У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо
Япон Улсад эхэлсэн “Айчи Нагоя 2026” Азийн пара наадмын тэмцээнд манай улсын баг спортын 10 төрөлд 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Эмэгтэйчүүдээс жүдо бөхийн 52 кг-ын жинд ОУХМ Т.Сувд-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж, дараагийнхад Индонезийн тамирчин Новиа Ларассатиг 10:0- ээр хожив.
2026-10-20
Г.Гэгээн дэлхийн аварга болж, Ч.Санчиргарьд мөнгөн медаль хүртлээ
Азербайжан улсын Баку хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-д манай улсын баг Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхий дасгалжуулагч Б.Ганболдын удирдлагад өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд 30 гаруй орны тамирчидтай өрсөлдөв. Эмэгтэйчүүдээс 18 хүртэлх насныхны залуучуудын ангилалд “Женко” клубийн тамирчин Г.Гэгээн +75 кг-ын жинд Украины тамирчин Викториа Дидухыг ялж, алтан медалийн төлөө Польшийн Александра Степновскаг буулган авч дэлхийн аварга боллоо
2026-10-19
“Дархан могулс”, “Хобби эйс” багийнхан улсын аварга боллоо
Монголын волейболын холбооноос зохион байгуулсан залуучуудын 23 хүртэлх насныхны УАШТ сонирхолтой, өрсөлдөөн ихтэй болж өндөрлөв. Эл тэмцээнд волейболын ирээдүй болсон залуу тамирчид ур чадвар, багийн ажиллагаагаа бүрэн дайчлан тоглосон юм. Эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод “Дархан могулс”-ынхон “Энержи бор мазаалай” багийг 3:1-ээр хожиж, аваргаллаа.
2026-10-16
Лигийн тоглолтод “Дэрэн” клубийнхэн алтан цом өргөлөө
Хөл бөмбөгийн холбооны ногоон талбайд 14, 16 хүртэлх насныхны лигийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 12 хүртэл зургаан сар үргэлжилсний эцэст аваргуудаа тодрууллаа.
2026-10-15
Монголын баг Ази, Номхон далайн бүсийн аваргаар шалгарлаа
Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан дартсын Ази, Номхон далайн бүсийн 21 дэх удаагийн аварга шалгаруулах цомын тэмцээнд манай улсын баг дасгалжуулагч С.Энхболдын удирдлагад оролцож, долоон орны 120 гаруй тамирчинтай өрсөлдөв. Тус тэмцээний эрэгтэйчүүд багийн төрөлд алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Японы хүчирхэг шигшээг 9:8-аар буулган авч түрүүллээ.
2026-10-15
Х.Маргад-Эрдэнэ мото ангилалд хоёр удаа түрүүлсэн байна
Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Баха Монголиа-BAJA 250” нь зүгээр нэг энгийн бартаат замаар давхиад барианд орчихдог уралдаан биш юм. Энэ нь тамирчдаас авьяас, туршлага, техникийн ур чадвар, тэсвэр хатуужил шаарддаг холын зайн хурдны төрөлд багтдаг. Тиймдээ ч авто, мото спортынхны нэр хүндтэй, өрсөлдөгч ихтэй томоохон тэмцээний нэг.
2026-10-15
Дөрвөн шүүгч тив, дэлхийн тэмцээнийг дэнслэх эрхтэй болжээ
Шатрын спортынхноос дөрвөн хүний олон улсын шүүгчийн цол албан ёсоор баталгаажиж, тив, дэлхийн тэмцээнийг дэнслэх эрхтэй боллоо. Олон улсын шатрын холбооноос олгодог хамгийн өндөр зэрэглэлийн шүүгчийн эрх гардсан тэднээс М.Гүнбаяр Монголын шатрын холбооны шүүгчдийн зөвлөлийн даргаар ажилладаг бол С.Ган-Эрдэнэ 21 насандаа дэлхийн шатрын спортын түүхэнд олон улсын хамгийн залуу шүүгчээр тодров.
2026-10-15
Б.Солонго, Ц.Мөнххэрлэн нар Макаод хошуучлав
Өмнөд хөршийн Макао хотод болсон “Макао-2026” Азийн хот, бүсийн хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд манай эмэгтэй тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 200 метрийн гүйлтийн төрөлд алт, мөнгөн медаль авав.
2026-10-15
Алдаагаа амжилт болгосон нь
МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Jump” хөтөлбөрийн IV түвшний оюутан, “Jump Mongolia” академи, “Шинэсэгэ” ХХК-ийн тамирчин Б.Наранхишиг хэмээх шавилхан охин олон улсын тэмцээний талбарт амжилт гаргасаар байна. Монголын жиү жицүгийн шигшээ багийн босгоор алхсан цагаасаа гал гарсан барилдаануудаараа бөхийн хорхойтнуудын анхаарлыг татах болжээ.
2026-10-13
Р.Пүрэвдагва дэлхийн аварга болов
Иорданы Амман хотод зохион байгуулсан чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-д оролцсон Монголын багаас 35-40 насныхны А ангилалд 130 кг-ын жинд улсын арслан Р.Пүрэвдагва учраа таарсан өрсөлдөгчдөө онооны илт давуу байдлаар ялав. Эхний тойрогт Туркийн тамирчин Жем Есилийг 10:0, II тойрогт Английн бөх Александр Лакыг 11:0, III тойрогт ОХУ-ын Ахмед Саламовыг 12:1-ээр буулган авч, алтан медалийн төлөө шалгарсан.
2026-10-12
Ш.Энхийн-Од "Осеола мэжик" багт тоглох нь
Манай улсын сагсан бөмбөгийн спортод аравдугаар сарын 5 тодоор бичигдэх түүхэн өдөр байв. Эл өдөр Ш.Энхийн-Од (Mike Sharavjamts) “Орландо мэжик” багтай “Exhibit 10” гэрээг үзэглэснээр NBA-ийн багтай албан ёсны гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин боллоо. “Exhibit 10” (10 өдрийн гэрээ ч гэж нэрлэх нь бий) нь NBA-ийн багууд тоглогчтой байгуулдаг олон гэрээний нэг л төрөл.
2026-10-08
Н.Мадигайым шилдгүүдийн эгнээнд багтлаа
Туухай (гийр) бол манай улсад эрчимтэй хөгжиж буй хүчний спортын нэг төрөл юм. Үүгээр залуус тууштай хичээллэж, олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцож амжилт гаргах болсон. Энэтхэгийн Шинэ Дели хотод эхэлсэн туухай өргөлтийн ДАШТ-д Монголын баг 13 орны 275 тамирчинтай өрсөлдөж байна.
2026-10-08
“Агуу Александр”-ын сүүлчийн улирал эхэллээ
NHL-ийн “Вашингтон капиталс” багийн ахлагч А.Овечкин энэ улирлыг дуусгаад зодог тайлна гэдгээ зарлалаа. Тэрбээр 16 настайдаа ОХУ-ын “Динамо” багаас тамирчны замналаа эхлүүлж, 2004 онд NHL-ийн драфтын тэргүүн сонголтоор “Вашингтон” багт ирж байв. Тус багт 22 дахь улиралдаа хүчин зүтгэж буй бөгөөд 2010 оноос хойш ахлагчийн үүрэг гүйцэтгэж байна.
2026-10-07
Азийн наадмын дэвжээнд од шиг гялалзсан охин
Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, “Гүрү дожо” дэвжээний тамирчин, өсвөр үеийнхний дэлхийн аварга Т.Ариунзаяа олон улсын тэмцээнд хүч сорьдог жингийнхээ тамирчдын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь.
2026-10-06
П.Мөрөн мото спортын дэлхийн аварга боллоо
Мото спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн “World rally-raid championship (W2RC)-ийн “Rally3” ангиллын дэлхийн аварга боллоо. Ингэснээр тэрбээр дэлхийн ралли-рейдэд түрүүлсэн анхны монгол тамирчин болж буй юм. Уралдаан Мароккод есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 3-нд Агадир-Загор чиглэлд болсон бөгөөд “Rally3” ангилалд 10 тамирчин өрсөлдсөн байна.
2026-10-05
Монголын баг 15 медаль хүртэж, 27 дугаар байрт жагсав
Япон Улсад зохион байгуулсан “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадам өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд оролцсон манай тамирчид сүүлийн дөрвөн өдрийн тэмцээний бөхийн төрлүүдэд медалийн буухиаг үргэлжүүллээ. Жүдогийн төрөлд эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин, 63 кг-ын жинд Л.Энхрийлэн БНСУ-ын тамирчин Ким Жисүг, 70 кг-д У.Анужин Энэтхэгийн Инунганби Тахеламбамыг, +78 кг-д А.Адъяасүрэн Узбекистаны Юмида Нигматоваг, эрэгтэйчүүдээс +100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн Киргизийн Эмирхан Жолдошказиевийг ялж, хүрэл медалийн эзэд болсон юм.
2026-10-05
Т.Ариунзаяа мөнгө, и-спортын шигшээ баг хүрэл медаль хүртлээ
Японд үргэлжилж буй “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь наадмын Mobile Legend Bang Bang төрөлд оролцсон манай улсын и-спортын баг D хэсгийн эхний тоглолтод Камбожийн шигшээг буулган авч, хагас шигшээд Индонезын тамирчидтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөн, 0:2-оор хожигдон тэмцээнээ өндөрлүүлснээр III байрт шалгарлаа. Өмнө нь Монголын Dota 2 төрлийн шигшээ багийнхан “Ханжоу-2022” Азийн 19 дэх наадамд дэд байрт шалгарч байв.
2026-10-02
П.Мөрөн ангилалдаа IV байрт эрэмбэлэгдэв
Хойд Африкийн Марокко улсад үргэлжилж буй дэлхийн раллирейдийн аварга шалгаруулах тэмцээний цуврал дөрөв дэх гараа болох “Rallye OLA Energy du Maroc” уралдааны ралли-3 ангилалд Монголоос мото спортын тамирчин, ОУХМ П.Мөрөн хурд сорьж байна. Өнгөрсөн сарын 28-нд болсон гарааны өмнөх тусгай шатанд оролцож, ангилалдаа IV байр эзэлсэн тэрбээр дараа өдөр нь эрсдэл гаргалгүй уралдсаар 636 км замыг амжилттай туулжээ. Үүнээс 268 км нь цаг хэмжих тусгай уралдааны хэсэг аж.
2026-10-01