Үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэхдээ тухайн иргэн иргэншлээ заавал мэдүүлэх журмыг Япон Улсын Хууль зүйн яам боловсруулжээ. Ингэснээр орон сууц худалдан авах, шинэ байшин эзэмших, өвлөж авахдаа тухайн эзэмшигч өөрийн иргэншлээ зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай болсон байна. Хэрэв тодорхой шалтгааны улмаас үүнийг биелүүлээгүй бол ямар нэгэн шийтгэл ногдуулахгүй гэнэ. Үүний үр дүнд тус улс дотоодод хэр олон гадаадын иргэн үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буйд хяналт тавих боломжтой болно гэжээ.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газар үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлын шалтгаанаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах гадаадын иргэдийн тоог хязгаарлахаар зорьж буй. Тус шийдвэр нь орон сууцын үнэ өсөж, зах зээл идэвхжиж буйтай холбоотой гарсныг мэргэжилтнүүд онцоллоо.
Д.Сэлэнгэ