Геополитикийн нөхцөл, худалдааны дайн зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засагт тодорхойгүй, эргэлзээтэй байдал ноёлж буйн хэрээр хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог алтны ханш тасралтгүй өсөж, бүх цаг үеийн түүхэн дээд түвшнээ шинэ¬¬чилсээр байна. Энэ оны дөрөвдүгээр сард унц алтны ханш олон улсын зах зээлд түүхэндээ анх удаа 3300 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон бол үүнээс хойших дөрвөн сар гаруйн хугацаанд дахин зургаан хувиар өсөж, өдгөө 3500 ам.доллароос давлаа.
Энэ сарын 1-нд дэлхийн зах зээлд унц алт 3486 ам.доллартой тэнцэж, түүхэн өсөлт үзүүлсэн. Харин дараа өдөр нь 3508, өчигдөр 3540 “ногоон”-д хүрэв. Ганцхан өдрийн дотор нэг хувиар өссөн нь шар металл олон улсын зах зээлд хэр эрэлттэй байгааг хବрууллаа. Шинжээч, мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар алтны ханш цаашид ч тогтвортой өсөлтөө хадгалсаар 2025 оны сүүлч гэхэд 3600, 2026 оны эхний хагаст 3700 ам.долларын босгыг давах гэнэ.
Монголбанкнаас зарласан албан ханшаар унц алт худалдан авах дундаж үнэ өчигдөр манай улсад 402 мян¬ган төгрөг байв. Энэ нь өнгөрсөн оны сүүлчийнхээс 40.5 хувиар буюу 116 мянган төгрөгөөр өссөн дүн юм. Үүнээс гадна олон улсын зах зээлд мөнгөний ханш тасралтгүй өссөөр унцынх нь үнэ 2011 оноос хойш анх удаа 40 ам.доллароос даваад байна. Монголд нэг унц мөнгө худалдаж авах дундаж үнэ 4450 төгрөгт хүрчээ.
Н.Мишээл