Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Энэ тогтоолын төсөл нь нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, улирлын шинжтэй үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор бэлтгэх нөөцийн мах бүрдүүлэх ажлыг тасалдуулахгүй зохион байгуулах зорилготой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ. 
2026-09-16

Хүүхдүүдэд монгол хэлээ сайн сурахыг захилаа 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцсоныхоо дараа тус аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ерөнхий боловсролын хоёр, дөрөвдүгээр сургуульд ажилласан байна.
2026-09-16

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын хуралдаан 10 цагаас эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
2026-09-16

АН-ынхан Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хөндөнө

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хурал­дааны талаар дарга О.Цогтгэрэл, гишүүн Б.Жар­­галан, Ч.Лодойсамбуу болон ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт нар мэдээлэл хийлээ. АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэхээр шийдвэр гаргуулах чиглэлд шахаж ажилла” гэжээ. 2026 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг эрх баригч намын бүлэг нь бүрэн дэмжиж, итгэл үзүүлж байгаа юу гэдгийг тэд асуух гэнэ.
2026-09-15

ФОТО: Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2026.09.15) Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 10 цаг 01 минутад 87 гишүүн хүрэлцэн ирж, ирц 69 хувь бүрдсэнээр эхэллээ.
2026-09-15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

онгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагуудын дарга нартай уулзлаа.
2026-09-14

“Оюутолгой” компанийн менежментийн төлбөрөөс 30 орчим их наяд төгрөг бууруулсан гэв

Оюутолгой ордын баялгаас монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай эцэслэж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурсныг Засгийн газраас мэдээллээ.
2026-09-14

Талцлаар тодорсон Ц.Туваан 

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-09-14

АН: Төсвийн бодлогоороо инфялцыг улам хөөрөгдөх нь 

АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр энэ оны улсын төс­вийн тодотголын хэлэлцүүлгийн та­лаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Б.Жар­галан гишүүн “Тодотголын тө­сөлд урсгал зард­лыг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 2.2 их наяд бол­госон. Төсвийг энэ чигээр нь баталбал инфляц одоо­гийн 13 хувиас нэмэгдэж 18 хүрнэ, хоёр оронгоос буухгүй гэдгийг Монголбанк, Төсвийн тогт­вортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагаас хэлж буй.
2026-09-11

Ерөнхий сайд төсвөөс хувийн сургуульдаа хуваарилахыг завдсан уу

Энэ оны төсвийн тодотголд гэрт ойрхон сургуулийг зохион байгуулахад 50 тэрбум төгрөг хуваарилсан аж. Үүнээс 9.8 тэрбумыг нь хувийн сургуулиудын тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэгт зориулахаар тус­га­жээ. Дээрх хувийн сургуулиуд дотор Ерөнхий сайдын ээж Ж.Цэ­цэг­маагийн эзэмшлийн “Их засаг кинг” багт­сан хэмээн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Осор ярьсан нь шуугиан агуулсан юм.
2026-09-11

Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа 

"Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа. 108-324 орон тоог оновчилж, цалин бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
2026-09-09

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
2026-09-09

Монтенегро Улсад айлчлахыг албан ёсоор урилаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д өнөөдөр /2026.09.08/ бараалхав.  
2026-09-08

Шинэ зах зээл бий болгоход чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ

Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болж байгаа энэ айлчлал найрсаг харилцаа, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг өрнүүлэх, тэргүүлэх чиглэлээ тодорхойлох онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
2026-09-08

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.
2026-09-08

Төсвийн алдагдлыг нэмэх замаар Засгийн газрын өрийг ихэсгэхгүй байхыг зөвлөв 

Засгийн газрын зүгээс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д энэ оны наймдугаар сарын 20-нд өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн болон дагалдах хуулиудын төслийг Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн хараат бус, мэргэжлийн зөвлөлөөс хэлэлцэн санал, зөвлөмж гаргасан. Эл зөвлөмжийг өчигдөр олон нийтэд танилцуулав. 
2026-09-08

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцууллаа. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2026-09-07

АН-ынхан УИХ-ын даргыг Цэцэд өгөхөөр болов

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Үүгээр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан тодотгол болон 2027 оны төсвийн төсөл нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн АНынхан үзжээ. Тус намын удирдлагууд уржигдар хуралдаж, дээрх төсвийн төслүүд нь Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн байж болзошгүй гэсэн байна.
2026-09-07