Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Равжаа

Чанаргүй эм үндэсний, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нь

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын нэг гол хэсэг болсон хүнсний аюулгүй байдал алдагдаж болзошгүй талаар дээр, дооргүй ярьдаг. Түүний дотор эмийн аюулгүй байдал манай улсад алдагдаад удлаа. Өндөр үнэтэй эм, тарилга авч хэрэглээд өвчин нь илаарьшахгүй, үйлчлэхгүй байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд байнга бичиж, анхааруулан хэлэлцдэг ч төр засаг, тэр дундаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) хэмээх агентлаг нь огт хайхардаггүй.
2026-02-23

Улсын хил зөрчсөн хятад эрд ял оноож, вьетнам иргэнийг шүүхэд шилжүүллээ

Мөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүү­ гийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын иргэн Ван Лайд холбогдох хэргийг хэлэлцлээ. Тэрбээр өнгөрсөн зун ОХУ-ын талаас хил зөрчин орж ирснийг тус аймаг дахь хилийн цэргийн ангийн алба хаагчид саатуулсан аж. Түүнд дээрх зүйл заалтын дагуу прокурор яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ.
2026-02-16

“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ. Тэдний гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж Дээд шүүхийн шүүгч нар үзээд шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзлаа.
2026-02-13

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын шүүх хурлыг 10 дахь удаагаа хойшлууллаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга болон хэлтсийн дарга, мэргэжилтний албан тушаал хашиж байхдаа хувийн эмнэлгийн удирдлагаас хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Л.Бямбасүрэн, А.Төвшин, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав нарын хэргийг хэлэлцэхээ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч нар 10 дахь удаагаа хойшлууллаа. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч Р.Булгамаа нарын гурван өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм.
2026-02-13

Төсөөллийн индекс дотор төөрөлдөхийн учир

Авлигын төсөөллийн индексийг “Транспэрэнси интернэшнл” төрийн бус байгууллагаас 31 дэх жилдээ гаргаж, өчигдөр зарлалаа. Манай улс 31 оноотойгоор 182 улсаас 124 дүгээрт эрэмбэлэгджээ. Өөрөөр хэлбэл, өмнөх оноос хоёр оноогоор буурч, 10 байраар ухарсан үзүүлэлттэй байгааг тус төрийн бус байгууллагынхан танилцуулав. Жил бүрийн өдийд бид энэ талаар байнга ярьдаг ч энэ үедээ нэг үгийг орхигдуулдаг юм. Тэр нь “төсөөллийн” хэмээх үг. Авлигын төсөөллийн индекс буюу авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн гаргадаг судалгааны дүн юм шүү дээ. Төсөөлөл гэхээр тас худлаа гэж үгүйсгэх аргагүй ч туйлын үнэн хэмээн үзэх бас боломжгүй.
2026-02-12

ГБХЗХГ-ын дарга асан Г.Батдоржийн хэргийг шүүхэд шилжүүлээд байна

“Ковид-19” цар тахлын жилүүдэд манай төрийн эрх бүхий албан тушаалуудад ямар ч сонгон шал­га­руу­лалтгүйгээр хүмүүс томилж, тэдний зарим нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байсан нь бий. Ийм нэг албан тушаалтны хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, Нийс­лэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйл­дэн шүүхэд шилжүүллээ.
2026-02-12

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн давж заалдах шүүх хурлыг хойшлууллаа

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэлэлцэхээр товлоод байв. Гэвч анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн захирал Г.Батдорж болон Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Г.Одонтуул нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан, “Газимпорт” ХХК-ийн П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх нар өмнөх шүүх хурал дуусаагүй, үргэлжилж байгаа учраас энэ хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан юм.
2026-02-11

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн бямба гарагт хойш­­­луулшгүй ажиллагааны хүрээнд албан өрөө, гэрт нь нэгжлэг хийв. Улмаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэм­жээ авчээ.
2026-02-11

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэхээр өнгөрсөн баасан гарагт товлоод байв. Гэвч эл хоёр хүний өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баатарсайхан нар тухайн өдөр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар өчигдрийг болтол хойшлуулсан юм.
2026-02-10

“Шинжиан шинфа” XXK-ийн Сүн Гуачен бусдад залилуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн хамаарал бүхий аж ахуйн нэгж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинжиан шинфа" компанийн хөрөнгийг завшсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Б.Пунсалмаа "Манай компанийн оролцоотойгоор Монгол Улсад 840 км зам тавигдсан нь үнэн.
2026-02-10

УИХ-ын гишүүн П.Сайнзориг бусдад халдсан гэх хэрэгт шинжээч дүгнэлтээ гаргахыг хүлээж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хо­рооны нутаг, “Шангрила” зочид буудлын B1 дав­­­­­харт байрлах цэнгээний газарт согтуудаа бусдад халдсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Зарим цахим мэдээллийн хэрэг­­сэлд бичсэнээр П.Сайнзориг нь “Херо энтертайнмент”-ийн хэсэг хүнтэй хамт явж байгаад ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван зэрэг залуустай тааралдаж, маргалджээ
2026-02-09

Улсын нисэхийн тухай хуулийн цоорхойг ашиглан захиалагчаа залилсан гэв үү

Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдийн бүртгэлийн дугааруудыг хооронд нь холион бантан хутгаж, улмаар аялалд явна хэмээн гэрээ байгуулан залилан мэхэлсэн тохиолдол гарлаа. Аялал жуулч­лал, барилгын мате­риалын худалдаа, ор­ чуул­гын үйлчилгээ үзүү­лэх чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, Ч.Номин-Эрдэнэ гэх хүний үүсгэн байгуулсан “Хаан мөнх трэйвэл” ХХК-ийнхан “Чин баян трейдинг” компанитай тусгай үүргийн нислэг үйлдэх гэрээ хийжээ.
2026-02-06

Соёлын өв завшсан Х.Болдбаатарын өмгөөлөгчдийн гомдлыг шүүх хүлээн авсангүй

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь төрсөн дүү Х.Болдбаатарт холбогдох, соёлын өвийн эсрэг гэмт хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Х.Болдбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 25.3-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чин­гэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны наймдугаар сард хэлэлцэн дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
2026-02-05

Д.Тогтохсүрэнг хятадуудаас онц их хэмжээний хахууль авсан хэрэгт нэмж шалгаж байна

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан, өдгөө “Эрдэнэс крити­кал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнг яллаг­даг­чаар тооцон 30 хоногийн хугацаанд цагдан хориод байна. Түүнийг Эрүү­гийн хуу­лийн 22.1-3 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бү­­рэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хо­хи­­ рол уч­руулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нут­гийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ком­­ пани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн”, 22.10-1-ийн нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөн­гөж­­ сөн гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон мөрдөн шалгах ажилла­гаа явуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
2026-02-04

Хуулийн шинэчлэл мансуурагчдыг хазаарлах уу, хяналтгүй хаях уу

Хар тамхины аюул Монгол оронд түгшүүр тө­рүүлж, хүүхэд, залуус донтох нь жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг статистик тоо баримт ч батална. Тухайлбал, 2014 онд хар тамхи, мансууруу­­­лах бодистой холбоотой 62 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шийдвэрлэж байж. Тэгвэл түүнээс хойш жил бүр өссөөр 2023 онд 238, 2024 оны байдлаар 254 болж нэмэгдсэн аж. Зөрчлийн тухай хуулийн да­­гуу 2024 онд 265 зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос 34.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.
2026-02-03

Бүрэн эрх гэх халхавчинд нуугдсан гишүүдийн нэг Ц.Мөнхбат

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түү­­­­­­хэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2026-02-02

Зарлигаар дэмжсэн Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны хоёрдугаар сарын 1-нд 09 дугаартай Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэл­гэрүүлэх тухай зарлиг гаргасан. Эл зарлигийн 1.4 дэх заалтад “Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чин­­ гис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Мо­­ рин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргө­­ жүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих” хэмээн тусгасан бай­­ даг.
2026-01-30

Х.Булгантуяагийн хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандорж нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлэн шалгаж буй билээ. Тэднийг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаа баталсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэвч Х.Булгантуяа уг тогтоолтой танилцахгүй нэлээд удаж байж гарын үсэг зурсан аж.
2026-01-29

“Эрдэнэс критикал минералс”-ын захирал Д.Тогтохсүрэнгийн нууц компани нүүрснээс ашиг олдог уу

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдсан түүнийг 2024 оны наймдугаар сарын сүүлчээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томилсон юм. Харин Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар тогтоолоор тус үйлдвэрийн газрын нэрийг өөр­ чилж, “Эрдэнэс критикал минералс” болгож, захирлаар Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн ажиллуулж буй билээ. Тэрбээр эл ТӨҮГ-ын захирал болсноосоо хойш албан тушаалаа урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдлүү­ дэд холбогдсон юм байна. Бидний авсан мэдээллээр Д.Тогтохсүрэнгийн оролцоо, хамааралтай
2026-01-28

Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмч­ лүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
2026-01-27