Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Д.Амарбаясгалан: Ирэх 100 жилдээ хүн бүрийн оролцоотойгоор бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг өрнүүлэх учиртай

Хуучнаар Засагт хан аймгийн Засагт ханы хошууны үргэлжлэл хэмээх Тайшир сум энэ жил 100 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Тайшир сумын 100 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүллээ.
2024-07-22

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ирц

Халтмаагийн Баттулга, Нямтайширын Номтойбаяр, Саруулсайхан Цэнгүүн
2024-07-19

Монгол Улсын Их Хурлын 4 дэд хорооны бүрэлдэхүүн

Үүний дагуу Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы 2024 оны
2024-07-18

Намын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар гарын үсэг зурав. Намын дарга нар мэдэгдэл хийлээ.
2024-07-08

Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын үдээс хойшхи чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.  УИХ-ын гишүүн П.Наранбаатар “ шударга бус байдал явж ирсэн учраас төрийн албан болж хувирсан. Төрийн албаны ерөнхий шалгалт, нөөцийн ашиглалт 38 хувьтай байна. Гурван хүний хоёр нь шалгалтаа өгчихөөд ажилд ороогүй. 2012 онд 9 байсан яам 11, агентлагын тоо 39 болж өсөв, төрийн албан хаагчдын тоо 226 мянгад хүрэв. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийнхээ 18.2 хувийг эзэлж байна. Төрийн албан хаагчдын тоо өссөөр байна. Тиймээс төрийн албыг цомхотгох ямар арга хэмжээ авах вэ гэж асуумаар байна. Ямар хөтөлбөр хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрэх вэ. Төсвийг хэрхэн босгох вэ” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулаа.
2024-07-05

Байнгын хороодын гишүүдийг баталлаа

Улсын Их Хурлын анхдугаар чуулганы өнөөдрийн (2024.07.05) нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг үндэслэн  Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолд тусгажээ.
2024-07-05

Д.Пүрэвдорж, Х.Булгантуяа нар УИХ-ын дэд дарга боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулагдсан тухай тогтоолыг уншиж танилцууллаа.
2024-07-05

Д.АМАРБАЯСГАЛАН: Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн соёл өнөөдрөөс эхэллээ

Сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн УИХ-ын анхдугаар чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Энэ эрхэм танхимд хувь хүний хэрүүл, маргаан бус, улс орны хөгжил, дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу эрх ашиг биш, улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцүүлэг өрнөдөг байх учиртай. Үүнийг ч ард түмэн та бүхнээс хатуу шаардаж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж нь ард түмнээс эхтэй гэдгийг ямагт санаж яваарай
2024-07-03

Д.Амарбаясгалан: Хэрүүл маргааны улс төрөөс зөвшилцөл, хөгжлийн бодлого руу шилжиж байна

УИХ-ын 126 гишүүнээс таван гишүүн татгалзаж, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томиллоо.
2024-07-02

Д.Амарбаясгалан УИХ-ын дарга боллоо

УИХ-ын Анхдугаар чуулган хуралдаж, гишүүд тангарагаа өргөлөө. Улмаар УИХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна. 2024 оны ес дэх удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр 68 суудал авсан МАН УИХ-д даргад нэр дэвшүүлэх эрхтэй болсон.
2024-07-02

УИХ-ын 126 гишүүн тангараг өргөлөө

УИХ-ын 126 гишүүн анхдугаар чуулганаа хийж, нэрийн эхний үсгийн дарааллаар тангараг өргөж байна. Ингэснээр тэдний бүрэн эрх баталгаажиж буй.
2024-07-02

Парламентын хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл чуулганыг удирдаж байна

Монгол Улсын ес дэх парламентын анхны хуралдаан эхэллээ.
2024-07-02

УИХ-ын анхдугаар чуулган маргааш болно

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа
2024-07-01

Г.Занданшатар: Баярлалаа та бүхэндээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дуусч, урьдчилсан дүн гарсан. Нэгдүгээр тойрог буюу Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт өрсөлдсөн УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдож чадаагүй.
2024-06-29

Нэр дэвшигчийн сонсголыг хориглосон шийдвэрээ Цэц хэвээр үлдээлээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн оны есдүгээр сард болж, Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө ийм сонсгол хийх нь ч Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн юм.
2024-06-27

Цэцийн хуралдааныг шууд дамжуулна

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаанаар Цэц, түүний Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, тодорхой саналууд дэвшүүлжээ. Ялангуяа Цэцийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх, үнэн бодит мэдээллээр хангахад онцгой анхаарахыг гишүүд чухалчилсан гэнэ. Үүнтэй холбоотой зарим арга хэмжээг Цэц авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа талаарх мэдээ, мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудсанд тогтмол байршуулж, олон нийтийн сүлжээнд албан ёсны хаягаар түгээж эхэлсэн байна. Мөн Цэцийн дунд, их суудлын хуралдааны явцыг шууд дамжуулахаар техник, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж буй аж.
2024-06-12

Найм дахь удаагийн парламент нь 12 чуулган, хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, 2200 хууль тогтоомж баталлаа

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.
2024-06-06

Н.Түвшинбаярт сар бүр олгогдож байсан 7,5 саяын урамшууллыг зогсооно

Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачлан боловсруулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар эцэслэн баталсан.
2024-06-06