Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

ТАНИЛЦ: Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлого

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийн дутагдал, амьдрах орчны доройтол, төрийн үйлчилгээ, хүнд суртал, төсөв, хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогыг хэрэгжүүлж байна.
Уржигдар 13 цаг 58 мин

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилуулла

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа. Германы Улсын Siemens healthineers үйлдвэрлэгчийн Artis Zee Biplane загварын энэхүү аппарат нь судас дотуурх оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай аппарат юм.
Уржигдар 13 цаг 17 мин

Б.Энхмөнх: Ерөнхий сайд Н.Учралыг огцрох хүртэл суулт зарлана

УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга Б.Энхмөнх Авилгатай тэмцэх газрын үүдэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж буйгаа илэрхийлж мэдээлэл хийлээ. Тэрбээр, " СХД-ийн "Их засаг кингс" төрөлжсөн ахлах сургуулийн жилийн сургалтын төлбөр, 640 хүүхдийн суудалтай нэг хүүхэд бүрд хувьсах зардал 5.5 сая төгрөг гээд нийт 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн тодотгол батлагдсан тохиолдолд өгөхөөр болоод сангийн яамд хүлээлгээд өгсөн нь хэвлэл мэдээллээр гарсан. 
2026-09-10

Н.Учрал: Ямар нэгэн еxcel файлаар, хэн нэгний явуулгаар төсвийг харлуулах гэсэн оролдлогыг зөвшөөрөхгүй

Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг байнгын хороод хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр Ерөнхий сайдын хамаарал бүхий "Их засаг кинг" сургуульд 3.5 тэрбум олгохоор төсвийн тодотголд тусгасан гэх асуудал олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Уг асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар өнөөдөр /2026.09.10/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
2026-09-10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн
2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.
2026-09-10

Автомашины дугаарын хязгаарлалтыг сунгахгүй гэв

Хотын дарга Б.Пүрэвдагва тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Их, дээд сургуулиудын оюутнуудын хичээлийн бэлтгэл ажил явагдаж байгаа гэсэн тооцоолол хийгдсэн. Мөн автомашины дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн татварыг ирэх жилийн татвараас нь хасна. Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна. Сунгахгүй. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд эрэлтийг бууруулахын тулд нийтийн тээврийг илүү хүртээмжтэй байлгах тал дээр анхаарч ажиллана" гэх мэдээллийг өглөө. 
2026-09-09

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

“Эрүүл мэндийг дэмжих жил-2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт, төлөвлөгөөнд туссан салбар дундын арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
2026-09-09

Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа 

"Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа. 108-324 орон тоог оновчилж, цалин бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
2026-09-09

1185 ширхэг мөнгөн зоос 29 ширхэг мөнгөн ембүүг хураан авчээ

Түүх, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын горимыг зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэж, хадгалсан байж болзошгүй зөрчлийг хууль сахиулах байгууллага болон Соёлын өвийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн шалгалаа.
2026-09-09

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
2026-09-09

Монтенегро Улсад айлчлахыг албан ёсоор урилаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д өнөөдөр /2026.09.08/ бараалхав.  
2026-09-08

Шинэ зах зээл бий болгоход чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ

Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болж байгаа энэ айлчлал найрсаг харилцаа, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг өрнүүлэх, тэргүүлэх чиглэлээ тодорхойлох онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
2026-09-08

Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2026-09-08

Ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарууддын цаг агаарын ерөнхий төлөвөөр 11 сард хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд зуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.
2026-09-08

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.
2026-09-08

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцууллаа. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2026-09-07

Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна

Азийн хөгжлийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн барилгажилт, шинэ хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх дулааны хэрэгцээг хангах, 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
2026-09-07

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт /2026.09.07/ өгөв. Энэ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулан албажуулж ажиллахыг сайд нарт даалгалаа.
2026-09-07