Алтны ханш энэ он гарсаар 50 гаруй хувиар өсөөд байгаа нь 1979 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жил боллоо. Тухайлбал, өчигдрийн арилжаа¬гаар алтны ханш унц нь 3963 ам.долларт хүрч, түүхэн дээд амжилтын буухиагаа дахин шинэчлэн тогтоов. Санхүүжилтгүй болсон АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа хэзээнээс жигдрэх нь тодорхойгүй байгаа, мөн Холбооны нөөцийн банк бодлогын хүүг 25 суурь нэг¬жээр бууруулж магадгүй гэсэн хүлээлт зах зээлд бий болсон нь алтны үнэ цойлох үнд¬сэн шалтгааны нэг юм.
Мөн АНУ, БНХАУ-ын хооронд удаан хугацааны турш үргэлжилсэн худалдааны дайн, тарифын маргаан болон өндөр инфляц, гео¬по¬литикийн тодорхой бус байдлууд, ОХУ, Украины дайн гээд шар металлын ханш огцом өсөхөд олон хүчин зүйлийн огтлолцол нөлөөлж буй аж. Дэлхийн нэр хүнд бүхий санхүүгийн байгууллага, шинжээчид дор бүрдээ алтны үнийн төсөөллөө шинэчилж, ахиулсаар “Мөдхөн 4000 ам.долларт хүрнэ” хэмээх шинэ таамгийг дэвшүүлэв. Энэ зах зээлд урьд өмнө байгаагүй шинэ үнийг тогтоосон алтны импортын орлого шингэрүүлсэн хийн экспортыг гүйцэж, хамгийн өндөр борлуулалттай хоёр дахь бүтээгдэхүүн болжээ. Үүнтэй зэрэгцэн Лондоны Металлын биржид зэсийн үнэ 2.1 хувиар өсөж, тонныг нь 10 715 ам.доллароор арилжаалж байна.
Л.Чимэг