Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар байна. Монголбанкнаас зарласан ханшаар “ногоон” өчигдөр 3587 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны“Найман шарга” захад ченжүүд 3600-3602 төгрөгөөр худалдан авч, 3610 төгрөгөөр борлуулж байсан юм. Өнгөрсөн онысүүлчээр ам.долларын ханш 3400 төгрөгтэй тэнцэж байв. Үүнээс хойш тасралтгүй чангарсаар өдгөө 3600 төгрөгөөс давжээ. Албаныба хар захын ханшийн зөрүү 15-23 төгрөгт хүрэв.
Гадаад худалдааныалдагдал хүлээх, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн урсгал багасах, валютын нөөц буурах зэрэг шалтгааныулмаасханш өсөх хандлага ажиглагддаг. Энэ талаар “Эрэлт, нийлүүлэлтийн тэнцлээр валютын ханш тогтоно. Сүүлийн үед ам.долларын хадгаламжийн хэмжээ өссөннь валютын эрэлтийг нэмэгдүүлсэн байх магадлалтай. Түүнчлэн валютын албан болон албан бус хүлээлт, төсвийг тодотгосон, алдагдалтай баталсан зэрэг нь гадаад валютын урсгалд нөлөөлж байна. Үүнээс гадна өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бараа, бүтээгдэхүүн худалдан авах нь нэмэгддэг тул валютын эрэлт түр хугацаанд өсөхийг үгүйсгэхгүй” хэмээн эдийн засагч байр сууриа илэрхийллээ.
Монголбанкныхан “Төлбөрийн тэнцлээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт 2025 онынэгдүгээр улиралд харьцангуй өндөр байв. Уг дарамт цаашид буурах хүлээлттэй тул Монголбанк эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор зах зээлд шаардлагатай тохиолдолд тухай бүр оролцоно. Цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, олон улсын зах зээлд ам.долларын ханш сулрах, төгрөгийн харьцангуй өгөөж нэмэгдэхзэрэг хүчин зүйлээс шалтгаалан төгрөгийн ханшийн дарамт буурах хүлээлттэй байна” гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан. Гэвч ам.долларын ханш тасралтгүй өссөөр буй нь анхаарал хандуулахасуудал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ирэх саруудад Төвбанк зах зээлийн хүлээлт, гадаад орчныөөрчлөлтөд хэрхэн уян хатан, идэвхтэй хариу үзүүлэх нь валютын ханшийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй байх юм.
Д.Хүслэн