Азийн бүс нутгийн аялал жуулчлалын хөдөлгөгч хүч нь Хятад, Энэтхэгийн иргэд болж буйг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлэв. Эдгээр улсын хүн амд эзлэх чинээлэг давхарга, залуу, өндөр орлоготой иргэдийн хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр гадагшаа чиглэсэн жуулчлал, аялалд зориулах зардлын хэмжээ нь үлэмж өсөж буй гэнэ. Одоогийн байдлаар Энэтхэг улс аялал жуулчлалд зарцуулсан зардлын хэмжээгээрээ Хятадыг тэргүүлж байна. Тус улсын иргэд визийн нөхцөлөөс хамааран Малайз, Тайланд, Вьетнам руу хамгийн их аялдаг аж.
“Азийн орнуудын аялал жуулчлалын өсөлт 2030 оны үед Хойд Америкийг давах төлөвтэй, үүнд хятад, энэтхэгчүүд чухал нөлөө үзүүлнэ” гэж судлаачид дүгнэжээ. Дэлхийн орнууд олон улсын аялал жуулчлалын чиг хандлага, төлөв байдлыг харгалзан Хятад, Энэтхэгийн зах зээлээс жуулчдыг татах, тэдний онцлог, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, визийн бодлогоо сулруулах, давуу боломж олгох чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлж эхэлжээ.
Ж.Сувд