Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг алт худалдан авчээ. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр нийт 13.6 тонн үнэт металл худалдан авсан аж. Үү нээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 760.7 кг, Баянхонгор аймаг дахь нь 1.6 тонныг нь төвлөрүүлсэн аж. Түүнчлэн худалдан авсан алтны хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 14.2 хувиар буурсныг Төвбанкнаас мэдээллээ. Үүнээс гадна Монголбанк үнэт металл худалдан авахдаа дэлхийн зах зээл дэх ханшийг баримталдаг бөгөөд арваннэгдүгээр сард нэг граммыг нь 467.3 мянган төгрөгөөр үнэлжээ. Харин дэлхийн зах зээлд өн гөрсөн сард нэг унц буюу 29 орчим грамм алтны үнэ 4170 орчим ам.доллар байсан нь оны эхнээс 60 гаруй хувиар өссөн дүн юм. Цаашид 2026 оны хоёрдугаар хагас, жилийн эцэс гэхэд унц шар ме таллын ханш 5000 ам.доллароос давах төлөвтэйг олон улсын шинжээчид онцолж байна.
С.Цэрэн