Монгол Улсын төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны (ЗГДҮЦ) зах зээлийн хөгжлийг дэмжих, арилжааг тогтмолжуулах зорилгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас арилжааг эхлүүлсэн. Ингэснээр ийм үнэт цаасны худалдааг Монголын хөрөнгийн биржийн цахим арилжааны системээр (www.bond.mse.mn) дамжуулан хагас сар тутамд олон нийтэд нээлттэй хэлбэрээр явуулж буй. Үүний хүрээнд 2025 онд нийт 32 удаагийн арилжаагаар 150 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг нээлттэй худалджээ. Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд нийт 60 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг арилжаалахаар төлөвлөснийг Сангийн яамнаас мэдээллээ. Тус яамны зүгээс ЗГДҮЦ-ны нээлттэй арилжаа эхэлснээс хойш хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, арилжааны үр дүнг танилцуулах зорилгоор МХБ, ҮЦТХТ болон брокерын компани, арилжааны банкнуудын төлөөллийг оролцуулсан уулзалтыг улирал бүр тогтмол зохион байгуулж буй аж.