Мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 49.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3 хувиар өсжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөг буюу 22.1 хувиар нэмэгдэн, 27 их наядад хүрсэн нь голлон нөлөөллөө. Харин валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар ахисан үзүүлэлт болжээ. Нийт зээлийн үлдэгдэл 1-3 дугаар сард 45.3 их наяд төгрөгт хүрсэн нь жилд 6.4 их наядаар мөн нэмэгдсэн дүн гэнэ. Түүнчлэн зээлийн өрийн үлдэгдлээс иргэдэд 60.7, хувийн хэвшлийнхэнд 38.3 хувь нь, үлдсэн нь төрийн болон банк санхүүгийн байгууллагуудад ногджээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2026 оны гуравдугаар сарын эцэст 1.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 17.8, өмнөх сарынхаасаа 37.8 тэрбум төгрөгөөр өсжээ. Ийм зээлийн хэмжээ нийт зээлийн үлдэгдлийн 3.4 хувьтай тэнцэж буйг Үндэсний статисикийн хорооноос мэдээлэв.
С.Цэрэн