УИХ дахь АН, МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж дуусаадхэвлэлийн бага хурал хийлээ. АН-ын дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд бидэнд мэдээлэл өгсөн. Засгийн газраас ирэх оны төсвийг төрийн оролцоог бууруулж, татвар багасгасан байхаар боловсруулсан гэж тайлбарласан. Тиймээс бүлгээс ажлын хэсэг гаргаж, төсвийг задлан шинжилж байна. Төсвийн нийт орлого 33 их наяд төгрөг гэсэн ч үүнд багтаагүй ажил олон бий. Монголбанканд л гэхэд долоон их наяд төгрөгийн алдагдал үүссэн. Энэнь төсвийн шинжтэй. Улмаар Хөгжлийн банк, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг “харах” хэрэгтэй. Засгийн газар Монголын төр өндөр татвар авдаггүй гэх атлаа бодит байдалд хураамж, шимтгэлээс их юм алга. Ирэх онд ядаж татварыг бууруулах ёстой гэсэн байр сууриндаа бид бат зогсоно” гэсэн юм.
МАН: ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙГ АРАВ ХУВААЖ “АМСУУЛДАГ” БАЙДЛЫГ БОЛИУЛНА
Тэгвэл МАН-ын бүлгийн гишүүд 100 хувийн саналаар ирэх оны төсвийг үргэлжлүүлэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Өмнөнь хуучин дэгийн дагуу буюу төсвийн тухай хуулийн төслийг жил бүрийн есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьдаг байв. Харин энэжилээс 15- наас хуулийн төслийг хэлэлцэж, II шатных нь эхлэх хүртэл олон төрлөөр анализ хийж байгаа. Ирэх жилээс төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг арав хувааж “амсуулах” төдий бус, гурав хувааж тавьдаг болно. Ингэснээр нэг удаад санхүүжих дүн нэмэгдэж, бүтээн байгуулалтыг хугацаанд нь ашиглалтад оруулахад чухал ач холбогдолтой” гэж ярилаа.
М.Гэгээ