СБХБ) “Бүс нутгийн эдийн засгийн төлөв” тайлангаа олон нийтэд танилцуулав. Тодруулбал, 2027 он хүртэл Монгол Улс ба Төв Азийн орнуудын эдийн засаг хурдацтай өсөж, геополитикийн нөхцөл байдал тогтвортой байх таамаглал гарсан байна. Өөрөөр хэлбэл, тус банкны үйл ажиллагаа явуулдаг бүс нутгуудаас бид өсөлтөөрөө тэргүүлэх төлөвтэйг эл тайланд онцолжээ. Манай улсын эдийн засгийн үзүүлэлт дээшлэхэд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт болон уул уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн нь голчлон нөлөөлөх гэнэ.
Дээрх бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ жил 5.6 хувьд хүрэх бол ирэх онд 5.3 хувьтай байхаар төсөөлжээ. Харин манай улсын хувьд дотооодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлт 5.5 хувьтай байх аж. Ойрх Дорнодод үүссэн зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн газрын тос болон эрчим хүчний үнэ багагүй “хөөрсөн”. Үүний нөлөөгөөр БНХАУ-ын эдийн засаг саарч буй нь болзошгүй эрсдэл гэдгийг “Бүс нутгийн эдийн засгийн төлөв” тайланд дурдсан байна.
Лондон хотод төвтэй ЕСБХБ нь 1991 онд ЗХУ задран унасны дараа төв ба зүүн Европын орнуудыг зах зээлийн эдийн засагт шилжихэд нь дэмжих зорилгоор байгуулагдсан олон улсын хөгжлийн банк юм. Манай улс 2000 онд тус байгууллагад гишүүнээр элссэн юм.