Гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарав
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны нийгэм, эдийн засгийн зарим онцлох үзүүлэлтийг танилцуулав. Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн дүн энэ жилийн эхний хагаст 13.3 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 7.9 тэрбум ам.доллар нь экспорт, 5.4 тэрбум ам.доллар нь импортынх аж. Тодруулбал, гадаад худалдааны тэнцэл энэ хугацаанд 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан гэсэн үг. Өдгөө манай улс 148 улстай худалдаа хийж буй. Экспортын гол түнш нь Хятад, Швейцар, Орос, Нигерь, Итали улс бол импортын бараа бүтээгдэхүүний зонхилох хувийг өмнөд, хойд хөрш болон Япон, Солонгос, Америк, Германаас оруулж ирж байна
2024-07-18
ОХУ-ын зах зээлд 375 төрлийн барааг гаалийн татваргүй экспортолно
Эдийн засаг, хөгжлийн яамнаас ОХУ-ын зах зээлд ХАА-н гаралтай 375 төрлийн барааг гаалийн татваргүй экспортлох боломжийг бүрдүүлэх Чөлөөт худалдааны түр хэлэлцээр, БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2024 онд эцэслэн байгуулахаар ажиллаж байна.
2024-07-11
Монгол, Узбекистаны гадаад худалдааны эргэлт 10 сая ам.долларт хүрчээ
Монгол, Узбекистан улс уул уурхай, ХАА, хүнс, аж үйлдвэр зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтарсан төслүүдийг эхлүүлэх боломжтой талаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Л.Ш. Кудратов Монгол-Узбекистаны бизнес форум дээр онцлов. Хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр боллоо.
2024-06-26
Автомашины импорт 93.3 хувиар өсжээ
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 10-ны хооронд 52 392 ширхэг суудлын автомашин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.3 хувиар өссөн байна.
2024-06-13
Хуучин орон сууцны үнэ 14.7 хувиар өсжээ
2024 оны тавдугаар сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. ҮСХ-ны мэдээллээс харахад 2024 оны тавдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөгт хүрэв.
2024-06-13
Өндөгний импорт 85 хувиар буурчээ
2024 оны эхний таван сард улаанбуудай 72,6 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 6.1 дахин нэмэгджээ. Улаанбуудайн гурил 13,9 мян тн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 43.9 дахин өсөв.
2024-06-07
Хөдөлмөрлөх насны хүн ам 26 мянгаар буурчээ
Ажиллах хүчнээс гадуурх хүн амын тоо буурсан тул хөдөлмөрийн насны хүн ам өмнөх оноос 26.6 мянгаар цөөрсөн байна. Ажиллах хүч буурснаар ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оноос 1.5 нэгж хувиар буурах үндэс болов.
2024-05-29
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар гаалийн татвараас чөлөөлөх боломжтой
Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим, Хөрөнгө оруулалт, худалдааны газар хамтран “Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээр дэх Бизнес эрхлэгчдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газраас худалдааны гарцыг тэлэх, үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, ЕАЭЗХ-той байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдол, явцыг дэлгэрэнгүй танилцуулжээ.
2024-05-09
“Алибаба” Монгол дахь бизнесийн хүрээгээ тэлж байна
“Алибаба” групп Монголын технологийн ShoppyHub.mn сайттай хамтран 1688.com худалдааны сүлжээний бүтээгдэхүүнүүдийг санал болгодог аж. Тодруулбал, Алибаба дотооддоо хэрэглэгчдийн сэтгэлгээ сул байгаа энэ үед гадаад дахь цахим худалдааны үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Хятадын цахим худалдааны аварга том компанийн бөөний зах зээл болох 1688.com нь орон нутгийн технологийн групп Intelmind-тэй нэгдэж, шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн. Ингэснээр “Алибаба” групп Монгол дахь бизнесийн хүрээгээ тэлж байна.
2024-05-08
99 сая төгрөгийн дэмжлэг олгох "стартап" уралдаан болно
Шинэ технологи, инновац шингэсэн гарааны бизнесүүдийг өрсөлдөөний зарчмаар шалгаруулж, эргэн төлөх нөхцөлгүйгээр 99 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох стартап 2024 оны уралдааны бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 14-ний хооронд үргэлжилж байна.
2024-05-08