Санхүүгийн салбарын өнгөрсөн улирлын тоймыг Санхүүгийн зохицуулах хорооноос танилцууллаа. Санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгийн хэмжэээ энэ оны гуравдугаар улиралд ДНБ-ий 28.7 хувьд хүрчээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2021 оны мөн үеийнхээс 2.7 дахин, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад есөн хувиар өссөн буюу 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 80.1 хувиар нэмэгдсэн бол банк бус санхүүгийн салбарын хөрөнгийн хэмжээ жилд дөрвөн хувиар нэмэгдэн, 8.5 их наяд төгрөгт хүрснийг СЗХ-ноос дурдлаа. Улсын хэмжээнд одоогоор банк бус санхүүгийн 210, даатгалын 40 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
С.Дулам