“Инвескор ББСБ” ХК Нидерландын хөгжлийн агентлагаас 20 сая ам.долларын урт хугацаат зээлийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлснээ олон нийтэд зарлалаа. Ингэснээр тус компани Монголын жижиг, дунд бизнесүүдийг хүртээмжтэй санхүүжилтээр дэмжих нөхцөл бүрджээ. Нийт санхүүжилтийнхээ 10 хувийг ногоон болон тогтвортой бизнесийн үйл ажиллагаа, орон нутагт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, бизнесмен эмэгтэйчүүдийг дэмжихэд зарцуулах гэнэ.
Нидерландын хөгжлийн агентлаг нь 85 улсыг хамарсан, 13 тэрбум еврогийн санхүүжилттэй дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллага аж. Гол бодлого нь хөгжиж буй орнуудын болон шинэ зах зээл дэх хувийн хэвшлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хөдөө аж ахуй, эрчим хүч, санхүү гэсэн гурван салбарт төвлөрдөг онцлогтой юм байна. Ташрамд дурдахад, тус агентлаг 2024 онд “Богд банк” ХК-тай мөн ийм үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон ногоон санаачилгуудыг дэмжих хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.