Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Айдсыг нь мартуулж, амьдрал бэлэглэх хөтөлбөр 

Хорт хавдартай хүүхдээс “Чи юу хүсэж байна вэ” гэж асуувал тэр эм, эмнэлгийн тухай ярих нь юу л бол. Харин шүтэн биширдэг нэгэнтэйгээ уул­заж, гарын үсгийг нь авах, сөнөөгч онгоцоор нисэх, эсвэл гэр бүлээрээ далайн эрэг рүү аялах гэх мэт сэтгэлийн гүндээ нандигнаж явдаг мө­рөөд­лөө л хуваалцах байх 
Уржигдар 12 цаг 14 мин

Ил задгай хог хаядаг хүмүүсийг гадаадад торгодог бол манайд толгойг нь илдэг 

Монголчууд нийтийн байранд аж төрөөд 70 орчим, хорооллын зохион байгуулалттай сүүлийн үеийн орон сууцад амьдраад 60 гаруй жил болжээ. Гэтэл оршин суугчдын цөөнгүй нь орон сууцыг одоо болтол нийтийн зориулалттай гэдгийг ухаарахгүй, цаашлаад орцоо, амьдардаг давхраа хүртэл хогийн цэг шиг санадаг нь харамсалтай. Орцоос гараад 10-хан алхмын зайд хогийн цэг байсаар атал хонгилын буланд, шатны дор, лифтний хажууд, дотор нь хог новшоо овоолох нь энүүхэнд. Зарим нь бүр бие засчихдаг гэх. 
Уржигдар 11 цаг 00 мин

Финтекийн зах зээл гурван тэрбумд эргэлдэж байна 

Монгол Улсад интернэт хэрэглэгчийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр финтекийн зах зээл тэлж байна. 2026 онд финтек бу­­юутех­нологид суурилсан зээлийн нийт хэм­жээгур­ван тэрбум төгрөгт хүрч, дав­хард­сантоо­гоор 3.3 сая иргэн апп­­ликэйш­нийзээлд хам­рагджээ. Нэг зээлдэгчид ногдож буй зээ­лийнхэмжээ дунджаар 915 мянган төгрөг.
Уржигдар 09 цаг 37 мин

Стресстэй саарал хотууд 

Саарал өнгө давамгайлсан, минималист архитектур сүүлийн жилүүдэд хүчтэй дэлгэрч, хотуудын өнгө төрх ижилсэх хандлагатай болж байна. Мэргэжилтнүүд үүнийг шүүмжилж, хот болгон өөрийн гэсэн өнгөтэй, архитектурын онцлогтой байх ёстойг хөндөж эхэллээ.
2026-09-18

Амьгүй донороос хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах боломж бүрджээ 

Манай улсад өнөөдрийн байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх заалттай ч донор олдохгүй 1200 гаруй өвчтөн бүртгэлтэй байна. Ганц бие, эсвэл гэр бүл, ойр дотнынхон нь донор болох боломжгүй тохиолдолд тэднийг Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны донор хүлээх жагсаалтад бүртгэдэг аж.
2026-09-18

Цахим эринд дэх цаасан хэвлэл 

1990-ээд оны сүүлчээр интернэт хүн төрөлхтний амьдралд хүч түрэн орж ирэхэд “Цаасан хэвлэл тун удахгүй мөхнө” гэх таамаглал дэлхий даяар тархаж байв. 2000- аад оны эхээр цахим орчин, ухаалаг утас эрчимтэй хөгжиж, мэдээллийг хормын дотор хүлээн авдаг болсноор энэ айдас улам бүр газар авчээ. Үүний зэрэгцээ зар сурталчилгааны орлого уламжлалт хэвлэлээс дижитал платформууд руу шилжсэн юм.
2026-09-18

Гурван арваныг өртөөлсөн дурсамж

“Нэгэн арван хэдийгээр багавтар хугацаа ч чамлалтгүй зүйлийг хийж базаах, бүтээн туурвих, бичиж үлдээх, сануулж сэхээрүүлэх боломжтой”-г Ц.Балдорж эрхлэгч редакцынхаа эхэн үеийн хөгжлөөр жишээлэн “Өнөөдөр” сонины 10 жилийн түүхэн товьёог бүхий номын өмнөтгөлд бичиж байжээ.
2026-09-18

Түймрээс үүдэлтэй тоосонцор аюул дагуулж байна 

Олон мянган га талбайг хамарсан, томоохон хэмжээний түймрээс үүдэлтэй агаар мандлын шуурга, нарийн ширхэгт тоосонцрын бохирдол, урт хугацаанд утаан бүрхүүл тогтох зэрэг аюулт үзэгдлийн давтамж эрс нэмэгдсэнийг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас сэрэмжлүүлэв. Эдгээрээс хоруу чанар, нөлөөллөөрөө хамгийн аюултай нь PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын бохирдол аж. 
2026-09-18

“Төрийн өндөр албан тушаалтан иргэнийхээ эсрэг гомдол гаргахгүй байх хэрэгтэй” 

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өчигдөр байр сууриа илэрхийллээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Гэтэл төрийн өндөр албан тушаалтан иргэнийхээ эсрэг гомдол мэдүүлж, эрүүгийн хэрэг үүсгэх тохиолдол ч гарч буйг дурдлаа. 
2026-09-18

ТӨК-иудын сүүлийн 10 жилийн төсөв, зардлыг хянах УИХ-ын сонсгол хийнэ 

АН-ын “4-11” мэдээллийн цагаарУИХ-ын гишүүн Ө.Шижир, Дав.Цогтбаатар, нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар өчигдөр төрийн өм­чит компаниудыг (ТӨК) тойрсон хулгай, төс­вийн талаар байр сууриа илэрхийлэв. Тус намынхан төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн төсөв, зардлыг хянан шалгах түр хороо байгуулахаар Ө.Шижир гишүүний албан бланкан дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
2026-09-18

“Гүн хуурамч” контентын тархалтыг танилцуулав 

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” өчигдөр “Хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс зүйн эрсдэл” сэдвийн хүрээнд боллоо. Салбарын ёс зүй, мэргэжлийн стандарт болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудлыг түлхүү хөнддөг тус форумаар өнөө жил хиймэл оюуны хэрэглээ редакцын өдөр тутмын практикт хяналтгүй нэвтэрч буйг, түүний эрсдэлийг тодорхойлсноороо онцлогтой. 
2026-09-18

ОХУ-д саатуулагдсан Баян-Уулын малчныг үргэлжлүүлэн хорихоор болжээ 

Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин Ц.Г эхнэрийнхээ хамтаар Цагаан сарын бэлтгэлээ базааж яваад ОХУ-ын хууль сахиулагчдад саатуулагдсанаас хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гэвч хойд хөршийн тагнуулын байгууллагынхан түүнийг суллахгүй, шүүхээс нь үргэлжлүүлэн хоёр сар хорих шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлэв
2026-09-18

Монголын багаас волейбол, тэкболын тамирчид тэмцээнээ эхлүүллээ 

Японд зохион байгуулж буй “Айчи-Нагоя 2026” Азийн XX удаагийн наадам багийн спортын төрлүүдээр үргэлжилж байна. Тус наадамд оролцох Монголын багаас волейбол, тэкболын тамирчид тэмцээний салхийг хагалав. Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ Серби улсын мэргэжилтэн Моро Браниславын удирдлагад С хэсэгт эхний тоглолтоо энэ сарын 16- нд Тайланд, 17-нд хоёр дахь тэмцээнээ Тайванийн багтай өрнүүлсэн бол сүүлийнхийг Киргизийн тамирчидтай өнөөдөр хийнэ.
2026-09-18

Мэндчилгээ

“Өнөөдөр” сонин ардчиллын он жилүүдэд хараат бус, чөлөөт хэвлэлийг бэхжүүлэх үйлсэд түүчээлсээр ирсэн билээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, хүний амьдралын өрнөлийг олон нийтэд хүргэж, хөгжлийн төлөөх санаачилгууд дэвшүүлж, бодитой үр дүнд хүрч байсан арвин жишээ бий. 
2026-09-18

Мэндчилгээ

Монголын үндэсний анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн өндөр шалгуурыг давж, өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсохгүйгээр бичиж, туурвисаар буй, салбарынхаа түүчээ нь болсон “Өнөөдөр” сонины хамт олон та бүхэнд болон нийт уншигчдад нь 30 жилийн ойн баярын мэнд хүргэе! 
2026-09-18

Дотоодын тарвас, амтат гуаны 50 гаруй хувийг Ховдоос нийлүүлдэг 

Нийслэлийн зах, худалдааны төвүүдэд тарвасны нийлүүлэлт өсөн, ногоочид их хэмжээгээр борлуулж, хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Өчигдөр Ховд, Сэлэнгээс нийлүүлж буй нэг кг тарвасны үнэ 3000-4000 төгрөг байв. Харин амтат гуаг 5000- 6000 төгрөгөөр үнэлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс тус бүр 1000 орчим төгрөгөөр өссөн дүн юм.
2026-09-18

Мэндчилгээ 

Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн мэндчилгээг тус сонины үе үеийн сэтгүүлчид, нийт хамт олонд өр­гөн дэвшүүлье. 
2026-09-18

55 сая ам.доллароор 1600 инженер бэлджээ

Японы Олон улсын хамтын ажиллагааны бай­­гууллага ЖАЙКА-гийн санхүүжилтээр 12 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, тех­ноло­­гийн дээд боловсрол” буюу “1000 инженер” төс­­­лийн хамтарсан судалгааны хөтөлбөрийг өчиг­­­­дөр дүгнэлээ.
2026-09-18