөгжсөнөөр эзэмших боломжтой юм байна. 
2024-04-12

Театрын соёл үзэгчдээс эхэлнэ

Сонгодог урлагийн театрт үзвэр эхэллээ. Гэтэл бүх хүн суудлаа эзэлсэн хойно 20-30 минутын дараа хэдэн үзэгч таны хажуу талын суудалд суухаар цаанаас ирж харагдана. Утасныхаа гэрлийг гялбалзуулаад “Энэ хэддүгээр суудал вэ” хэмээн хүмүүсээс асуулаа. Урд талд суух үзэгчийн утас дуугарч чангаар ярих аж. Ард суух хүн таны сандлыг хөлөөрөө өшигчинө. Тэр байтугай утсаа ухах, бичлэг хийх, үзвэрийн талаар хоорондоо шивнэлдэх, электрон тамхи татах, ууттай зүйл задалж идэх явдал эргэн тойронд торойн үзэгдлээ. Үзвэр дуусав уу, үгүй юү үзэгчид уран бүтээлчдэд баяр ч хүргэлгүй нирхийтэл босоод явчихна. Гоо зүй, сэтгэл мэдрэмжээ уяраахаар ирсэн таны хувьд эдгээр үйлдэлд гутаад, бөөн бухимдал тээсээр гэр лүүгээ зүглэх нь тэр.
2024-04-09

Эрүүл мэндийн салбарын мөнгийг гадагш нь урсгасаар байхуу, С.Чинзоригоо

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг элэгний D вирустэй иргэдийг дотооддоо бус, хойд хөршийн Буриадад эмчлүүлнэ гэв. Уг нь иргэдээ эх оронд нь зардал чирэгдэл багатайгаар эмчилж, илаарьшуулах нь аль ч орны төрийн бодлого, ялангуяа салбарын яам, сайдын ажлын цөм нь байх ёстой. Цаашлаад өвчлөлийг бууруулах замаар эрүүл мэндийн салбарынхаа ачааллыг хөнгөлөх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх учиртай. Гэтэл манай улсын Эрүүл мэндийн сайд дандаа л иргэдээ гадаад руу эмчилгээнд явуулна гэж яриад, Засгийн газар, парламент ч саналыг нь дэмжээд байх юм. Дарга нар хувийнхаа мөнгөөр хүмүүсийг гадаадад эмчлүүлэх бол бидэнд хамаагүй. Гэтэл тэд татвар төлөгчид бидний мөнгийг гадаад руу урсгачхаад, халааснаасаа гаргасан мэт авирлаад байх юм.
2024-04-05

Эзэнгүй, стандартгүй отоглох цэгүүд

Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар, улсын тусгай хамгаалалттай бүсэд аялагчид хаа дуртай газраа асар барьж, хоноглодог явдлыг манай улс таслан зогсоохоор “тэмцэж” буй. Дундговийн Цагаан суварга, Хэнтийн Цэнхэрмандал дахь Хар зүрхний хөх нуур, Өмнөговийн Ёлын ам, төрийн тахилгат Их богд уул, алхагч, авирагчдын жим гарсан Асралт хайрхан, жил болгон гадаад, дотоодын олон мянган аялагчийн хөлд дарагддаг Хөвсгөл, Өгий, Хяргас, Буйр зэрэг үзэсгэлэнт нуурыг зорин очвол сандал, сүүдрэвч, асар барих талбай, хогийн сав, ариун цэврийн байгууламжтай тусгай цэг угтах вий
2024-04-03

Хагархай замаас болж учирсан хохирлыг хотын дарга төлнө

Замын цоорхойноос болж машин эвдэрвэл хохирлыг нь орон нутгийн удирдлага барагдуулна. Жолооч нар эвдэрхий замаас болж учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй гэсэн үг. Авто замын тухай хуулийн 35.2-т “Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг эрх бүхий байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө” хэмээн заажээ. Уг хуульд тодорхой зааснаар авто замыг эзэмшигч нь орон нутгийн Засаг дарга юм байна
2024-04-01

Ирээдүй цагийн үлгэр

МЕТРО БАРИХ ТУХАЙ “ФАНТА З” Нийслэл хот метротой болно гэсэн
2024-03-25

“Бетонон хот”-ыг аврах баг хайж байна

Хот байгуулалтын тухай хуульд эрх, үүргийг нь тусган оруулсан мэргэжлийн ганц албан тушаал бол ерөнхий архитектор юм. Энэ хүмүүс хот байгуулалттай холбоотой үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, зохицуулах, мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавихаас эхлээд үүнтэй холбоотой бодлого, дүрэм журам, эрх зүйн актуудыг боловсруулах, хэрэгжүүлэх, эдгээрт санал оруулах онцгой эрх, үүрэг хүлээдэг. Түүнчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангахад чиглэсэн хот байгуулалтын үндсэн баримт бичиг болох хөгжлийн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, холбогдох шатны байгууллагад танилцуулдаг. Үндсэндээ хот суурины газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилт, инженерийн шугам сүлжээний бүх ажил энэ хүний гараар дамждаг, мэдэлд нь өрнөдөг гэж ойлгож болно
2024-03-22

 Түгжрэлийн золиосонд хөдөөнийхөн “шийтгүүлэх” нь

 Цагаан сарын шинийн нэгэн өнгөрсөн сарын 10-нд тохиосон. Үндэсний баяртаа бэлдэх гээд иргэдийн анхаарал ид сарниж, дарга нарын үйлдлийг анзаарах сөхөөгүй болсон үед буюу өнгөрсөн сарын 8-нд, битүүний өмнөх өдөр нийслэлийн ИТХ-аар хэд хэдэн журам, тогтоол “бөөндөн”, нууцаар шахам баталсны дотор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэх тухай төсөл багтсан юм. Тэр дундаас хөдөөний иргэдийг ялгаварласан тогтоолыг онцолж анхаарсан хүн ч байсангүй, дарга нар ч дорвитой мэдээлэл өгөлгүй өнгөрсөн. Иргэдийн өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй шийдвэрийг хотын удирдлага сайн танилцуулалгүйгээр батлаад, хэрэгжүүлээд эхэлдгийн нэг жишээ нь энэ. Тиймээс орон нутгийн иргэдийн олонх нь хотод ирэхдээ “өртэй болох”-оо одоо ч мэдээгүй яваа гэдэгт эргэлзэхгүй байна.
2024-03-20

 Эрэгтэйчүүд жендерийн туйлширсан хандлагад баригдах ёсгүй

Эрчүүд амьдралын хатууг туулж, тэнхээ зааж, өөрийгөө умартан явсаар эрт нас бардаг нь айл бүрийн жишиг боллоо. Өвөө, аав нь 60 нас хүрэлгүй нас барсныг нүдээр үзсэн хүү өөрийгөө өндөр насалснаар төсөөлдөггүй хэмээх. Энэ нь нийгэмд, ялангуяа эрчүүдэд үлгэр болохуйц зөв хандлага үгүйлэгдэж буйг илтгэх шиг. Насны эцэст эмээ нар л үлдсэн байдаг гэж ярих нь ч нийгэмд энгийн үзэгдэл. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн насжилт, эрүүл мэнд, сэтгэл зүйн асар ялгаатай судалгааны дүн дээр дурдсанчлан хөвөрч өгнө. Үүнд ч олон нийт дөжирснөөр, далд дохио нь улам бүдгэрсээр байна. 
2024-03-18

 Дахин сонгогдохын төлөөх “тэмцэл”

УИХ-ын Эмийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргын хувиар гишүүн Ж.Чинбүрэн сүүлийн үед ийм байдлаар гэнэт “ухаан орж”, энд тэндгүй “аялах” боллоо. Түүний эдгээр үйлдэл нь чанар, аюулгүй байдал нь алдагдаж, бүх талаар доголдчихоод буй эмийн салбарыг цэгцлэх гэснийх бус. Өвчин, зовлондоо туйлдчихаад байгаа сонгогч, ард түмэндээ хайртайгийнх нь илэрхийлэл бүр ч биш. Харин иргэдийн зовлон, бэрхшээлээр гишгүүр хийн, УИХ-д дахин суухыг санаархаж байх магадлалтай.
2024-03-13

“Сайн дурынхан” иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна

Цахим сүлжээ хэрэглэгчид олшрохын хэрээр тэдний дундаас “их мэдэгч” олноор төрөн гарах болов. Тэд олон нийтэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, өөрөө хараа ч үгүй бараагаа сайн гэсэн тодотголтойгоор худалдахыг оролдож байна. 
2024-03-13