Монгол Улсын ДНБ-ий бодит өсөлт 5.5 хувьтай байх төлөвтэй гэв
СБХБ) “Бүс нутгийн эдийн засгийн төлөв” тайлангаа олон нийтэд танилцуулав. Тодруулбал, 2027 он хүртэл Монгол Улс ба Төв Азийн орнуудын эдийн засаг хурдацтай өсөж, геополитикийн нөхцөл байдал тогтвортой байх таамаглал гарсан байна. Өөрөөр хэлбэл, тус банкны үйл ажиллагаа явуулдаг бүс нутгуудаас бид өсөлтөөрөө тэргүүлэх төлөвтэйг эл тайланд онцолжээ. Манай улсын эдийн засгийн үзүүлэлт дээшлэхэд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт болон уул уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн нь голчлон нөлөөлөх гэнэ.
2026-06-05
ХААН Банк хиймэл оюуныг амжилттай нутагшуулсан туршлагаар олон улсад тэргүүллээ
Дэлхийн банк санхүүгийн салбарт цахим үйлчилгээгээр тэргүүлэгч байгууллагуудыг тодруулан өргөмжилдөг “The Digital Banker” сэтгүүлээс ХААН Банкийг харилцагчийн туршлагад Gen AI технологийг амжилттай нэвтрүүлсэн “Зүүн Азийн шилдэг банк”, “Харилцагчийн туршлагад хиймэл оюуныг хамгийн үр дүнтэй нэвтрүүлсэн банк”-аар тус тус шалгарууллаа.
2026-05-26
“Kincora copper” Монгол дахь бүх хөрөнгөө худалдахаар хэлцэл эхлүүлэв
Австрали, Канадын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй хайгуулын компани болох “Kincora copper” Монгол дахь бүх охин компаниа худалдахаар 10 сая ам.долларын шаталсан хэлцэл эхлүүлснээ зарлав. Энэхүү хэлцлийн хүрээнд Монголын “Түмэн айл коул” компаниас эхний 1.5 сая ам.долларын буцаан олгогдохгүй урьдчилгаа төлбөр хүлээн авсан байна.
2026-05-21
Ц.Түмэнбаяр паралимпийн шатрын анхдугаар тэмцээнд улсын аварга боллоо
Монголын шатрын паралимпийн холбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд хот, орон нутгийн нийт 78 тамирчин оюунаа сорив. Эрэгтэй, эмэгтэй тоглогчид харааны бэрхшээлтэй B1, B2-B3, сонсгол, тулгуур эрхтний бэрхшээлтэй гэсэн төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ өнөөдөр тодрууллаа.
2026-05-19
Цахим залиланд өртөхгүйн тулд таны ЗААВАЛ мэдэх ёстой зүйлс
Цахим шилжилт хурдасч, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар болохын хэрээр иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашигласан цахим залилангийн тоо огцом өсөж байна. Сүүлийн үед залилагчид "хүний сэтгэл зүй" дээр тоглолт хийх буюу сошиал инженерчлэлийн аргуудыг түлхүү ашиглах боллоо.
2026-05-14
Уран барималч Ө.Бүрэнжаргал “Халдвар” бие даасан үзэсгэлэн гарч байна
Уран барималч, зураач Өлзийбаярын Бүрэнжаргалын “Халдвар” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ. Урлаг хэмээх зүйл хүний сэтгэл, ухамсарт хэрхэн “халдварлаж”, дотоод ертөнцийг өөрчлөх хүчтэйг уран сайхны хэлээр илэрхийлэхийг тэрээр зорьсон бөгөөд хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгэсэн байна.
2026-05-13
ХААН Банкны хамт олон “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монголбанк болон арилжааны банкууд дэмжин ажиллаж буй билээ. “Тэрбум мод сан”-гаас зохион байгуулдаг “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр Баянзүрх дүүрэгт байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 400 орчим хүн 1,000 гаруй мод тарилаа.
2026-05-12
“Инвескор” компани хувьцаагаа 1:10 харьцаагаар хуваах нь
Инвескор” хувьцаат компанийн хувьцааг 1:10 харьцаагаар хуваах стратегийн шийдвэрийг ТУЗөөс нь гаргаж, хувьцаа эзэмшигчдээрээ дэмжүүлжээ. Ингэснээр өдгөө зах зээлд байгаа 75.74 сая ширхэг үнэт цаас нь 757.4 сая болж нэмэгдэх аж.
2026-05-04
Валютын бонд, гадаад зээлийн 25 хувийг заавал байлгах эх үүсвэрт тооцно
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээнд өөрчлөлт оруулснаа өчигдөр мэдээллээ. Тодруулбал, банкнуудын гадаад зах зээлээс 2026 оны аравдугаар сарын 1-нээс хойш татсан 1-3 жилийн хугацаатай валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөцөд хамруулахаар болжээ.
2026-04-29
Дундаж цалин баруун бүсэд хамгийн бага буюу 1.8 сая төгрөг байна
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс цалин хөлсний бүтцийн 2025 оны судалгааны тайланг мэдээлэв. Судалгаанд нийт 2409 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан бөгөөд үүний 930 нь орон нутгийнх аж. Судалгааны түүвэрт дээрх байгууллагын 28 141 ажилчин хамрагдсаны 51.3 хувь эрэгтэй, 99.5 хувь нь байнгын хөдөлмөр эрхлэгч гэнэ.
2026-04-23