
Германы хөрөнгө оруулалтын “Deutsche” банк дэлхийн хотуудын эдийн засгийн өнгөрсөн оны үзүүлэлтийг танилцууллаа. Үүнд Швейцарын Женев, Цюрих, АНУ-ын Сан Франциско, Бостон, Чикаго, Нью-Йорк, Австралийн Сидней, Норвегийн Осло, Данийн Копенхаген болон Люксембург тэргүүлсэн байна. Тус байгууллага уг үзүүлэлтийг тооцохдоо тухайн бүс нутгийн дундаж цалин, түрээс, орон сууц, метроны тасалбар, кофе, түргэн хоолны үнэ, таксины тариф, худалдан авах чадвар, амьжиргааны өртгийг харгалздаг аж. Швейцарын дээр дурдсан хотууд хамгийн өндөр цалинтай хэмээн үнэлэгдсэн бол АНУ-ынх амьдрах өртөг, түрээсний зардал их, багагүй татварын дарамттай гэжээ.
Үүнтэй зэрэгцэн Калифорнийн их сургуулийн судлаачид хотуудын цалингийн ялгааг дэлгэрүүлэн шинжилсэн байна. Тэд ажлын харилцаанд зориулсан “LinkedIn” платформын 500 сая гаруй хэрэглэгчийн мэдээлэлд тулгуурлан хүмүүс нэг хотоос нөгөөд шилжин ажиллахад үндсэн цалин нь хэрхэн өөрчлөгдөж байгааг судалсан гэнэ. Эдийн засагч Гаурав Ханна “Ижил ур чадвар, мэргэжилтэй хоёр хүн өөр өөр хотод ажиллахад бодитоор ямар ялгаа үүсэж буйг бид хэмжих гэж хичээлээ. Зарим газар ахиу орлого олох боломжтой байдаг нь тухайн хотод томоохон компани, технологийн төвүүд төвлөрсөнтэй холбоотой. Үүний тод жишээ нь АНУ-ын Калифорни мужийн “Цахирын хөндий” .
Түүнчлэн “Anthropic” компанид 2024 онд ажилд орсон техникийн дунд түвшний ажилтан жилд 400 мянган ам.долларын цалин, 1.3 сая ам.долларын хувьцааны урамшуулал авдаг гэж үзье. Хоёр жилийн дараа тус компанийн үнэлгээ 965 тэрбум ам.доллар свөл тухайн ажилтны эзэмшиж буй хувьцааны үнэ 72 сая ам.долларт хүрэх боломжтой. Тиймээс илүү өндөр орлого олохыг хүсвэл тухайн хүний хийдэг ажлын үнэ цэнийг өсгөдөг хот, компанийг сонгох хэрэгтэй” хэмээсэн байна.
Д.ХЭРЛЭН