МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргаар томилуулах саналыг бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ хэмээн МАН-ын ЕНБД Я.Содбаатар хэллээ. Мөн МАН-ын Удирдах зөвлөл дэргэдээ 7 бодлогын хороо ажиллуулахаар болжээ. Тодруулбал,
- “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл/
- Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ж.Галбадрах
- Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц/
- Хот байгуулалтын бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан/
- Банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин/
- Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир/
- Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ц.Идэрбат/ байгуулахаар шийдвэрлэжээ.
Өнөөдрийн чуулганаар уг томилгооны асуудлыг хэлэлцэж, УИХ-ын даргаар Н.Учралыг томилох асуудлаар АН-ын бүлэг 14.00 цаг хүртэл завсарлага авлаа.