Сүүлийн 24 цагийн хугацаанд улаанбурхан өвчнөөр 73 шинэ тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ бүртгэгдсэн тохиолдолын 21 хүн хэвтэн эмчлүүлж, сүүлийн 24 цагт 24 хүн эмчлэгдээд эмнэлгээс гарсан байна. Ингэснээр улаанбурхан өвчнөөр нийт 1964 хүн өвдсөн тоон үзүүлэлт гарчээ.
Нийслэлээс гадна 11 аймагт хөнгөн 34, дунд 271, хүнд хэлбэрийн 23 тохиолдол байна. Эмнэл зүйн хувьд эрэмбэлэн ангиллаар эмнэлэгт хэвтэж байгаа бүх тохиолдолд эмнэл зүйн баг ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.
Батлагдсан 1964 тохиолдлын дийлэнх нь 10-14 насныхан эзэлж байна. Иймд дээрх насны хүүхэдтэй бол нөхөн дархлаажуулалтад хамруулах нь улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлнэ хэмээн ХӨСҮТ-ээс мэдээллээ.