УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзаж, тус холбооны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Ногоон санхүүжилт-Хүртээмжтэй тогтвортой хөгжилд” чуулганыбэлтгэл ажил, зорилго, ач холбогдлын талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд санхүү, банкны салбарынхны манлайлал чухал хувь нэмэр оруулж буйг онцлов. Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны өмнөх чуулгануудыг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж ирсэн уламжлалтай. 10 жилийн ойн чуулганыг ч тэрбээр дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил, санхүүгийн хүртээмжийг дэмжих чиглэлээршаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд парламентын түвшинд анхаарч ажиллаж байгааг дурдаад, цаашидхууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгож, иргэд, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжийг нь хүртээхэд анхаарах шаардлагатайг хэлсэн юм. Мөн чуулганыг зөвхөн асуудал хөндөж, санал солилцдог арга хэмжээ бус, тодорхой үр дүн гаргаж, хэрэгжилтийг дүгнэдэг индэр болгох нь чухал гэдгийг онцолсон. Ялангуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд чиглэсэн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон болон хөнгөлөлттэй зээл олгох, хүүгийн дарамтыгбууруулах чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой ажлуудаа хугацаа алдалгүй эхлүүлж, үр дүнгээ олон нийтэд танилцуулахыг зөвлөлөө.
Н.МИШЭЭЛ