Иргэдийн 75.8 хувь нь байгаль орчны нөхцөл байдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэжээ
Инновац, технологид суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр ажилладаг “Оптимал эн макс” компанийнхан өөрсдийн бий болгосон “mindXplus” платформоор дамжуулан монгол хүний амьдралын чанар, сэтгэл зүй, эрүүл мэнд, санхүүгийн байдлыг үнэлэх цогц судалгаа хийжээ. Үүнд нийслэл, орон нутаг, гадаадаас 5000 гаруй хүнийг хамруулсан бөгөөд одоогоор цахим орчны болон хүрээлэн буй орчны сайн сайхан байдлын үнэлгээний үр дүнг танилцуулаад байна.
2026-09-10
Казах гишүүд М.Нарантуяа-Нараг хуулийн байгууллагад өгчээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Баян-Өлгий аймгийн ИТХ, удирдлагууд уул усны нэрийг дур мэдэн өөрчилж, казах хэлээр нэрлэн, нас барагчдаа оршуулахдаа дур мэдэн газар тэлэх зэргээр Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа асуудлыг хөндсөн билээ.
2026-09-10
ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын хахууль авсан хэргийг шүүх шийдэх ёстой болов
Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)ын дарга Э.Төрбаярт холбогдох, бусдаас хахууль авсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Тэрбээр ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, хахууль аван бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.
2026-09-10
Засгийн газар 226.2 тэрбум төгрөгийн бонд гаргана
УИХ-аар 2026 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл Засгийн газраас энэ онд багтаан дотоодын хөрөнгийн зах зээлээс 226.2 тэрбум төгрөг нээлттэйгээр босгох буюу бонд гаргахаар төлөвлөснөө мэдээллээ.
2026-09-09
Зочлох үйлчилгээний чиглэлээр бакалаврын хөтөлбөр нээжээ
Зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг хөтөлбөр, сургалт манай улсад цөөрсөнтэй холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомсдол нүүрлээд буй гэнэ. Санхүү, эдийн засгийн их сургууль нийгмийн энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2026-2027 оны хи чээлийн жилээс 1.5 жилийн хугацаатай бакалаврын хөтөлбөр нээснээ зарлалаа.
2026-09-09
Сургуулиудад байгалийн ухааны төсөл хэрэгжүүлж эхэллээ
Азийн хөгжлийн банк (АХБ) болон Японы JFPR сангийн буцалтгүй тусламжаар “Ерөнхий боловсролын байгалийн ухаан, технологи, инновац, хамтын ажиллагааг дэмжих” төслийг хэрэгжүүлж эхэллээ. 2030 он хүртэл хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд тус банкны Хүний болон нийгмийн хөгжлийн албаны дэд захирал Аяако Инагаки тэргүүтэй үнэлгээний багийнхан энэ сарын 7-14-нд Монголд ажиллаж байна.
2026-09-09
С.Молор-Эрдэнийг цагдан хорьсон захирамж үндэслэлтэй гэж дүгнэв
Философич С.Молор-Эрдэнийг үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэг өдүүлсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж, цагдан хориод буй билээ. Тэрбээр Монгол Улс, Чингис хаанаа үгүйсгэн, ярилцлага өгч, “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй.
2026-09-09
Автомашины дугаарын хязгаарлалтыг сунгахгүй гэв
Хотын дарга Б.Пүрэвдагва тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Их, дээд сургуулиудын оюутнуудын хичээлийн бэлтгэл ажил явагдаж байгаа гэсэн тооцоолол хийгдсэн. Мөн автомашины дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн татварыг ирэх жилийн татвараас нь хасна. Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна. Сунгахгүй. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд эрэлтийг бууруулахын тулд нийтийн тээврийг илүү хүртээмжтэй байлгах тал дээр анхаарч ажиллана" гэх мэдээллийг өглөө.
2026-09-09
Ази, Номхон далайн орнуудын багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж байна
Ази, Номхон далайн орнуудын багш солилцооны хөтөлбөрт Монгол, Малайз, Индонез, Узбекистан зэрэг улсын багш нар хамрагдаж байна. Арваннэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх тус хөтөлбөрт тэнцсэн манай найман багш өдгөө БНСУ-д суралцангаа ажиллаж буй аж. Нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгээр нийслэлийн нэг, 11, 62, Баянхонгор, Завхан, Дархан-Уул, Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн болон Монгол Улсын Консерватороос тус бүр нэг багш сонгогджээ
2026-09-09
Самар түүж явсан иргэдийн нэг нь түлэгдэж амиа алджээ
Самар түүхээр явсан иргэдийн нэг нь түлэгдэж, эмнэлэгт хүргүүлсэн золгүй явдал наймдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн нутагт гарчээ. Түлэгдсэн иргэн 10 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн ч шарх нь хүнд байсан учраас амиа алдсан аж. Энэ талаар нэг иргэн фэйсбүүк хуудсандаа “Хархан багын минь нэг найзыг унтаж байхад хүний арьс нөмөрсөн сүгнүүд бензин асгаж байгаад шатаагаад алчихлаа” хэмээн бичсэн байв. Харин өчигдөр түүнийгээ арилгаад “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор постоо устгалаа” хэмээн бичжээ.
2026-09-09
Нийслэлээс ирэх онд 50 мянга биш, 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын санаачилгаар агаарын бохирдол ихтэй, хотын төвтэй ойролцоо байршилд оршин суудаг өрхүүдийг хийн халаалтад шилжүүлэх ажлыг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Баянгол, Чингэлтэй дүүргийн Гандан, Зурагт, Эх, нялхсын эрүүл мэндийн төвийн орчмын өрхүүдэд чиглэсэн уг төслийн хүрээнд энэ онд 5000 айлыг хийн халаалтад шилжүүлээд буй аж.
2026-09-09
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
“Эрүүл мэндийг дэмжих жил-2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт, төлөвлөгөөнд туссан салбар дундын арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
2026-09-09
B2B бизнес уулзалт: Танилц, судал, хамтар
Монгол, Оросын бизнесмэнүүдийн хамтарсан B2B бизнес уулзалт буюу худалдаа, экспорт, импорт, хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, шинэ харилцаа тогтоох чухал уулзалтууд Чингис хаан олон улсын зочид буудалд эхлэв. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхан энэ өдрүүдэд хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох гүүр нь байх гэнэ. Энэхүү бизнес уулзалт өнөөдөр, маргааш үргэлжилнэ.
2026-09-09
Гэрээт ажилтнуудыг гэр бүлтэйгээ хамт амьдрах боломжоор хангахыг хүсэв
ГБХНХЯ-ныхан БНСУ-д ажлын айлчлал хийж буй бөгөөд энэ үеэрээ тус улсын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайдад албан хүсэлт тавьснаа мэдээлэв. Хоёр улсын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох гэрээний дагуу ажилтан илгээх, хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2004 онд байгуулжээ.
2026-09-09
Монголын нэн шинэ үеийн нэг өдөр
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-09-09
“PISA-2025” үнэлгээгээр Монгол 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгдэв
Монгол Улс Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA)-нд хоёр дахь удаагаа хамрагдсан бөгөөд үр дүнг нь OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагынхан боловсруулж, дэлхий нийтэд өчигдөр Улаанбаатарын цагаар 16.30-д танилцууллаа. “PISA-2025”-д энэ удаа хамгийн олон орон буюу дэлхийн 91 улсын 15 настай 760 мянган суралцагч хамрагджээ.
2026-09-09