Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тулааны спорт

"MongolZ" багийнхан олон улсын тэмцээнд аваргаллаа

Цахим спортын нэгдүгээр түвшний тэмцээнд 14 жилийн дараа Азийн баг шилдгээр тодорсон тохиолдол нь энэ болж, шинэ түүхэн амжилт гаргалаа. Аваргаар тодорсноор “MongolZ” багийнхан 200 000 ам.долларын эзэн болов. Мөн тус багийн тамирчин Б.Өсөхбаяр буюу “910” Азиас анх удаа HLTV сайтын MVP буюу шилдэг тоглогчоор шалгарлаа. Энэхүү сайт нь цахим спортын тоглогчдын чансааг тодорхойлдог юм байна. Дээрх тэмцээний аваргыг энэ сарын 9-10-нд шилжих шөнө шалгаруулсан. “MongolZ”-ийнхэн үүний дараа Швед улсад энэ сарын 14-16-нд зохион байгуулах “ESL сhallenger jonkoping-2024” тэмцээнд оролцох нь. Тэд үүнээс өмнө “MESA nomadic masters-2024” тэмцээний аварга болсон билээ.
2024-06-11

Улсын аваргаар тодорсон тамирчид тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөнө

Холимог тулааны өсвөр үе, насанд хүрэгчдийн тус бүр гурав дахь удаагийн УАШТ-д 20 байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс өсвөр үеийн ангилалд багийн дүнгээр “Архангай ММА” клубийнхэн түрүүлж, шилдэг тамирчнаар “Десант бамбар”-ын тамирчин Б.Алтансүх, “Кинг панда”-гийн тулаанч А.Мөнгөнзул шалгарсан юм. Насанд хүрэгчдийн ангилалд багийн дүнгээр “Кинг панда”-гийнхан тэргүүн байр эзэлж, “Алтан шонхор” клубийнхнээс А.Адьяа, “One team”-аас Б.Алтанчимэг шилдгээр тодров. 
2024-05-21

Э.Номундарь мөнгөн медаль зүүв

Сонирхогчдын боксын 22 хүртэлх насныхны болон залуучуудын Азийн АШТ-ийг Казахстаны Астана хотод зохион байгуулж буй. Тус тэмцээнд оролцож байгаа Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багаас 54 кг-ын жинд О.Энхсайхан аваргын төлөө эзэн орны тамирчинтай тулалдахаар шалгарсан. Тэгвэл эмэгтэйчүүдээс залуучуудын ангилалд50 кг-д“Радианс” клубийн тамирчин Э.Номундарь аваргын төлөө Энэтхэгийн боксчинтой тулалдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. 
2024-05-08

Э.Цэндбаатар “Парис-2024”-ийн сорилд оролцохоор ирлээ

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канадын иргэншилтэй боксчин Мохамед Сумаоротой өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд хийж, шүүгчдийн саналаар (80:72, 79:73, 80:72) ялсан. Тэрбээр тус тулааны дараа Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт “Парис-2024” олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах хүсэлт гаргасан билээ. Тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр түүний хүсэлтийг хүлээн авч, оролцуулах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн.
2024-04-04

Монголын тулаанчид ДАШТ-д өрсөлдөнө

Кэндо нь Японы үндэсний тулааны урлаг. Тулааны спортын төрлүүдээс илдээр тулалддагаараа онцлогтой. XIX зуунаас эхлэн илдийг хулсаар орлуулах болсон нь кэндогийн спорт үүсэх эхлэл байв. Энэ нь сэлэм ашиглан дайснаа ялах арга ухаанаас үүдэлтэй боловч түүхийн явцад хөгжсөөр спортын төрөлд багтжээ. Монголд эл спортоор хичээллэдэг шигшээ багийн эрэгтэй зургаа, эмэгтэй тав, нийт 11 тамирчин Италийн Милан хотод ирэх долоодугаар сарын 4-7-нд зохион байгуулах ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж буй
2024-03-28

“Чоно” клубийнхэн алтан цом гардав

Олон улсын таеквондогийн Монголын холбооноос зохион байгуулсан, бага нас, өсвөр үеийнхний ангилалд улсын аварга шалгаруулах 29 дэх удаагийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд хот болон орон нутгийн 24 клубийн 850 гаруй тамирчин оролцов. Багийн дүнгээр “Чоно” олон улсын таеквондогийн клубийнхэн алтан цом гардсан юм. Орон нутгаас Сүхбаатар аймгийн “Эхлэл” клубийн таеквондочид дэд байрт шалгарч, “Мөнх хөх сүлд” урлаг, спортын сургалтын төвийнхөн хүрэл медаль хүртэв
2024-03-28

“Торнадо кик” клубийнхэн иж бүрэн медаль хүртэв

Монголын таеквондогийн холбооноос зохион байгуулсан “Торнадо кап-2024” анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод болж, шилдгүүдээ тодруулжээ. от, орон нутгийн тамирчид өрсөлдсөн дээрх тэмцээний хар бүсний А ангилалд багийн дүнгээр “Эрдэнэт” таеквондогийн холбоо тэргүүлж, “Торнадо кик” клубийнхэн II, “Билгүүн сүлд”-ийнхэн III байр эзлэв. В ангилалд “Tigers” клубийнхэн багаараа түрүүлэн, Өмнөговь аймгийн “Дайчин” клубийнхэн мөнгөн медальтай нутаг буцаж, “Торнадо кик”-ийн тулаанчид хүрэл медаль хүртэн, тэмцээнээ өндөрдүүллээ
2024-03-21

58 настай М.Тайсон рингэнд гарна

Аль нэг боксчныг дэмжигч бус, дундыг баримтлагчдын таамгаас үзвэл М.Тайсон эхний раундуудад аюултай байх ч цаашид ядрах магадлалтай юм. А.Силва, Т.Фьюрийг наймдугаар раунд, Т.Вудлийг зургаадугаар раундад ялсан Ж.Пол үүнийг нь ашиглана. Тулаан олон раунд үргэлжлэх тусам түүнд ашигтайгаар эргэж, ялах ажээ. Ийм нэгэн анхаарал татсан, бокс сонирхогчдын санаа бодлыг хоёр хуваасан тулаан удахгүй болох нь.
2024-03-20

Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандаж, уучлал гуйжээ

Э.Цэндбаатар сарын өмнө мэргэжлийн боксын карьерынхаа ес дэх тулаанаа хийж, өрсөлдөгчөө илт давуу ялсан юм. Ингэснээр гавьяат тамирчин Э.Цэндбаатар boxrec.com сайтаас гаргадаг дэлхийн чансааны 25, Ази тивдээ тавдугаарт эрэмбэлэгдэх болсон билээ. 
2024-03-18

Манай тамирчид олимпын эрх олгох тэмцээнд оролцох нь

Монголын таеквондогийн болон пара таеквондогийн үндэсний шигшээгийн тамирчид БНХАУ-д өнөөдөр эхлэх, Парисын олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор Тайнань хотыг зорьсон. Энэ сарын 17-нд өндөрлөх дээрх тэмцээнд үндэсний шигшээ багийнхнаас 49 кг-д Б.Учрал, 67 кг-д Г.Энхчимэг, 58 кг-д Д.Чинзориг, 68 кг-д Ц.Баянбат нар өрсөлдөнө. Паралимпийн тамирчдаас 58 кг-ын жинд Х.Темирбек, 70 кг-д Б.Шинэбаяр нар улсаа төлөөлж тулалдах юм.
2024-03-14

 Монголын боксчид Парисын олимпын эрх олгох тэмцээнд оролцож чадсангүй

Үндэсний шигшээ багийнхан дээрх тэмцээнд оролцохын тулд Европт хоёр сар бэлтгэл базаасан. Гэсэн ч тэдний мэдүүлгийг Монголын боксын холбооныхон заасан хугацаанаас хоцроож явуулснаас манай тамирчид оролцож амжихааргүй болжээ. Манай боксчдын хувьд олимпын эрх авах боломжтой хоёр тэмцээний нэг нь энэ байв. Тэдэнд одоо Парист хөл тавих, эсэхийг шийдэх ганц тэмцээн бий. Тайландын Бангкок хотод тавдугаар сарын 23-наас зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд улс бүр шилдгүүдээ илгээнэ. Тиймээс манай тамирчид олимпын эрх авах нь амаргүй даваа болох нь. Монголын боксын холбоо одоогоор энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
2024-03-05

Н.Алтанбаяр, Т.Жулдыз нар Азийн танхимын болон тулааны спортын VI наадамд оролцох нь

Монголын муайтайн холбооноос насанд хүрэгчдийн УАШТ-ийг энэсарын 24-25-ндзохион байгууллаа. Эрэгтэйчүүдээс 54 кг-ын жинд Б.Батхүлэг (“Гаруда мишээл”), 57 кг-д Ц.Амарсанаа (Хэнтий аймаг), 60 кг-д Б.Амгаланбаяр (“Гаруда” академи), 63.5 кг-д Г.Батболд (“Эхлэл” клуб) алтан медаль хүртжээ. Мөн 67 кг-д Т.Өлзийбат (“Мазаалай мма”), 71 кг-д Н.Алтанбаяр (“Гаруда” академи), 75 кг-д О.Ганзориг (“Ширэн бээлий”), 81 кг-д Ө.Эрдэнэхүү (“Кинг панда” клуб) түрүүлж, улсын аварга боллоо. Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Намуунаа (“Гаруда” академи), 51 кг-д Ч.Ариун-Энх (“Гаруда”), 54 кг-д Г.Анударь (“One team”), 57 кг-д Э.Ариунзаяа (“Гаруда”), 60 кг-д Б.Санчир (“Гаруда”), 63.5 кг-д Т.Жулдыз (“One team”) нар өрсөлдөгчдөө ялж, алтан медаль хүртжээ
2024-02-28

Ах, дүүс боксын олон улсын тэмцээнээс медаль хүртэв

Казахстаны Алматы хотод болсон, “Сидней-2000” олимпын аварга Ирмахан Ивраймовын нэрэмжит өсвөр үе, залуучуудын охидын олон улсын боксын тэмцээнд манай эмэгтэй тамирчид дасгалжуулагч Э.Гаваагийн удирдлагад оролцлоо. Тэднээс өсвөр үеийнхний ангилалд “Хилчин” спорт хорооны тамирчин Ц.Лхам 52 кг-ын жинд түрүүлэв. Түүний амжилтыг буухиалж 46 кг-д А.Алтанзул (“Ихэр бээлий” клуб), залуучуудын ангилалд 50 кг-д Э.Номундарь (“Radiance”) хүрэл медаль хүртжээ. Мөн ОХУ-д болсон олон улсын тэмцээнд эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд Ц.Манал (“Хилчин” спорт хороо) мөнгө, 48 кг-д тулалдсан С.Төгөлдөр хүрэл (Дорнод аймаг, “Талын бүргэд” клуб) хүрэл медалийн эзэн болов
2024-02-27

Таеквондогийн шилдгүүдийг Даланзадгадад тодрууллаа

Өмнөговь аймгийн Даланзадгад сумд таеквондогийн “Пүмсэ-2024” УАШТ боллоо. Уг тэмцээнд 700 гаруй тамирчин ур чадвараа сорьж, ангилал тус бүрд аваргуудыг тодруулав. А ангилалд өрсөлдсөн тулаанчдаас “Алдар” спорт хорооны тамирчид тэргүүлж, Сэлэнгэ аймгийн “Хараагийн хөх чоно” клубийнхэн удаалан, “Кёнхи”-гийн тулаанчид III байр эзэллээ. В ангилалд өрсөлдсөн орон нутгийн таеквондочдоос эхний гурван байрт Өмнөговь аймгийн “Дайчин”, “Эхлэл”, “Олимп” клубийнхэн орсон юм. Тэгвэл С ангилалд “Ирээдүйн Монгол” сургалтын төвийнхөн алтан цом өргөж, “Идэр”, “Эхлэл” клубийнхэн мөнгө, хүрэл цомтой буцсан
2024-01-31

Таеквондогийн УАШТ Өмнөговь аймагт болно

Өмнөговь аймгийн Засаг Даргын ивээл дор 2024 оны нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Даланзадгад хотод зохион байгуулагдах "Таеквондо Пүмсэ-2024" Улсын аварга шалгаруулах тэмцээний ажлын хэсгийн уулзалт боллоо.
2024-01-16

МУГТ Э.Цэндбаатар нокаутад орж үзээгүй тамирчныг буулган авлаа

Нью-Йорк хотын “Boxing Insider” холбооны хоёр дахь жилийн баярын үйл ажиллагаа өчигдөр зохион байгуулагдлаа.
2023-12-18

Монголын эмэгтэй сэлэмчид БНСУ-ын багтай өрсөлдлөө

Монголын сэлэмчдийн энэ наадмын хамгийн өндөр амжилтыг Д.Цолмон үзүүлэхдээ хоёр ялалт байгуулсан юм. Шөвгийн наймд шалгарсан энэ амжилтыг Монголын сэлэмчид Азийн наадамд өмнө нь үзүүлж байгаагүй билээ. Манай улсын эмэгтэй сэлэмчид өрсөлдөөнөө өндөрлүүлж байгаа бол маргааш эрэгтэй багийн төрөлд Н.Булган, Д.Даваасүрэн, Б.Пүрэвсүрэн нар өрсөлдөх юм.
2023-10-26

Монголын бүжигчид дэлхийн цомтой ирнэ

БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилт арвин оролцов. Тэмцээний Youth Team Hip Hop төрөлд Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.
2023-10-10