Өнгө засдаггүй хот, мөнгө зарцуулдаггүй компаниуд
Энхтайвны өргөн чөлөөнд буюу Баянгол дүүргийн V хорооны нутаг дахь “Гор газ” компанийн шатахуун түгээх станцын эргэн тойрныг та анзаарсан уу. Өмнө нь “Жаст ойл” шатахуун түгээх станц байсан тус газрыг хэтрүүлж хэлбэл дайн байлдааны хөлд нэрвэгдэн, эвдэрч сүйдэж дээ гэлтэй. Түгээгүүрийг халхлах том саравчных нь дээвэр, ирмэгний өнгөлгөө хууларч, сарайсан төмөр үлдсэнийг эс тооё гэхэд түгээгүүр лүү “хөтөлдөг” авто зам, эргэн тойрных нь асфальт хуурч, сул шороо бүрхжээ.
2026-09-15
“COP17 хоосон тунхаглал бус, бодит шийдлийн индэр байх ёстой”
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. Монгол Улс түүхэндээ анх удаа дэлхийн 197 орны зочин төлөөлөгчдийг хүлээн авч, гадаад, дотоодын 12 мянга гаруй хүн ган, цөлжилт, газрын доройтлыг бууруулах гарц, шийдэл эрэлхийлж байна.
2026-08-18
Эрсдэлтэй, стандартын шаардлага хангахгүй орчин багачуудыг өрөөнд нь “түгжиж” байна
Хадаас нь цухуйж, төмөр ёрдойсон хуучин сандал. Хажууханд нь архины хагарсан шил, ундааны сав, тамхины иш хөглөрнө. Тэрхүү сандал дээр шөнө дүлээр хэн сууж, юу хийдгийг орчны байр байдлаас төвөггүйхэн уншиж болмоор. Үүнээс хэдхэн алхмын зайд хоёр жаал хүү эвдэрч муудсан савлуур дээр зэрэгцэн сууж, эргэн тойрноо ч анзаарах сөхөөгүй, гар утасныхаа дэлгэцийг ширтэнэ.
2026-07-03
Экосистемээс “үнэтэй” инженерийн байгууламжийн ажил зуун задгай байна
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Авто замчдын гудамж, “Улаанбаатар буян” компанийн төв байр орчмын Сэлбэ гол. Одоогоос яг жилийн өмнө энэ газарт хүнд машин механизмууд тоос татуулан завсар чөлөөгүй ажиллаж, зам, барилгын компанийнхан явган хүний зорчих хэсгийг хааж энд тэндгүй шороон овоолго босгосон байлаа. Сэлбэ голын урсгалыг хумьж, голдирол, татам хэсэгт нь том чулуунууд овоолон, эргийг нь нойтон шороогоор чигжиж, бут, сөөгүүдийг нь тасчин бөөгнүүлсэн байсан юм.
2026-06-19
“Зам, тээвэртэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлбэл жил бүр 1.4-1.8 их наяд төгрөг эргэн төлнө”
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалсан юм. Эхний өдөр сонсгол товлосон цагаасаа нэлээд хоцорсон бол энэ удаа мөн хугацаанаасаа оройтож эхэллээ.
2026-06-17
“Хот 2022 онд 1.4 их наядын зарлагатай байсан бол 2026 онд 7.8 их наяд болж өссөн”
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн төсвийн ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэллээ. УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүй тул сонсголыг товлосон хугацаанаас нэг цаг 30 минутын дараа эхлүүлэв. “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт ба нийцэл” сэдэвт сонсголд хотын дарга асан Х.Нямбаатарыг урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй хэмээн сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дурдсан юм.
2026-06-16
Ширэг зүлэг, цэцэгсгүй хот шил,цементэн “овоолго”-оос өөрцгүй
Хайруу хүйтэн өвөл өнгөрч, зунтай золголоо. Дөрвөн улиралтай ширүүн уур амьсгалтай эх орондоо бид зуныг тэсэн ядан хүлээдэг. Зун бол зөвхөн илч дулаан төдийгүй байгалийн өнгө будгийг сүлэлдүүлэн нүд баясгаж, сэтгэл тайвшруулдаг шидтэй улирал. Харин Улаанбаатарын зун зэвхий саарал, шороон бор өнгөтэй, нэмээд “цементэн хөрс”-тэй байгааг та анзаарч буй байх. Их хотын чимэг нь шилэн барилга бус, ширэг зүлэг, цэцэгс, мод, бут юм. Хотын зуны өнгийг сурвалжилснаа хүргэе.
2026-06-05
Өмнийн говийн усны нөөцийг хамгаалах “Оюу толгой”-н цогц менежмент
Ус бол говь нутгийн экосистемийн хамгийн үнэ цэнтэй нөөц билээ. Тиймээс ч Өмнийн говьд хэрэгжүүлж буй “Оюу толгой” үйлдвэрийн усны хэрэглээ, менежментийн асуудал үргэлж олны анхааралд байдаг гэхэд хилсдэхгүй. Иймд тус үйлдвэр усны нөөцийг хэрхэн хамгаалж, цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа талаар сурвалжилснаа хүргэе.
2026-03-24
Хотын түүх, соёлын үнэт өв болсон музей дээврээсээ эхлээд нурж байна
Улаанбаатар хотын төвд, өндөр шилэн барилгуудын дунд нэгэн өвөрмөц хийцтэй модон байшин бий. Энэ бол 108 жилийн настай, нийслэлийн хамгийн ахмад “оршин суугч”-дын нэг болох Улаанбаатар хотын музей юм. Гэвч нийслэлийн түүхэн гэрч болсон эл музей үргэлж холбогдох албаныхны анхаарлын гадна үлдэж, ердөө 215-хан ам метр талбайд “амь тариа” залгуулан арай ядан “амьсгалж” байна. Өөрөөр хэлбэл, хотын түүхийн охь шимийн өлгий болсон энэ газар өдгөө үзмэрүүдээ зохих стандартын дагуу хадгалж, хамгаалах бус, дөнгөж “түр хоргодуулах байр” төдийхнөөр аргацаадаг гэсэн үг.
2026-03-19
Баярлаж, хөлчүүрхсэн залуус гэмтэж, осгосны улмаас ГССҮТ-д олноороо ирж байна
-Таны рентген зургаас харахад яс хугараагүй байна. Өвдөгний зөөлөн эд, холбоос гэмтжээ. 68 настай хүний өвдөг гэхэд сайн байна шүү. Харьяа дүүргийнхээ эмнэлэгт физик эмчилгээ хийлгэж болно. Өвдөгний шулуун бэхэлгээ авч зүүгээд, гэртээ 14 хоног хэвтрийн дэглэм сахь, өвчин намдаах эм, түрхэх тос, кальци бичиж өгье. За тэгээд зүгээр суухгүй, гэрийн ажил хийгээд байв, хэвтэнэ шүү” гэж анхааруулангаа “Ээжийнхээ хашааны цасыг цэвэрлэж өг л дөө” гэж дагуулж явсан хүүг нь зэмлээд амжив.
2025-12-26
Шинэ жилийн баярыг хэтрүүлж биш, хэмнэж тэмдэглэх хандлага тогтож байна
“Бага зэрэг л жадайж байна, энэнээс том гэвэл нэлмийнэ. Бас энэ даашинзны өнгө өөрт чинь тун сайхан зохиж байна, хямдруулаад 230 000 төгрөгт ав. Төсвийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байгаагаас гоёлын олон даашинз, хувцас хий дэмий “дарагдчихлаа”. Энэ жил ер нь орлого тааруу, худалдан авагч цөөн байна” хэмээн чих дэлсэх нь бидний нэрлэж заншснаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд. Шинэ жилийн баярын уур амьсгал арванхоёроос нэгдүгээр сарыг хүртэл үргэлжилдэг манай орны хувьд энэ үеэр дэлгүүр, худалдааны төвийн лангуунд гоёлын даашинз, “үнсгэлжингийн шаахай”, ботинк, “шилэн” тирко зэрэг нь өвлийн гутал, зузаан хүрэмтэй өрсөлдөн, яг л зуныг санагдуулан солонгордог онцлогтой.
2025-12-24
Оюутолгойн бүлэг ордын “нууц” илрэх үү
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Эхний өдөр Жавхлант, Шивээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой баримтад дүн шинжилгээ хийсэн юм. Энэ өдөр нийт 116 хүнийг гэрчээр дууджээ.
2025-12-09
“Улаанбаатарт харааны бэрхшээлтэй битгий хэл, эрүүл хүн ч алхахад бэрх”
“Та Улаанбаатар хотын гудамжаар нүдээ аниад ганцхан минут алхаад үзээрэй. Тав алхахгүй л бүдэрч унана. Бид үргэлж ийм нөхцөлд амьдарсаар ирсэн. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган зам нь хамгийн их халтирдаг. Бас саад тотгор ихтэй” хэмээн өгүүлэх эмэгтэйг Х.Саранцацралт гэдэг. Тэрбээр авто ослын улмаас 2010 онд хараагаа алдсан бөгөөд хүндээ ээлгүй нийслэлийн зам, талбайгаар бие даан зорчих болгондоо энэ мэт олон эрсдэлтэй нүүр тулсаар буй иргэдийн төлөөлөл юм.
2025-12-05
30 жил “дуншсан” Гандангийн төлөвлөлт дахиад бүтэлгүйтэх вий
Иргэн С.Нарантуяа “Би 1990 оноос Гандангийн дэнжид амьдарч байна. Гандан орчмыг аялал жуулчлалын цогцолбор болгохыг дэмжинэ. Жуулчид ч олноор ирдэг. Тиймээс гудамж талбайг нь засаж, сайжруулбал олон хүн сонирхох нь тодорхой. Гэхдээ улсаас “Ганданг хөгжүүлэх төлөвлөгөө” гэх мэт олон төсөл, хөтөлбөр танилцуулдаг ч одоо болтол бидний тулгамдсан асуудлыг шийдэж чадаагүй л байна. Аялал жуулчлалын бүс болгоно гэж ч олон жил ярьсан. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа оршин суугчдаас санал асуулга авсан. Санал асуулгаар иргэд төвлөрсөн шугам сүлжээг нь шийдвэл хувийн амины орон сууц барина гэдгээ илэрхийлсэн” гэв.
2025-11-25
Хэрэглээгээ танасаар хэдий болтол тэсэх вэ
Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн О.Урангарав сар бүрийн 15-нд цалингаа авдаг. Энэ сарынх нь цалин 17-ны өдөр бууснаар хүнс, ахуйн хэрэглээнийхээ зүйлсийг худалдан авахаар явлаа. Гурван ам бүлтэй айл хагас сарын бүх хэрэглээндээ 400 000 төгрөг зарцуулах учиртай. О.Урангарав арай үнэ хямдыг нь бодож “Барс” захаар үйлчлүүлдэг. “Барс”-д уржигдрын байдлаар нэг кг будаа 3600-5000, сахар 3500, үхрийн ястай мах 19 000-20 000, ясгүй нь 22 000-23 000, хонины мах 16 000-17 000 төгрөгийн үнэтэй байв.
2025-11-20
Автобус хүлээсэн иргэд өвлийг хэрхэн давахаа мэдэхгүй байна
Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг Улаанбаатарт өвөл ирэхтэй зэрэгцэн иргэд авто¬бусны буудал дээр “мөхөөлдөс” болтлоо хэн нь удаан тэсэх вэ гэдэг “туршилт”-д ордог. Амнаас нь уур савсаж, ороолт, малгай нь цантсан хүмүүс өнгөрсөн даваа гарагт төв зам дагуух буудал болгон дээр автобус хүлээн зогсож байв. Залуус утсаараа автобус хаана явж байгааг шалгачхаад гараа халаас руугаа хурдхан шиг хийх бол биедээ ахадсан цүнх үүрсэн хүүхдүүд даарсандаа нааш цааш холхиж ядан тэвчих аж.
2025-11-19
Эв нэгдлийн ард гэм буруугаа нуухаар тохиролцсон уу
МАН-ын XXXI Их хурал энэ сарын 15-16- нд “Буянт-Ухаа” спорын ордонд болж, шинэ даргаараа Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг 94.5 хувийн саналаар сонгов. Хоёр сарын турш хуваагдан талцсанаа МАН-ынхан “мартаж”, “Эв нэгдэл, шийдэл, хөгжил” хэмээх уриа дэвшүүлжээ. Хоорондоо огт “зодолдоогүй” мэт л найрсаг уур амьсгалтай хурал болж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, Их хурлаасаа өмнө талууд тохи¬ролцож, саналаа нэгтгэдэг хуучин уламжлалаа сэргээж чаджээ. Тиймээс л 2000 гаруй төлөөлөгчийнхөө 94.5 хувийн саналаар намын шинэ даргаа сонгосон юм. УИХ дахь бүлгийнх нь гишүүд баасан гарагт мэдээлэл хийж, эв эеэ хичээхээр шийдсэнээ дуулгасан нь ч ийм учиртай аж.
2025-11-17