Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн “Сайхан мод” гэдэг газар сураггүй алга болсон хоёр настай хүүгийн цогцсыг бүрэн бүтэн олжээ. Тодруулбал, Хоёр настай хүүхдийн цогцос өнөөдөр буюу алга болсноос ес дэх хоног дээрээ олджээ. Эрлийг Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын мэргэжлийн анги, төрийн албан хаагчид, ар гэрийнхний хамтаар зохион байгуулжээ.