Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийг “ХасБанк” ХК-д нэгтгэж, үнэт цаасны бүртгэлд нь өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр тус санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчид “ХасБанк”-ны шууд хувьцаа эзэмшигч болж “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д бүртгэгдэхээр болж байна.
Банкны тухай хуульд зааснаар аливаа этгээдийн холбогдох этгээдийн хамт банканд эзэмших хувь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байх зохицуулалттай. Эл хуулийн хүрээнд “ХасБанк” толгой компаниа өөртөө нэгтгэх хүсэлт гаргасныг Монголбанк өнгөрсөн сарын 4-нд хүлээн авсан бол дараагийн шатны зөвшөөрлийг Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос ийн олгожээ.
Н.Буян