Манай улсын эдийг засаг өнгөрсөн 1-11 дүгээр сард 6.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Уг өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 34.6, барилга, үйлдвэрлэлийнх 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Тайлант хугацаанд уул уурхайн салбарын бүтээмж 8.6, үйлчилгээний салбарынх 1.9 хувиар нэмэгджээ. Түүнчлэн 12 дугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2024 оны мөн үеийнхээс 7.5, өмнөх сараас 0.6 хувиар өсжээ. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний үнэ жилд 11.1, үйлчилгээний өртөг 9.5, барааны ханш 6.1 хувиар нэмэгдсэн гэнэ. Харин бүтээгдэхүүний цэвэр татвар 2025 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеийнхээсээ 0.9 хувиар буурсныг ҮСХ-ноос дурдлаа.