
Үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны өнгөрсөн мягмар гаргийн үзүүлэлтийг Монголын хөрөнгийн биржээс танилцууллаа. Тодруулбал, энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 607 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая ширхэг хувьцаа арилжаалснаас 12 компанийн ханш өсөж, 25ынх нь буурсан бол долоогийнх нь тогтвортой байгаа аж. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой”, “Монложистикс холдинг”, “Булигаар” ХК зэрэг аж ахуйн нэгжийн хувьцааны үнэ хамгийн өндөр өсөлттэй байв. Харин “Женко тур бюро”, “Хархорин”, “Мах импекс” ХКийнх багагүй унажээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын гурван сангийн 19 280 ширхэг нэгж эрх 17, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 219 ширхэг үнэт цаас 21.9 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний хувьд “Энержи Ресурс” ХХК уг үзүүлэлтэд тэргүүлсэн юм. Эл өдөр нийт 46.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулжээ. Ташрамд, манай зах зээлийн үнэлгээ өндөр байгаа ч өдөр тутмын хөрвөх чадвар буюу хөрөнгө оруулагчдын идэвхтэй худалдаа, худалдан авалт төдийлөн эрчимтэй биш, арилжааны төвлөрөл өндөр буйг шинжээчид хэлдэг.
Д.ХЭРЛЭН