
Монголбанкнаас зарласан гадаад валютын албан ханшийн мэдээгээр нэг ам.доллар 3590 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь оны эхний 10 хоногийн ханш (3558 төгрөг)-тай харьцуулахад 0.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Ханшийн хөдөлгөөнийг сүүлийн гурван сараар авч үзвэл тав болон зургаадугаар сард 3570 төгрөг хавьцаа тогтворжиж байсан бол өчигдөр ийнхүү дахиннэмэгджээ.
Арилжааны банкнуудад өчигдөр 15.00 цагт ам.долларыг бэлнээр худалдан авах дундаж ханш 3586 төгрөгтэй тэнцсэн бол зарах нь 3611 байв. Харин “Найман шарга” валют арилжааны захад нэг ам.долларыг 3605-аар авч, 3612-оор борлуулж байлаа.
Бусад голлох валютын хувьд Японы иен 21.93, БНСУ-ын вон 2.45, ОХУ-ын рубль 46.03 төгрөгтэй тэнцэж буй.