Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 14/25 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна. Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 14.00 цагт Цахимаар (АрдАпп) хуралд оролцож АрдАпп (ArdApp) ашиглан хуралд саналаа өгөх боломжтой.
Компанийн оноосон нэр: Ард Даатгал ХК Хурлын хэлэлцэх асуудал:
1. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлэх тухай
2. Дүрэмд өөрчлөлт оруулах тухай
3. Бусад Бүртгэлийн өдөр: 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хуралд бэлтгэх явцад
Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
1. 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан
2. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар
3. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг
4. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл
5. Бусад шаардлагатай холбогдох баримтууд Хувьцаа эзэмшигч та 2025 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс хойш ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, эсхүл www.arddaatgal.mn цахим хуудсаар зочлон хурлын материалтай танилцах боломжтой.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 13 дугаар давхар, 1305-1307 тоот Утас: 7720-0088 (Оператор) ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС