Тэдэнд Эрүүгийн хуулийн 13.8-4 дэх хэсгийн “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн”, 13.10-2.1-ийн “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг цахим хэрэгсэл ашиглаж хууль бусаар олж авсан” гэх заалтыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Түүнээс гадна цаашдын шалгалтын явцад мөн хуулийн 13.12 дахь хэсгийн хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэх зүйл заалт нэмэгдэж болзошгүй аж.
Уг нь дуу, дүрсний мэдээлэл, өгөгдөл баримт сэлтийг нууцаар цуглуулах, дамжуулах, хүлээн авах төрлийн техник хэрэгслийг борлуулах, олж авах, ашиглах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэхийг хууль, хяналтын байгууллагаас санууллаа.
Г.Орчлон