Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтэц

Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэнэ

2024 оны зургадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Өчигдөр 14 цаг 15 мин

Эрчим хүчний оргил ачааллын үеэр хэрэглээг зохицуулалтаар бууруулна

Эрчим хүчний сайдын 2023 оны А/51 дүгээр тушаалаар баталсан “Эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулах” ажлын хэсгийн нэгдсэн хурал өнөөдөр боллоо.
2024-05-09

Тяньжин боомтод чингэлгүүд 55-60 хоног саатаж байна

Тяньжин боомтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Тавдугаар сарын 1-6-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт зургаан галт тэрэг гарсан.
2024-05-08

2023 онд эрчим хүчний импорт 13.2 хувиар өсөв

2023 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 8.5 тэрбум кВт.ц-т хүрчээ. Нийт эрчим хүчний хэрэглээ 4.3 хувиар өссөн байна.  Үүнээс цахилгааны 90.9 хувийг дулааны цахилгаан станцаар, 8.5 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 0.6 хувийг усан цахилгаан станцаар, 0.01 хувийг дизель станцаар тус тус үйлдвэрлэв.
2024-05-02

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд хоногт 4000-аас дээш автомашин хөдөлгөөнд оролцож байна

Авто замын сүлжээг хөгжүүлэх, төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо хийх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн тооллого, судалгаа хийдэг аж.
2024-04-30

Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтыг аялал жуулчлалын улирлаас өмнө дуусгана

Алтанбулаг хилийн боомтын бүтээн байгуулалтыг 2020 оноос эхлүүлж, нэгдүгээр хэсэг буюу ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулаад байна. Улмаар бүтээн байгуулалтын гүйцэтгэл 77 хувьд хүрчээ.
2024-04-30

Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-30-ны өдрүүдэд ажиллахгүй

Монгол, ОХУ-ын хилийн Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан авто замын таван боомт 2024 оны дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд түр хаах юм байна.
2024-04-26

АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд долоо хоног бүр зөвлөх үйлчилгээ авна

АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай хоёр дахь цахим уулзалтаа зохион байгууллаа.
2024-04-25

Шанхай боомтоор 529 мянган автомашин экспортолжээ

2024 оны нэгдүгээр улирлын эцсийн байдлаар Хятадын зүүн хэсгийн Шанхай боомтоор 529 мянган автомашин экспортолжээ. Улмаар тус статистик 30.7 хувиар өссөн талаар Шанхайн гаалийн газраас мэдээлэв.
2024-04-25

Гэнэт цахилгаан тасалдсаны улмаас үүссэн хохирлыг хэн хүлээх вэ

“Манай аймагт цахилгаан байнга тасарч байна. Тасрах болгонд нь хийж байгаа бялуу болон бусад бүтээгдэхүүн хог болно. Мэдээж хэн ч хариуцлага хүлээхгүй. “Гэмтэл гарлаа” гээд л цахилгаан тасалчихдаг. Сайн засаж болдоггүй юм уу” хэмээн Говь-Алтай аймагт нарийн боовны үйлдвэрлэл эрхлэгч цахим хуудсандаа бичжээ. Тус аймагт шороогоор хүчтэй шуурсаны улмаас уржигдар цахилгаан хязгаарлахад хүрсэн байна. Дуучин Г.Эрдэнэтунгалагийн тоглолтын үеэр цахилгаангүй болж, үзэгчид нь гар утасныхаа гэрлийг тусгаж, тоглолтыг үргэлжлүүлжээ. Мөн микрофон, дууны аягүйгээс тэрбээр үзэгчидтэйгээ хамтран дуулсаар уг тоглолт өндөрлөсөн гэнэ. Архангайд ч сүүлийн үед хэд хэдэн удаа цахилгаан тасалджээ.
2024-04-22

Ханги-Мандал боомтоор жижиг автомашин нэвтрэхийг зөвшөөрөв

Ханги-Мандал боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Монгол, Хятад хоёр орны иргэд, тээврийн хэрэгслийн харилцааг эрчимжүүлэх, боомтын нээлтийн түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай жижиг оврын тээврийн хэрэгслээр хил нэвтрэх боломжтой боллоо.
2024-04-18

Канадын сэргээгдэх эрчим хүчний туршлагыг нэвтрүүлнэ

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Чимэдрэгзэн, Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн П.Хийморьсайн нар энэ сарын 15-ны өдөр Канадын Ванкувер хотод ажиллалаа. Мөн Бритиш Колумб мужийн Зохицуулах Хорооны дэд дарга Анна Фунг, Зохицуулагч Блэйр Локхарт, Гүйцэтгэх захирал Юланда Доминго нартай Монгол Улс болон тус мужийн эрчим хүчний зохицуулалтын үйл ажиллагааны талаар санал солилцов.
2024-04-18

Дарханы замыг шинэчлэх ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанид шуурхай ажиллах даалгавар өгөв

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг өргөтгөх, шинэчлэх төсөлд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ай си ти сайн консалтинг ХХК зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа.
2024-04-11

Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн бүсийн төслийг шинэчлэн боловсруулна

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдааныг ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион байгууллаа.
2024-04-10

Гашуунсухайтын авто замын засварын ажилд 29 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсын  экспортын 90 гаруй хувийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 1400-1500 тээврийн хэрэгслээр 100 000 гаруй тонн нүүрсийг экспортолдог. Стратегийн ач холбогдолтой энэхүү замын хариуцагчаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн “Гашуунсухайт авто зам” ХХК ажилладаг аж.
2024-04-05

Тяньжин боомтоос чингэлэг 9-12 хоногт тээвэрлэгдэж байна

Гуравдугаар сарын 1-30-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 56 галт тэрэг гарчээ.
2024-04-04

Монгол, Хятадын эдийн засгийн корридорын төслийн талаар хэлэлцэж байна

Монгол Улсад БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны хил дамнасан төмөр замын холболт, эдийн засгийн корридорын төсөл хөтөлбөр хариуцсан хоёр ажлын хэсэг ажиллаж байна.
2024-04-02

Боомт чиглэлийн авто замын төслүүдэд 5.4 их наяд төгрөг зарцуулжээ

Монгол Улсын Засгийн газар 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг найман боомтын үйл ажиллагааг  өргөжүүлжээ. Ингэснээр дээрх боомтуудын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортын хэмжээ  хоёр дахин өсөөд байна.
2024-03-27